Joe's pain : Бас л зогсохгүй өнгөрлөө- миний хажуугаар

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Бас л зогсохгүй өнгөрлөө- миний хажуугаар

Буудал ганцаар сууна ирээдүйн тасалбар атгаад

Будантай, манантай амьдрал дундах сандал дээр

Будрана миний дээрээс гуниг, ганцаардал, хүлээлт

Бушуухан босоод гөвөөд унагаая гэвч чадахгүй нь

Итгэнэ, хүлээнэ ирээдүйн галт тэрэгийг

Ингэж  уддагыг нь үл мэднэ

Инээх гэсэн ч чадахгүй дотор минь уйлна

Ингээд  хэдий болтол эндээ л суух юм бол

Чимээ сонстоно гал тэрэгний

Чимээгүйхэн орчныг дуугаараа сэргээнэ

Чанх урдаа сүүлийн галт тэрэг гэж

Чи хараарай гэсэн шиг томоос том бичсэн байна

Хурд нь саарч байгаа бололтой ,энийг би мэдэрсэн

Хурдлаасай хурдан зогсоосой , түүнтэй хамт явмаар байна

Гартаа тасалбараа бариад гүйгээд очлоо

Галт тэрэг зогсолгүй цааш явлаа,,,, сайн,,,, сайхан,,,, гэсээр дуу гаргаад

Гунигтайхан би сандалруу явлаа

Гундуухан буудал дээр гундсан би үлдлээ

Дахиад ирэхгүй байхаа галт тэрэг гэж санаа алдсаар зам руу харлаа

Дахиад ирэхгүй ээ гэсэн шиг замын цаанаас харанхуй наашилж байна

 

 

 

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Оранж

ирнээ ирий штээ......

jofukuki (зочин)

daraagiinh ni gej hezeed bdg yum buu sanaa zow ohin mini

Оранж

хахаха. охин минь байхдаа яахуу дээ. мАнай Жоё чинь залуу шт.

Night Blogger

бөөн гуниг болсон залуу....

hahaha (зочин)

ma zaluug ohin geed bhdaa yahuudee

tuguu

Гүэ Жоё чинь амьдрал дээр эмоцтой цоглог залуушдээ зүгээр л өөрийнхөө бодит байдалд гаргадгүй зүйлээ блогтоо гаргадаг байх гэж би бодоод байган нтр :P

Joe.

оранж- тэгэх байхаа
жопүкүкү-за залуухан минь
кра шапочка- хэхэ чиний л мэдэх асуудал нтр
төгөө- юу ч байж мэднээ хэхэ

SinГ©ad O'Connor

ёоооё охин минь бүү гуниглаа нээрээ хагассайнд танайд очно гэлүү ккк

Турьхан (зочин)

Гуниг минь чи хаана байна? Надад хэлээч

Гурвхан шад бичих гэсэн юм, хүрээд ирээч

Дуусгаагүй шүлгийнхээ төгсөглийг гүйцээж

Дундуурхан сэтгэлээ цэгцлэх гэсэн юм


битгий гуниглаарай. гуниг чинь дуусчихаж мэднэ шүү

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

пээээээээээээээээээээээ
чи нэрээ тасарчижээ...
гоя болсон байна хамаа... ямар гоя бичдийн бээ...
чамайг магтан дуулая...

Sunbeauty (зочин)

Гоя болж
Итгэнэ, хүлээнэ ирээдүйн галт тэрэгийг
Ингэж уддагыг нь үл мэднэ...

Joe.

хэрцший хэрэм- банштай цай шүү хэхэ
турьхан- баярлалаа гоя шүлэг байна шүү нээрээ дуусчуул муухай шүү хийх ют олдохгүй
анчаан- баярлалаа найзааа
гоо- баярлалаа

Undriga (зочин)

Шууд автобусанд суу.

FC

шүлэгийг яаж ингэж бичдэг байнаа би чамайг биширч байна хэхэхэхэ

Joe.

ундрига- За гэхдээ би чинь мөнгөгүй ш дээ тэгхээр яаж суухийн хэхэ
Пс- хэхэ баярлалаа

Night Blogger

жой - миний нэрэндээр бол айр залхуурсан байх шүү дээ ккк
хагассайнд яаан гэнүү xaxa

Ну ПОГОДИ

бичээрэй би унших дуртай шүү нөхөр минь өшшөө өшшөөөө

Joe.

Красная Шапочка- аан харин манайд хоол хийх яриа байгаан
Заяа хүү ийн хэлэв- за баярлалаа сайхан үг байна

Хүслэн (зочин)

бараг гарчиг хараал танидаг болох нь ээ кккк гоё бичиж тэхдээ суучихгүй хэхэ. хагассайнд тэгүүл чи их сайхан байх нь дээ гэж. чамайг охин минь гэсэн инээд хүрээд байлаа

Галзуу бүсгүй

Тэр өдрийн сүүлийн галт тэрэг
Тэртээх алсыг надгүйгээр зорьлоо
Маргааш ахиад л галт тэрэг ирнэ
Мадаггүй би түүнд л сууж амжина

Зогсолгүй өнгөрсөн галт тэргүүд
Зоргоор сэтгэлийн гунигийг тээгэд явчихаж
Нар мандлаа, уулсын цаанаас
Наашилж буй галт тэрэгний дуу сонор мялаалаа.

Тасалбараа бариад би бослоо
Таг аниад нүдээ, гараа чичрүүлэн зогслоо
Яг өмнө минь галт тэрэг
Яаралгүйхэн ирж хаалгаа дэлгэлээ

...

Joe.

хүслэн- гэхдээ яач ч магадгүй ээ хэхэ өөр ажил гарч магадгүй ээ

Галзуу охин- тасархай шүлэг байна 2 р анги нь нтр

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)