Joe's pain : -Ирээдүйд эхнэртээ бичсэн захидал-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Ирээдүйд эхнэртээ бичсэн захидал-

Хайрт минь  миний гэрэл гэгээ минь

Харанхуйн дундаас намайг нисэн авч одсон сахиусан тэнгэр минь

Хамтдаа өтлөх хайр минь хамаг бүхний эзэн минь

Эхнэр минь энэ амьдралын минь түшиг тулгуур минь сайн уу

Тэртээх холын тэнгэрээс газарт бууж хүн болсон сахиус минь

Тэнэгхэн намайг өдий хүртэл хайрласан далавчтай бүсгүй минь

Энэ насанд минь тохиосон аз завшаан билээ чи

Энхрий ялдам бүсгүй чамдаа л би хайртай хэвээрээ байгаа шүү

Санаандгүй учирсан ч чи бид 2 салаагүй ээ өдий олон жилүүдэд

Санаснаар амьдрал тийм ч зөөлөн таатай байгаагүй ч

Сайн сайхны төлөө хамтдаа хичээсэн чамдаа баярлалаа

Санаж байна уу анхны шөнөө, санаж байна уу хуримын тэр өдрийг

Чи бид 2 н дундаас мэндэлсэн тэр нэгэн амь биений төлөө

Чимээгүйхэн дотроо өвдөж, 9 сар тээсэн билээ чи минь

Тэр жаахан амьны төлөө би юугаа ч өгөхөд бэлэн байсан

Тэгэхэд чи минь толгойг минь илээд инээмсэглэж байсныг

Одоо ч гэсэн мартаагүй ээ яг тэр хэвээр зүрхэндээ хадсан

Томоо гэдэстэй байхад чинь цэцэрлэгээр 2 улаа зугаалж

Тоос наалдсан гутлыг чинь арчиж өгөөд сууж байхдаа

Ямар их аз жаргал ямар их баяр баясгаланг авдаг байсан гээч

Чи надад зүрхээ, хайраа, амьдралаа өгсөн тийм болохоор...

Харин би зүрхнийхээ цохилт бүрийг чинийхээ төлөө зориулна

Миний бие тоос болон замхарч, цэцэг навч болон ургах тэр л мөчид

Миний бие салхи, бороо, цас болон хувирахад л

Хайр минь тэндээ үлдэнэ газар шороонд

Чиний минь инээд, харц, үнэр бүгд хүнийх биш байсаан

Намайг хайрлах гэж ирсэн тэнгэрийн элчийх байсан

Чамайгаа л аз жаргалтай байлгахын тулд

Би энэ 2 гараараа бүгдийг хийнэ

Намайг муухан хувцастай, хоосон халаастай гэж голоогүй,

Намайг мөнгөгүй, эрх мэдэлгүй гэж түлхээгүй

Аав ээж ах дүүг минь ад үзээгүй амраг минь чамдаа

Нар  сар уул  усандаа өглөө болон залбиран би хэлдэг шүү

Хайрт минь

2010.04.05  өдөр 17 цаг 15 минут

Би хэнийг ч хайрлаж  болно гэхдээ эхнэр болох хүнээ ингэж л хайрлана

 

 

 

 

 

start=-8 , cViewSize=50 , cPageCount=1

42 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
мауз (зочин)

эхнэр болох хүн чинь азтай бүсгүй байх нэээ.

Aero (зочин)

Утгаар нь бичжээ айн

Sunbeauty (зочин)

"Хайрт минь миний гэрэл гэгээ минь

Харанхуйн дундаас намайг нисэн авч одсон сахиусан тэнгэр минь" дажгүй шүү.
тэр их гуниг, шаналалийнхаа дараа хөөрхөн юм бичжээ. U can do it

☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠ (зочин)

ооё аая
гого

SinГ©ad O'Connor

Ундрига ч азтай банйа шүү шүлэг хүртэл бичүүллүүлчих юмаа ккк

Ицми (зочин)

өө за гоя болжээ. амжилт

Zeusy (зочин)

Ирээдүйн эхнэр чэн ч гэсэн чамайг ингэж хайрлаарай гээд ерөөё

Хүслэн (зочин)

нэг нь ч аз жаргалтай байх нь хурдан олж ав тэгээд хэлснээрээ байгаарай хэхэ амжилт хүсье

Аанхаа

Энэнд гоё ая оруулаад дуулбал гого болхын байна даа

крафти

Давгүй болж жоё аваргаа

Undriga (зочин)

Аааяаяаяа, юу хэлэхэв сайхан бичиж. Иймэрхүү гэгээлэг юм хааяа ч гэсэн бичиж бай л даа.

Хэрэм: ирээдүйн эхнэрийн тухай шүлэг байна.

tuguu (зочин)

ene joe iin ugs ulam bur utga togoldor bolj baihiim geech...... hurdan sahiusan tengertei gee gerleerei :D

Attila

энэ хайр чинь аз жаргалаар мөнх оршиг...

Турьхан (зочин)

миний залуу надад ингээд бичиж өгдөг ч болоосой. тэр нэгэн үл таних бүсгүйд атаарахчихлаа

Дээс...

эхнэр ав...

Зочин

http://web.zaluus.cc/ orj blogoo burtguuleerei

АНИРГҮЙ

үнэн армаанчиг хүнийм ааа

Joe.

мауз-хэхэ би азтай ч юм билүү

аэро- баярлалаа хайраа нтр хэхэ

гоо- за хичээнээ цаашдаа айр гоя ыг бичнээ

хүн биш, ицми, баци, крафт- баярлалаа та бүгдэд

Аанхаа- намайг хамтлагдаа аваа хэхэ тэгээд дуулий нтр

Ундрига- за тэгнээ

Төгөө- чи час хүнтэй гэрлээрэй хэхэ

Аттила- тэр ерөөл бат оршиг

Турьхан- ирээдүйн бүсгүй нтр хэхэ

Дэспи- за хэнийг авахуу харин аав нааг усны шувуу 10 ирээд 10 буцахаар аваарай гэсэн

Аниргүй- хэхэ би лав үгүй байхаа

Оранж

гоя гоя. чамаар хайрлуулах хүн азтай л юм . Атаархжийна. хихи. битий буруугаар бодорой. уучлаарай Ундрига.

Undriga (зочин)

...Гэснээс энэ зурган дээр шиг нь тоглоом манайд байдышд. гэхдээ сарнайгүй залбирчаагаа дүрмтэй байдын.

Undriga (зочин)

Оранж яагаад надаас уучлалт гуйгаад байгааг ойсонгүй. Ямартай ч би нинжин сэтгэлтэй хүн, чайг уучиллаа этр :p

Night Blogger

ирээдүйн эхнэрээ шүлэг н дээрээ бичсэн шигээ хайрлаж яваарай...ямар азтай гёорл манай Joe тэй гэрлэх болдоо?!

Болдууш

Ёоо би тэр тоос гэснийг тос гэж уншаад энэ ямар тэнэгийм бэ гэж бодлоо шд. Валайн зүгээр.
Бас давгүй болжээ хүү мээээн. Ундирга нтэр бол жаргацан л харагджийна дөө...

AEЯO

Энэ Болдууш дандаа тос бодож явна ц ц ц

FC

гайхалтай эхнэр чинь энийг уншвал чамайг бүрч ихээр хайрлана даа ингэж шүлэг бичээд хайртдаа өгдөг хүмүүс ч ховор шүү хэхэхэхэ

ЭЭЛЭРЭГ (зочин)

ehner chin boloy!

Joe.

оранж- хэн байх болоо магадгүй чи ч юмуу хахаха
ундрига- чиний тоглоом юмуу
Улаан малгайт- за тэгнээ
болдууш- чи тэгэж л харна даа хэхэ
аэро- яг үнэн хэлсэн байна
пс- зөндөө байгаа ш дээ найзаа
ээлэрэг- тэг тэг нтр хэхэ

Зочин

Энэ дээр Улаан Малгайт гээд миний нэрээр хүн юм бичцэн байхымдаа. Ёстой сонин юм болохнуу энэ чинь харин.......

Улаан Малгайт

Энэ дээр Улаан Малгайт гээд миний нэрээр хүн юм бицчэн байхымдаа. Ёстой сонин юм болохнуу энэ чинь харин.......

Bolduush (зочин)

Тэгж ярихым бол тэр Брэд Питт биш, та 2 өөрсдөө хамгийн их тос ярьдаг нь шүү. Та 2-ын ярихыг сонссоор байгаад бүр нүдэнд тос харагддаг болчихсон байна шд.

Joe.

Улаан малгайт- аль чи юм
Болдууш- хаха яг шд

Улаан Малгайт

Энэ дээр хамгийн эхэнд Улаан Малгайт гээд сэтгэгдэл бичсэн хүн бүр толгой эргүүлээ хаячлаа. Хэзийдээ би чинь энд тэнд сэтгэгдэл үлдээчихсэн юм бол гэж бүх гайхлаа байна.

Миний блог бол энэ http://ulaanmalgait.blog.gogo.mn
Миний нэр бол Улаан Малгайт.

Хулан (зочин)

Үнэн тасарчихсан шүлэг байна. Үнэхээр ямар ч бүсгүй уярмаар сайхан шүлэг байна

Ч++++

goyo bichjee

cc (зочин)

сайхааан сайхан маш сайхан

uuree (зочин)

Goy yum aa. Neeh setgel hudulmuur shuleg bn sht. :)

Joe.

хулан,ч+++,сс,үүрээ- баярлалаа

Нэг_хүү

ezengui shuleg bichjiinaa gedeg chin

HMM (зочин)

Yaruu nairagch hulangiin "Hanidaaa" gedeg shulegtei uneheer adilhan sanagdchihlaa

Joe.

Хмм- тиймүү би уншиж үзнээ

2468 (зочин)

bichsen zvilvvdiig chin xaraad unshij bxad ix goy sanagdla.ene deer bichsen chn ch goy yum ter chn ch gesn chmaig yag ene xelj bga shg chin xairlasai gej erooe doo oor ch yu gej xelxew

s (зочин)

гоё бичсэн байна чи ер таалагдаад байх чинь юу болоод байнаа хэхэхэхэхэ за за тоглосон шүүв

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)