Joe's pain : Би өвдөж байна би шаналж байна

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Би өвдөж байна би шаналж байна

Би шаналж байна би өвдөж байна

Би уйлж байна, би уйтгарлаж  байна

Өчигдөр, өнөөдөр магадгүй маргааш бас уйлах байх

Зүрх минь өвдөөд байна чиний үлдээсэн шархнаас болоод

Зүгээр л зогсоочмоор байна дахиж цохилохгүй байгаасай

Чиний үгнүүд сум болон надруу онилсон

Чиглэсэн бай нь зүрх байсан

Чамаас би явлаа гэсэн 3 үгэн сумыг суга татан гаргасан ч

Чанх зоогдсон газар сорви нь тод үлджээ

Нулимсаараа угааж үзлээ арилах шинж алга

Нуугдаж ганцааардаж үзлээ нэмэр алга

Шинэ учрал шинэ эхлэлээр шархыг нь эдгээж

Ширтэх харц, догдлох сэтгэлээр нөхөөд ч .. хэвээрээ л өвдсөөр л

Мөрөн дээр минь ганцаардал гараа тавина

Өөдөөс минь шаналал хараад  сууж байна

Их л сайхан байгаа бололтой энэ 2 т

Инээмсэглээд за залуу минь шанал, уйтгарла гэж хэлсээр л .........

Чиний сүүлчийн харц миний зүрхэнд байсан гэрлийг

Чиний сүүлчийн тэврэлт миний зүрхний тэр л галыг

Чимхээд унтраах шиг эсвэл зүгээр үлээхтэй адил

Унтраасан, урсан, урсгасан.................

Хажууд минь чиний тухай бодлууд хэвтэж

Хамт хооллож, хамт алхаж, хамт чиний зургыг үзэж

Бүхий л өдрийг чиний тухай бодолтой өнгөрөөдөг.........

Бодол гэж өвчин юм даа шаналал

Би энэ өвчингүйгээр энэ өвдөлтгүйгээр

Нэг ч хоног амьд явж чадахгүйээ надад шаналах нь

Амьдрахаас хамаагүй илүү сайхан байна.

 

 

 

 

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
☺Инээмтгий kkk☺

Ёоо ээр гоё бичжээ. ХЭн нэгэн яг ингэж боддог вол би шууд эргэнээ буцаад.

Night Blogger

айр гоя шүлэг айр хурдан зохиочдог айр авъястай Joe шүү !!!

Joe.

kkk- баярлалаа тэгвэл хүрээд ир гэх шиг хадуураад наасан хэхэхэ
Улаан малгайт- чи ч бас надаас хурдан бичцэн байсийшд хэхэ

☺Инээмтгий kkk☺

ХАха очлоо шүү гэссс кк.

Undriga (зочин)

Нэг л их хөгжилтэй нэртэй залуу, бөөн уйтгар гуниг, бас авъяас шүү...

Joe.

kkk- тэг тэг хэхэхэ яаанаа ингэж яриж байгаад бөөн яриа болий шүү хэхэ
Ундрига- хэхэ баг зүүсэн байхгүй юу гар чинь яаж байна

Undriga (зочин)

bluefinger-тэй болжийх шиг байна өө. Одоо янзүрийн юм share-лэхээс, энүүгээрээ нтр.

tuguu

Ogchidur aimar bodol bolood alhaad ywsan iim l ym bodoj ywsan ym bie wii hmmmmm setgel hudulchluu wain

SinГ©ad O'Connor

Бүү өвд. Бүү зов. Бүү гунь.
хайр дурлал гээч чинь цаг хугацааны асуудал нтр гээд бүү мэд хохо

Оранж

өвджийнө гэж бодуул өвдөнө, шаналжийна эгж бодуул шанална. тэгж бодкү бол тээл болоо шт... дандаа битий гунигийн юм бичжий.

Энэрэл (зочин)

харин тхх, нэг л их зовцорсон хүн ккк

өөдрөг бай ай жих шиг хиа хиа хиа

Joe.

Ундрига- надаа хэдэн дуу явуулдаа хэхэ
Төгөө- хэзээ зүгээр л байсийшд
Хэрэм- Харин тихх балай хог байна гэсэн хаха
Оранж- Бодсоноо л бичсийн чи час мэджаагаа л биздээ
Энэрэл- хэхэ яадин яадин надад зохидийн нтр

mika (зочин)

goe bichsen bn aa,

ot200 (зочин)

mair goy bichjee.., setgesen bn shvv bi bas sonirhdog ym.., bayarlalaa chamd oor shn gehdee mair aimar-g ulam ilvvg zohioj tawiarai goy bolson bnaa

Хүслэн (зочин)

тэр үедээ шаналах ч бас сайхан шүү харанхуйд бол бүр найсс

мауз (зочин)

шүлгийг чинь уншаад майр ганцаардал гунигт автдаг байна шт. авъяастай нөхөр байна шүү.

FC

чи чинь харин надад багшилмаар хүн байна шдээ хэхэхэ биширэв. Энэ одоо ямар азтай хүн нь чиний шүлэгний эзэн байдаг байнаа хахахаха

kh (зочин)

goyo bichdeg ym bnaaa bi er ni blog unshaad bdaggui l dee. Gesen ch nadad taalagdlaa kk

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

энэ бүр эвдэрчийнаа айн...

1988

үнэхээр гоя бичсэн байна.. гэхдээ ингээд хоцрохвий гэж айчлаа..

Луна

үнэхээр их таалагдлаа...
яг л одоо надад ямар бгаа тэр бүгдийг буулгачихаж...
яг л миний дотор ороод гарчихсан мэт...

~Freedom writer~

Мммхххннн....

Joe.

мика- баярлалаа
от200-хэхэ тэгнээ чадул
хүслэн- нэг газрын хүн шүү хэхэ
мауз- чи хайр дурлалтайгаа хөл бөмбөг гашраалтаар учирсан биздээ хэхэ баярлалаа
пс- хэхэ хэн нэгэн хүн нь хаана явнаа нтр
Анчаан- харин тихх эвдэрж дууслаа
1988-болгоомжтой л байхгүй бол ийм л юм болно гэсссссссн хэхэ
луна- хэзээ би орлоо байз нтр хэхэ
Придом Вар- ххмммннн

мөзү (зочин)

надад энэ блог үнэхээр таалагдлаа. намуухан хөгжим эгшиглээд бас шүлэг. үг эгшиг нийлээд ус горхи урсаж байгаа юм шиг үнэхээр сайхан болжээ.

2468 (зочин)

joe xeden nastain be.? zvgeer l asuusan shv

Joe.

мөүз-баярлалаа уншиж байгаарай
2468-16 шдээ

MES POSTZ

Зүрх өвдөөдийвал бальдоол л уудым даа. :р

Гоё болж ээ.

2468 (зочин)

чи 16тай тэгээд ажил хийж пиво уудиймуу тэ?

Joe.

мэс- хэхэ за мэдлээ найзаа
2468- тихх

Nyamka (зочин)

haha yu gene ve? 16tai ajil hiij beer uudag muu boy bn daa ntr ug ni guy shdee tee kk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)