Joe's pain : Би хүн болсон. гэж зүүдэлсэн

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Би хүн болсон. гэж зүүдэлсэн

Надад хоёр гар байх юм яг л хүнийх шиг

Гэхдээ би түүнийг тэвэрж чадахгүй юм

Надад бас нүд байна яасан аз вэ

Даанч чамайг олж  харахгүй байна

Ямар сайхан мод, салхи нар

Энэ бүгдийг мэдрэх ч сайхан юмаа

Чихтэй хирнээ чиний л яриаг сонсохгүй юм

Амьсгалахад цээж дүүрээл би гүйсээр л байх юм

Хаашаа гүйгээд байгаан, өөрөөсөө асуулаа

Өөрөө өөртөө мэдэхгүй ээ гэж хариуллаа

Миний цээжин дотор нэг зүйл хөдлөөд байх юм

Гаргаад харатал түг түг гээд цохилох зүрх байлаа

Хачин л юм урьд нь байдаггүй байсан зүйлүүд

Хаа нэгтээгээс надад ирсэн байх юм

Хашгирж орилж болж байна бас энэ дуу хоолой

Юу вээ нүднээс нулимс гарж байх чинь

Би хүн болсон юм болов уу

Эрт дээр үед л энэ мэдрэмжийг үзсэн

Түүнээс хойш их удаж байна ..............

Түнэр харанхуйдаа би сэрлээ ..

Тийм байхаа зүүдэлсэн байж

Би чинь уг нь сүүдэр, мөн дурсамж байхгүй юу

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
~Freedom writer~

Зүүд шиг санагдчилаа....

Оранж

chi bol buur boloochgui bgaam bna te? zuvhun zuudelj ntr........

Joe.

Fre Wr-er - зүүд чинь хэхэ

AEЯO

Таануус чинь бүгд хүн биш байсийм байншд бүгд л хүн болсон болох гэж байгаа тухайгаа бичицгээгээл

Хүслэн (зочин)

би эсрэгээрээ юм байна л даа

Улаан Хатан

wow.Heleh ch vg alga. Ih taalagdla.

Ene shvleg bolgond n garaad bga hvn ih aguu yumaa :D Hair iim hvchtei :P

Joe.

Re evil- bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)