Joe's pain : Битгий яваач - чиний мэдрээгүй маш олон зүйл байгаа

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Хайрт найздаа

Чих хайрсан хүйтэн шөнөөр цонхны чинь доор

Чамайг хүлээх залуугийн зүрхний цохилтыг

Чангаас чанга тэврэх тэр л агшинг мэдэрсэн үү

Битгий яваач найз минь  арай л эрт байна

     Хоолой нийлүүлэн дуулахад уянга болон эгшиглэх аялгууг

     Хундага тулган инээлдэж, залуу нас хичнээн эрч хүчтэйг

     Ховорхон тохиох мөч бүрийн амтыг амталсануу

     Хорвоогоос битгий яваач найз минь дэндүү залуухнаараа байна

Зуслагийн байшин дээр олуулаа бужигналдан пиво ууцгаан

Зуурдын амьдралын талаар өөрийн бодлоо ярилцан маргалдан

Лааны гэрэлд хөзөр тоглон суухад итгэл хайр чинь

Лааны гэрэл шиг тодорч бүдгэрч явахад нь

Хэн нэгний халамж чамд нөмөр нөөлөг болдгыг мэдсэн үү

Хэтэрхий ялдам байна найз минь битгий яваач

   Энэ орчлонд чиний минь үзээгүй, мэдээгүй, coнсоогүй зүйл их байгаа

   Эхнээс нь би чамд яриж өгье дөө жаргахаас чинь өмнө

   Эхлэл бүхэн чинь сайхан байсан бол дуусах хүртлээ ч сайхан байгаач

   Энэхэн хорвоод бага ч болов хамт байгаач найз минь

 

 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Дээс...

хөөе орой гашраахымуу яахын ярьсан юм уу... мснжэрт ороод ирээ...

Оранж

шүлгэнд нь пийв гэдэг үг ордийн. Минийхэд дарс л гэж ордог.... кккк.

Joe.

De- гашраанаа

Oranj- тиймүү сайхан юмөө

Undriga (зочин)

Энэ Деспи хүний гоё шүлгэн дээр буудах уу гэсэн сэтгэгдэл үлдээж нтр. Энэ бүр донтжээ.

Joe.

ундрига- хэхэ харин тийм муу туучи

Azuka

ямар гоё бичээ вээ???????????????????????

Ну ПОГОДИ

Дээспи шууд гутгалжэээ сайхан шүлэг уншаад ямар сонин сэтгэгдэл төрдөг хүнб хиахиа

Joe.

Azuka- баярлалаа чамайг блогтой гэж бодсонгүй
Заяц- дээр үед одоо байсан бол будаа болгохгүй юу нтр хэхэ

Technetium

Гоё бичжээ,,,,,,,,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)