Joe's pain : Би мөн ялгаагүй - бүүдгэр

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Би мөн ялгаагүй - бүүдгэр

Бүүдгэр саарал өдөр

Бүүдгэр саарал хүмүүс алхацгаана

Ууртай , бухимдалтай харцгаана

Уйтгартай, гунигтай харагдацгаана

Хар бараан хувцастай

Хар цагаан зураг шиг

Хүмүүсийн нүдэнд жаргал үл үзэгдэнэ

Хүмүүсийн дунд гэрэл гэгээ үл харагдана

Тэнгэрээс саарал үнсэн цас орно

Газарт хүмүүсийн шүлс, нус унана

Үзэн ядалт, атаа хорсолтой нөхөрлөнө

Харааллын үгээр мэндчилнэ

Харсан болгон л хуучирсаар өнгөө алдана

Би ч мөн ялгаагүй- бүүдгэр саарал өнгөтэй  

Бүүдгэр саарал өдрөөр

Бүүдгэр саарал хүмүүсийн дунд

Хар бараан болсоор л алхана....

 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
mep

дахиад л миний дууссан агаар..

Хүслэн (зочин)

хүмүүс тийм юм гэвч би ганцаараа инээж явдаг ганцаараа үед би уйтгар гуниг гэдгийг мэдэрдэг шд бүгд тэнэг санагдчив

Joe.

Хүслэн - ухсан гүйээ

Хүслэн (зочин)

өнөөдөр би бишээ бичиж байгаа уншиж байгаа нь хүртэл биш байна ккк яахав дээ энэ олон хөмсгөө атируулан явж байгаа хүмүүс дотор би нэгдээд яахав гэж боддог байхгүй юу

Joe.

Хүслэн - аан би бол тэгээл нэг нь шд

Undriga (зочин)

зун болоосой. зуны бүрхэг, бүүдгэр өдөр гоё.

хүслэн (зочин)

ундрига тэхх зуны тийм өдөр арай өөр

Oogii (зочин)

Ulaanbaatariin uvliin dur zurag... gej

Joe.

Oogii - тиймээ хэхэ

AEЯO

Тэгэж байгаад Инээмтгий Хүн гэж бичээрэй хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)