Joe's pain : Би явмаар байна, намайг аваад яваач

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Би явмаар байна, намайг аваад яваач

Мөнхийн уй гашуун, гунигтай

Нар хэзээч манддаггүй, дандаа хүйтэн байдаг

Харанхуй ноёлсон газар байдаг болов уу

Байлгүй яахав би тэр газраас чамайг авахаар ирлээ.

Байх байхдаа их ойрхон байдаг хүү минь гэж царай нь үл мэдэгдэх нэгэн хүн надад хэллээ.

Үнэхээр тийм гэж үү ах минь

Тэнд тэгээд хүмүүс байгаа юу

Тэнд инээд, баяр хөөр, аз жаргал бий юу

Тэнд зөвхөн чам шиг л хүмүүс байгаа

Уйлсан, уйтгарласан, ганцаардсан, шаналсан хүмүүс бий.

Ямар сайхан юм бэ. Ах минь

Яг тийм л газар очмоор байна

Хүйтэн бороо зогсолтгүй орж

Хүмүүсийн нулимсаар үеэр болдог

Хав харанхуйд энд тэндгүй

Хашгираан, цөхрөл сонстсон

Хүмүүс хоорондоо яридаггүй тийм л газарлуу явмаар байна

Энд би маш их ганцаардаж байна

Энд ямар их аз жаргал, инээд хөөр байдаг гээч

Тийм бол хүү минь явцгаая

Тэнд л чи амьдрах хэрэгтэй

Гэхдээ чамд хангалттай гуниг, шаналал алга

Гэгээн хүсэл мөрөөдөл чинь үлдсэн байна

Үгүй дээ ах минь надад ямар ч жаргал байхгүй

Үнэн нь гэвэл би хүлээж байгаа

Хэнийг -

Мэдэхгүй ээ

Хэнийг ч хүлээгүй жинхэнэ ганцаараа болсон үед чинь би дахиад ирнэ ээ

Битгий явалдаа  би ганцаараа шүү дээ

Тэр явчихлаа....................Одооноос би хүлээхгүй ээ

Би заавал тэр газар луу явна

 

 

 

 

 

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Улаан Хатан

мангартаач чи....

Undriga (зочин)

сонин л хүсэл тэмүүлэл байна.

Joe.

Re Evil- хэхэ хааяа нээрээ л ингэж бодох юм новш гэж
Ундрига- харин тихх

Joe.

Re Evil- хэхэ хааяа нээрээ л ингэж бодох юм новш гэж
Ундрига- харин тихх

Undriga (зочин)

Энэ холбоос дээрх мий URL-г арай аятайхан нэрээр тавьчикээч. Шулам ч гэх шиг, шулам чөтгөр 2 шал өөр шүү дээ. Өөрөөр хэлмээл байгаа бол эрлэг нтр гээд биччих.

Улаан Хатан

Нээрээ тийм бна шд. Шулам уу.хахаха. Чи бас болкушд хүнийг.Айн??? Чөтгөр шулам 2 чинь өөр шүү даа.

Miss Independence

Яасан сонин юм хүсдэг хүн бээ???ТУслах уу нтр ккк...

Хүслэн (зочин)

хн гарчиг уншаад л би шууд орж ирэв ямар газар байна явах нь таарах нь уу гэсэн чиний блог руу ороод ирчлээ би ч бас явмаар байна

AEЯO

Ингээд нэг сонин аймшгийн кану шиг юмаа бичээд эхэлдийшд ккк

ЦасХаН

миний дургүй газар.....
хэсэг хугацааны дараа чамайг авч явъя гэсэн ч чи явахааргүй үе ирнээ гэж.....

Joe.

Хүслэн - ханиндаа явья хэхэ

Aero - хэхэ гоя хэллээ

Цасхан - тэгэх байхаа орхиж явахааргүй хүмүүс байгаа аав ээж ах дүү гээл

Хүслэн (зочин)

одоо бол явахыг ямар их хүсч байнааа хог гэж

1988

Энэ харин над таалагдаж байна.

bopor (зочин)

yooo nulims garchlaa amidral toochdog bna shdee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)