Joe's pain : -Салхи-аа хэлэх юм байна

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Салхи-аа хэлэх юм байна

Сэрүүн хаврын тэр өдөр

Сэтгэл зүрх минь өнчрөн үлдсэн

Зэрвэсхэн үлээх салхины чимээ

Зэрэв татаад намайг гуниглуулна

Салхи минь чи юу шивнэв

Саатан зогсож надтай ярилдаа

Гуниг бүхнээ чамтай цуг хийсгэе

Гутрал бүхнээ чамаар арилгая

Гуйя салхи минь

Элбийн цэнхэр салхи минь

Эргэлдэн надад юу шивнэв

Эмзэг зүрхний шархыг минь

Эмчилж чи анагааж өгөөч

Гуйя салхи минь

Салхи чамтай аз жаргал

Зугаалдаг гэлүү- үнэн үү

Салхи чамтай гуниг гутрал

Зугаалдаг гэлүү -үнэн үү

Салхи чамтай сархад ууж

Сайх би чинь бодлоо хийсгэх юмсан

 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
oolhonoo

goe shuleg baina harin salhi sayhan chamd durlal udahgui irne gesen tegeheer ni bi......

Улаан Хатан

Гоё шүлэг бна. Хамаг юм ухаад гаргаад ирлээ. :(

Joe.

Oolhonoo- надад тэгэж хэлээсэй нээрээ

Re Evil- Баярлалаа

Ну ПОГОДИ

бичээд байгаарай буруу зөв гэж урлагт байдаггүй юм надад лав таалагдаж байна шүүү жоихон мээээн

oolhonoo

joe helne dee helne salhi heniig ch alag uzdeggui yum gagtshuu uneniig l helne hehe

Энхзаяа

Goyo bichsen bnshuu. Chamd mash ih aviyas bna :)

Оранж

:) salhinaas sain asuugaarai

Хүслэн (зочин)

салхитай нээрээ тэгж ярьж үзэхийнсан

AEЯO

Нээрээ гоё бичжэээ :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)