Joe's pain : Чамгүйгээр -амьдарсаар л байна

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Чамгүйгээр -амьдарсаар л байна

Өглөө чамгүйгээр сэрэх надад уйтгартай хоосон

Өөдөөс урсан довтлох салхийг ганцаараа сөрөх хэцүү юм

Хамтдаа зугаалдаг газраар ганцаараа алхах гунигтай

Харсан үзсэн бүхэн минь тэр орон зайд хосоороо үлдсэн

Надад хэн ч сахлаа хус, үсээ засуул гэж хэлэхээ болисон

Надтай ганцаардал, гуниг , шаналал найзалдаг болсон

Чи бид 2 н ордог байсан газруудаар

Чиний яридаг хийсэн зүйлүүдийг бодох гэж ордог

Чамайг мартахгүй өдөр болгон харахын тулд

Чиний зургаар өрөөгөө чимсэн- гайхалтай өвөрмөц

Найзууд хундага нийлүүлэн баяр тэмдэглэнэ

Надад харин сонирхол алга баяртай байх хүсэл ч алга

Аягаа хураах зуураа инээмсэглдэг - Хуучин он цагыг бодоод

Чиний яриж байсан зүйлийг гэнэт саналаа - Их инээдтэй

TAXI ний цонхоор зам ширтэн гэртээ хариж байна

Тамхи битгий таталдаа гэсэн чиний яриа - мөн л өнгөрснөөс сонстоно

Орон дээрээ ирээд суулаа - чамгүйгээр

Инээлдэж, тэврэлдэж, дээр байлдах дуу хоолой

Маш тодхон өнгөрсөн цаг хугацаанаас сонсогдоно

Хийдэг хэрэглэдэг бүх л зүйл маань хоосон

Үздэг, сонсдог, дуулдаг бүхэн маань чамгүйгээр

Өнгөгүй ,үнэргүй, амтгүй, утгагүй байна энэ амьдрал минь

Чамгүйгээр........................

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
"MRG"

Нөгөө Чамгайгээр Энэ хорвоод Амьдраад яах юм бэ гээд л дууны үг байдаг байхаа

Joe.

Маргаа - тийм байна уу хэхэ

MuMu (зочин)

гое бичжээ

sjoker (зочин)

Хөөх манайхан чинь бүгдээрээ шүлгэлж чаддаг юм шив дээ. Гоё бичжээ

Undriga (зочин)

энэ нэг л их дурсаж санасан хүн явахын...гэхдээ л гоё шүлэглэхийн...

Ну ПОГОДИ

болж сайн байна энтр гээд духлаа онгирооод гарлаа шүү

Оранж

Martahad tsag hugatsaa heregtei.......

ЦасХаН

зиак чи бид 2 л адилхан байгаан байна даа...
хэн нэгнийг санаад үгүйлээд суух хэцүүү....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)