Joe's pain : -Зуслан -өгүүллэг

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Зуслан -өгүүллэг

Сайн байцгаануу эрхэм блогчдоо миний зохиож байгаа өгүүлэгийн эхний хэсэг нь танд хүрж байна. Та заавал дуустал нь уншаад сэтгэгдэл болон хэлэх зүйлээ үлдээгээрэй

 

Тамираа айлын ганцхүү , 19 настай өндөр , царайлаг нэгэн хөвгүүн , урьд охидуудтай үерхэж байсан боловч  анхны хайртайuгаа учраагүй нэгэн.

                                                   -Зуслан-

                 Зуны халуун өдрүүд байсан санагдана. Хөгшид хүүхдүүд ихэнх нь зуслангийн байшин руугаа явцгаадаг үе. Гадаа халуун нарнаас өөр хань болох зүйл алга байлаа хааяа нэг утас дуугарж аав ээжийг асуух  хүнээс хэтрэхгүй, уг нь найзууд маань байхад аль нэг саравчинд суугаал хөзөр тоглож орой нар арай гайгүй болохоор шийд бараадаж өнгөөрөдөг байлаа. Энхээ, Ганаа гээд найзууд маань хөдөө эмээ өвөө рүүгээ  бусад нь ажилаар хөдөө явсан ирэх хараахан бодоогүй байлаа.  Миний амьдрал нэг л хэвийн өнгөрч байлаа, цонхоор харахаас хэтрэхгүй. Нэг өглөө ээж маань надад хүүхдийн зуслангийн  4 р ээлжийн эрхийн бичиг өгсөн юм. Эхэндээ ч дургүй л байлаа , яаж ганцаараа явах билээ очоод юу хийх билээ гээл .... харин хожим бодоход миний диваажингийн тасалбар байна гэж хэн мэдэх билээ дээ. Явах өдрийн үдээш хойш хаалга тогшлоо. Ээ ашгүй  хоёр найз маань хөдөөнөөс саяхан ирлээ гэчихсэн зогсож байв. Би ч бөөн баяр тэгээд тэр хоёрыг ятгаж байж сая нэг хамт явах санал авж чадав. Маргааш байрны урдах дэлгүүрийн үүдэнд уулзахаар болоод орцгоов. Явахын өмнөх орой  унтах гэсэн нойр хүрдэгүй ээ хулжаад, очоод яах бол ямар байх бол, охидууд их л байгаасай, намайг тоох охин байх болвуу гээл элвдийн юм бодсоор байтал ... нэг мэдэхнээ нам унтчихаж, өглөө сэрүүлэг дуугарч байна. Хурдхан босоод бэлдсэн зүйлээ аваад аав ээжээс халаасны хэдэн төгрөг аваад, үнсүүлээд нээх сайхан амлалт өгөөд мөн үнэтэй сургамж үгийг нь хэдэн минут сонсоод гарлаа. Энэ амлалт гэдэг нь их хэцүү л дээ очоод архи дарс уухгүй, тамхи тариа хэрэглэхгүй, айлын хүүхдийг шоглохгүй гэх мэт амлалт. Үүнийгээ зөрчихгүй байна гэдэг бараг л бүтэхгүй зүйл. Хэрвээ бүтэх бол тэр хүн ямар нэг гажиг нөхөр л байгаа. За энэ ч яахав тэгээд найзуудтайгаа тохиролцож ярилцсаны үндсэн дээр хэдэн шил архи, тамхи аваад солих хувцандаа хийгээл, бараг тэр үед ихэнх банди нар иймэрхүү арга хэрэглэдэг байсан байх. Зарим нэг нь бүүр талх, тарвасанд архиа шингээдэг байсан гэж сонсогддийм. Мэдээж хүүхдийн зусланд  архитай байна гэдэг төдий чинээ охидуудтай хамт байх боломж ойртоно гэсэн үг. Автобус хурдан ирээсэй...................

                    Автобус хүлээгээд зогсох хүүхдүүдийн тоо 300, 400 давсан байлаа. Энэ дундаас өөрийн хүссэн охиноо олно гэдэг тийм ч амархан зүйл биш бөгөөд өрсөлдөөн төдий чинээ их байх нь тодорхой буй за. Тэгэхэд би түүнийг анх 3р автобусанд харсан юм. Түүний шаталж багасгасан үс нь их зохисон бөгөөд хар давуун обрушка зүүсэн нь маш хөөрхөн харагдуулж байлаа. Албаар банди нарт  гайхуулах гэсэн мэт хар зунаар бариу жинсэн өмд өмссөн байх юм. Гэхдээ түүний өгзөг.... банди нарын яридаг сэдэв.   Тэр үед би өөртөө энэ л охин чиний охин, тэр зөвхөн чиний байх ёстой гэх үгнүүдээр өөрийгөө булж явлаа. Би түүнийг харсаар ажисаар явлаа. Нэг л мэдэхэд хүрэх газартаа автобус иржээ. Хүүхдүүд ачаа саваа зөөж  энд тэнд шуугиан бужигнаан болж байх хойгуур би түүнийг хараанаасаа алдчихав. Ингээд өнгөрлөө одоо тэр чинийх биш болсон гэх шиг сэтгэл дотроос нэг хүн яриад л байв. Би яг хэдэн зуун хонин  дундаас ээжийгээ дуудах жаахан хурга шиг ийш тийш харан зогсож байлаа. ..........Хоое чи хааччих ваа гэсээр манай найзууд ирлээ. За за тааралдах л байлгүй дээ...  За явцгаая бүлэгт хувиарлаж  байна. Энэ үер нөгөө гайтай зуслангийн шалгалт би ч авч явсан тамхиндаа санаа огтхон ч зовохгүй байв. Учир нь энд ирэхээс 2 хоногийн өмнө гэртээ бэлэн хоолны уутан дотор 2 хайрцаг тамхи хийгээд халуун хутгаар дарж яг л үйлдвэрээс гарсан юм шиг л хийсэн билээ. Харин архины хуьвд баригдаагүй .... аан үгүй золиосонд үрэгдсэн архи байна, Sprite ундааны саванд хийсэн архи. Багш нар болгон л энэ аргыг мэддэг учраас хийсэн юм. Тэгэж байж хувцастай цүнхээ сайтар шалгуулахгүй байх эрхээ авсан юм. За тэгээд бүлэгтээ орвоо манай бүлэгт бараг бид 4 хамгийн ахмад л юм шиг санагдаж байв. Үүнийгээ ч удахгүй мэдсэн. Хүүхдүүдийн хэлж заншсанаар люкс  өрөө буюу индүүний өрөөнд бид орлоо. Бид гэдэг нь Тамираа Энхээ Ганаа нөгөө нэг урдах байрны Болдоо байв. Энэ өрөө нь их тухтай байдгаас гадна яг 4 ортой илүү хүн байхгүй маш сайхан тохирч байсан юм. ...Хүүхдүүдээ хүүхдүүдээ гараад ирцгээгээрэй гэж бүлгийн багш болох эмэгтэй дуу сонстоно. Ойролцоогоор 24 настай болотой  оюутан л байх. Бид өрөөндөө нилээд тухалж аваад авч ирсэн тамхи болон архиа аюулд өртөхгүй газар байрлуулаад бүлгийн голын хэсэгт очихоор гарав.  ,,,,,,Энэ үед түүнтэй 2 дахь удаагаа учирлаа, ямар их аз вэ? Нэг бүлэгт орчихож . Тэр 2 найзтайгаа явж байгаа бололтой, бид 4 н азгүй нэг нь хоосон хоцорно. Гэхдээ зуслан дээр охин ямар  мундсан бишдээ хог гэж. Хүүхдүүд эхнээсээ нэр усаа, сургуулиа хэлээд л над дээр ирлээ Тамир гэдэг 19 настай , гэхэд хүүхдүүд хөөх яасан хөгшин ийн гэх яриа шивэр авир сонстов. Миний нүүр ч овоо улайсандаа, бантсандаа дуугүй зогсонгоо түүнрүү хартал тэр надруу хараад нэг л ёжтой инээгээд найзуудтайгаа шивнэлдэв. За тэгэж явсаар түүний ээлж боллоо. Хүүхдүүдийн яриа чимээ ихтэй байсан ч Урангоо 18 настай гэх сулхан дууг анх заалгуулж байсан А үсэг шиг л  мартахааргүй  сонссон л юм даа. Бараг л тэр минийх ..................... За ямар ч байсан хоосонгүй ээ нэрийг нь мэдчихлээ ...Урангоо  гоё нэр байна шүү. Зуслангийн эхний хэдэн өдөр ч маш хурдан өнгөрлөө. Хүүхдүүд нэгэндээ нилээд гайгүй дасацгааж байв. Би Урангоотой сайнуу , хаачих гэж байгаан, хаанас ирж байгаан , гэдэг цөөхөн тооны үгнээс өөр төрлийн үг ашиглаагүйл байлаа . 3н  өдөр өнгөрлөө. Бид хоёрын дунд ямар бариад авах барицтай зүйл болоогүй учраас юунаас яаж эхлэхээ мэдэхгүй орой нь дэмий л бодож хэвтдэг байв. Оройны хоол, өдрийн аялал гэх зүйлүүд дээр тэр бие их гоё авч явна. Тэр яах ч аргагүй бусдаас нэг л өөр охин. Тэр намайг өөрлүүгээ соронз мэт татаж байлаа. Нэг өдөр өглөөний цайндаа толгой өвдөж байгаа нэрээр үлдэж жаахан унтхаар болов. Учир нь Урангоо жаахан унтамхай талдаа , өглөө цайнд ордоггүй, дандаал сүүлд босож биднийг цайнаас гарж байхад зөрөөд ордог. Ер нь л бид 2 ын зам нийлэхгүй байгаа нь үүнтэй ч холбоотой байж мэднэ. Бүлгэмээс нойрмог муухай царайлсан хүүхдүүд гараад явцгаав. Бүлэг нам чимээгүй боллж цонхны цаана хүүхдүүдийн дуу шуугилдан, мөн хааяа нэг байшингшийн ардах модноос тоншуулын дуу дуулдана. Хэвтэх зуураа унтаж байгаа болов уу , сэрүүн байгаа болов уу гэж бодож хэвттэл чимээ гарлаа, тэр  босчээ. Түүний өрөө манай зэргэлдээ тул чимээ их сайн сонсогдоно. Бараг л түүнийг харахгүйгээр юу хийж байгааг мэддэг байв. Тиймээ түүний чемодан онгойхдоо их чимээтэй .... тэр хувцасаа солиж байгаа бололтой. Би ч гэсэн хоцорч болохгүй, өөртөө хамгийн зохидог гэх хувцаа өмсөөд хаалганыхаа хажууд түүнийг хүлээв. Түүнийг гарч ирэнгүүт би ч зэрэг мэдээгүй дүр исгэн толгойгоо барисаар гарч ирэв.

-          Чи яагаав  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-өө толгой жаахан өвдөөд

-          Эмчид үзүүлсий муу,,,,,,,,,,,,,,,,-үгүй ээ өдөр л очихоос хэхэ чи ч их унтхиймаа

-    Харин тиймээ сайн унтаад авья гэж бодсийн алив гээд гараа духан дээр    тавилаа. Тэр үед би бараг л юуч мэдрээгүй , бараг л нисэх гээд байсан 2 жижигхэн далавч мөрнөөс ургаад байгаа юм шиг л санагдсан. Түүний гар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Нэг мэдэхэд ярисаар угаалтуур ирсэн байлаа. Түүний будаагүй царай, үүрийн цолмон адил цөөхөн хэдэн ховор  мэнгэ нь түүнд их зохижээ.  –Чи будаагүй байхдаа их хөөрхөн юмаа, .............- Тиймүү баярлалаа гэхдээ нэг л сонин байдаг юмаа.       –Аан тиймдээ нүцгэн байгаа юм шиг санагддаг байхаа тэ тэгэж сонсож байсан юм байна. Инээлдэв,

- Чи од харах дуртай юу

- Дуртай гэхдээ  хааяа л гунигтай үедээ л

- Аан би ч гэсэн ,2улаа адилхан л юм байна. Би   өчигдөр од харсан

- Тиймүү яасан гунигтай байсан юмуу.

- Тиймээ

- Юу болсон юум

 

-    Чамайг надруу харахгүй болохоор би гуниглсан хэхэ тоглоом маягаар бараг л үнэнгээ хэлчихэв. Бид 2 өглөөний цайгаа хамт  ууж  байлаа. Талх , гүзээлзгэний вариан, масло сүүтэй будаа энэ бүгд маш сайхан өглөөний цай юм гэдгийг би тэнд анх удаа түүнтэй сууж байхдаа мэдэрсэн юм. Түүний талхан дээр масло түрхэж өгөөд өгөхөд тэр өөдөөс минь хараад баярлалаа гэж хэлэх энэ бүгд үнэхээр гайхалтай, яг л би түүнтэй нэг гэрт аль хэдийн эхнэр нөхөр болсон мэт мэдрэмж төрж байлаа. – Орой 2улаа од харах уу гэж намайг асуухад тэр жаахан бодож сууснаа хүйтэн биш бол болохгүй нь юу байхав. Би ч баярлаж  үхэх гэж  байлаа, бодож явдаг үгээ хэлнэ гэхээр тэсэж  чадахгүй л байлаа. Орой хурдан болоосой ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

               Хүсэн хүлээсэн  орой ч боллоо хүүхдүүд бүжгэнд орох гээд яваж байхад Урангоо бид 2 ой модруу алхаж байлаа. Урангоо чи  намайг хааш нь дагуулж яваан – Аан энүүхэнд их сайхан газар бий, од маш гайхалтай харагддаг газар. Би саяхан энд ирсэн юм.  Учир нь  1 хоногийн өмнө өөр бүлгийн банди түүнтэй бүжгийн талбай дээр бүжиглэж байгааг хараад, яагаад ч  юм их  сонин мэдрэмж төрсөн, хашгирмаар , орилмоор, уйлмаар ч  юм шиг  мэдэхгүй ээ . Би гүйсээр байгаад энд ирсэн, тэгээд дээшээ харж хэвтээд одод руу харсан, тэнгэрт анивчих одод надад түүнийг минь бодогдуулсан юм. ,,,,,,,,,,,,,,,,,,Хаана гэнээ- аан яг энд , нөгөө газар мөн байна. Авч явсан орны бүтээлгээ доороо дэвсээд дээш харан хэвтэцгээлээ, ....Нээрээ их сайхан харагдаж байна шүү –Харин тиймээ.... Би энд ирээд чамайг бодож хэвтэх дуртай..... – Юу гэнээ ганцаараа шөнө үү, ....Тиймээ ...-Айхгүй байна уу....-Үгүй дээ миний айдаг зүйл чамайг өөрөөсөө алдах вий гэдэг явдал. Тэр чимээгүй хэсэг байснаа Тамираа чиний надруу яаж хардгийг би мэднээ. Чиний надруу харах харц чинь намайг их сандаргадаг, Гэж хэлээд намайг тэврэв. Би юм ярих гээд амьсгаа автал ........Юм хэлэх хэрэггүй ээ зүгээр намайг жаахан тэврээд хамт байгаач.... Тэгэлгүй яахав .... Тэр миний цээжинд толгойгоо наагаад хэсэг хугацааны дараа унтчихав. Тэр үед хэрвээ бурхан гэж байдаг бид 2 ийг яг энэ  чигээр хөшөө болгоод өгөөсэй, яг мөнхийн болзоо гэдэг хөшөө шиг. Урангоо сэрлээ аль хэдийн 40 минут өнгөрчээ. Бид бүлэгрүүгээ явахдаа юу ч  ярилцсангүй , ер нь тэр өдрөөс хойш би лож харсангүй . Ингээл өнгөрөх байсан гэжүү,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

                  Зуслангаас явах өдөр хүүхдүүд ачаа саваа баглан гадаа автобусаа хүлээн сууцгаана. Их халуун өдөр байсан юм. Бүгд л цүнхнүүдээ доороо тавиад дээрээс нь сууцгана. Энд тэнд хотод очоол уулзана, салахгүй найзууд байцгаана шүү , гэх ярианууд сонстоно. Автобус ч ирлээ ,,,баяртай зуслан минь.................

 

              Хотод ирээд бараг  2 сар гаруй болж байлаа. Мөн л хийх юм олдохгүй Урангоо л бодогдоод , ядаж байхад холбоо барих зүйлийг нь авдаг байж, яриж чадахгүй ч гэсэн  хоолойг нь сонсох юмсан. Утас дуугарлаа –Тамираа юу ...........-Тийм байна хэн бэ.............-Аан би Зулаа байнаа. ..-Ямар...аан саналаа саналаа урдуураа чёлка тависан намхандуу охин, Урангоогийн найз, -Яасан .... Чамтай уулзах хэрэг байна....-Яах гэж........Урангоо нэг зүйл чамд өгөөрэй гэсэн юм....Хаана уулзхуу ... Би Зулаатай уулзсан юм. Тэр надаа нэг захиа өглөө, би ч газар дээр уншья гэж яаарсангүй, гэртээ ирлээ. Дөрвөн талаас нугалсан цаасан дээр голд нь  Тамираад гэсэн байх юм. Задлаад үзлээ.................

 

     -----Сайн байна уу Тамираа чи энэ захиаг авсан бол би хэдийнээ энэ орчлонд байхгүй болсон гэсэн үг, учир нь би цусны хорт хавдартай, энэ өвчин маань аль багаас минь олдсон, харин чамтай учирахдаа чамд хэлмээр байсан ч даан ч чадаагүй юм, би чамд дурласан байсан, би хэнд ч өмнө ийм их сайн болно гэж өөртөө хэлж байгаагүй бас тийм ч хүмүүстэй дотно байгаад байдаггүй, Чамайг надруу харах бүрт, миний бие рүү ямар нэгэн зүйл орж бие сэтгэл минь маш их догдолдог байсан. Чамд өөрийгөө сайн болж болохгүй гэж өдөр болгон сануулж байсан, Надад хэзээ ч тийм сайхан орой, тийм сайхан өглөөний цай байгаагүй ээ . Чамаар талхан дээр масло түрхүүлээд идэж байхдаа , би зүрхэндээ уйлж байсан, би бурханыг хараан зүхэж байсан, яагаад би гэж яагаад би энэ орчлонд ингээд жаргалтай амьдарч болохгүй гэж ....би ингэж л бодож суусан, тэр оройн одод, тэр оройн модод, салхи, өвсний чимээ үнэхээр гайхалтай , одоо ч миний зүрхэнд сонсогдож байна, чиний зүрх үнэхээр хүчтэй цохилж байсан шүү, намайг чамайг тэврээд унтах үед, тэр үед би яагаад чамд энэ бүхнээ хэлээгүй маргааш нь зуслангаас явсан бэ гэвэл, чиний зүрх дэндүү хүчтэй, чи өөр хэн нэгнийг, миний өмнөөс чамайг тэврэх тэр бүсгүйг  хайрлаасай гэж, надад зориулах байсан тэр хайраа өгөөсэй гэж би хүсэж байсан, тийм учраас  хэлээгүй юм, би энэ орчлонд ганцаараа ирсэн болохоор ганцаараа л буцна, харин би чиний сэтгэл зүрхийг авч явахыг хүсээгүй юм. Чамайг ганцааранг чинь орхиод явна гэдгээ мэдсэн болохоор, чамайг шаналж , санаж зовож  байгааг, би тэнгэр дээрээс хараад байж баймааргүй байна. Би чамд хайртай, надад байсан бүх жаргалтай  мөчүүд минь зөвхөн чамтай л хамт   диваажин  рүү нисэх болноо. Урангоогоос ...........................................................гэснийг уншаад нулимс Урангоогоос гэдэг сүүлийн үгнүүд дээр бөнжигнөн унаж байв.

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Huselgui_Setgelgui (зочин)

өө ямар хэцүү төгсдийн бэ, гэхдээ цусны хорт хавдартай хүн нас барахаасаа сараас илүү хугацаанд бие нь муудаж гар хөл царай нь хөхрөөд тэгээд зовж байж нас бардын байна лээ. Гэхдээ өгүүллэг юм чинь дээ. зуслангийн тухайд бол их л туршлагын үүднээс бичиж дээ хэхэ. Таалагдлаа дахиад уншиж байнаа

Elkhan

Энэ хорт хавдар цусны өвчин...
Анагаахад л ордог байж нтр...

Anime

uuh ymar urt ym be, tegej bgal unshihaas,
ehnees n unshlaa, байлаа хэтрэхгүй gej uguudiig oir oirhon ih hereglesen bnshu,

zohioliin tuhaid daraa unshchihaad setgegdel bichii

bolor (зочин)

goyo oguuleg bolson bn bayarllaa

Зүрхгүй нэгэн

Боломжийн болжээ. Гэхдээ зуслан дээр болдог зарим муу зүйлүүдийг хэтэрхий өөгшүүлж бичиж... Дүү нартаа буруу үлгэр дуйрайлал үзүүлж байгаа юм биш үү... заза дараагийнхийн чинь хүлээж байя...

Оранж

өө чи жоохон хөгжилтэй юм бич л дээ...... өгүүллэгээс хүртэл гуниг....

Дээс...

авьяас байна...

Дээс...

ирээдүй алга...

hh (зочин)

gvnexeer goe ogvvlleg bn daanch togosgol ni jaaxan muuxaima bayrlalaa

hh (зочин)

gvnexeer goe ogvvlleg bn daanch togosgol ni jaaxan muuxaima bayrlalaa

hh (зочин)

gvnexeer goe ogvvlleg bn daanch togosgol ni jaaxan muuxaima bayrlalaa

hh (зочин)

gvnexeer goe ogvvlleg bn daanch togosgol ni jaaxan muuxaima bayrlalaa

hh (зочин)

gvnexeer goe ogvvlleg bn daanch togosgol ni jaaxan muuxaima bayrlalaa

hh (зочин)

gvnexeer goe ogvvlleg bn daanch togosgol ni jaaxan muuxaima bayrlalaa

hh (зочин)

gvnexeer goe ogvvlleg bn daanch togosgol ni jaaxan muuxaima bayrlalaa

hvsel (зочин)

goe boljee.Togsgoloo iim gunigtaigaar hiih muuhai bishvv.za yamar ch bsn ireedvi bnaaa bn.Ahiad yum bicheeree za

MES POSTZ

Анимэ гийн хэлдэгээр "байлаа" "хэтрэхгүй" гэдэг үг эхэндээ нилээн түлхүү орсон байна шүү.

Надаа лав хөгжилтэй түүх шиг санагдлаа. Зөндөө инээлээдэг. :Р

Дээс...

тоглосий шүү түрүүн мань нь уншаачгүй тэгээл гараад явцын сая л уншлаа .... анхных гэхэд сайн болжээ... найруулгандаа, болон үг сонголтондоо анхаарчвал ч гараад өгөхнээ ....

Sunbeauty (зочин)

дээрх хүмүүс магтжээ. би шүүмж талаас нь биччих үү.
хоногоо хүлээж бж зуслан хэсээд явдаг сонин л юм тэ.
3 хоног бараг үг ч солиогүй бсан залуутай хааша нь мэдэгдэхгүй явж тэврүүлж нтр нь арай биш ээ.
зөөз болий Стормийн хэлдэгээр "Залуу хүүхдүүд бла бла бла"
дараагийхийгаа өшөө сайн тунгааж бгад бичээрэй амжилт хүсий Жое

Аэро (зочин)

Зиа орой ирж байгаад уншийдаа

Дээс...

нэхх хөөрхөн гэгээн хайрын түүх юм байх гэсэн чэн гунигт хайрын түх байсан байна ....

Дээс...

санбюти: энэ охиныг яах уу ээж аав нь угаасаа хоногын тоо нь удку гүйцхым чэн үеийнхэнтэйгээ инээж ханиаж яваад нирваан дүрийг үзэг гээд явуулсан л байхгүй юу. залуу хүүхдүүд нэгнээ гүсжээлгүй л яах вэ ...од харуулаа л биз нэг зовсон охиныг ... тэр нь тэгээд унтаал биз энэнд чэн буруу юм юу байна нтр ...

Joe.

за дээрх бүгд сэтгэгдэлд маш их баярлалаа
Алдаа, мадаг утга найруулгын хувьд цааш цаашдаа засаж бичнээ. Мэдээж та нар алдаа оноог нь хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ.

nice (зочин)

ерөнхийдөө дажгүй байна аа. их олон жилийн туршлагаараа бичсэн юм шиг байна хэхэ гэхдээ гунигтай юмаа, гоё гэгээхэн хайрын тухай байвал гоё оо, амьдралд тэр болгон байдаггүй армаантик түүх байвал сонирхолтой байх байхаа. үргэлжлүүлээд бичээд байгаарай ;)

Аэро (зочин)

Сая уншлаа "БИ ЧАМД ХАЙРТАЙ 2" дээр БОЛД, ЗОЛБООгийн төрсөн өдөр дээр гэнэт БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж шаадаг шиг бараг танику шахуу байж тэвэрдэг нь үнэмшилгүй санагдлаа...
Анхны юм бүхэн анхных л байдаг...алдаатай оноотой...
Дараагийнхыг чинь хүлээж байя :)

Хүслэн (зочин)

таалагдлаа таалагдлаа урам өгье

ЦасХаН

таалагдлаа. гэхдээ дараа гэгээлэг хайрын тухай бичээрэй.
амжилт.........

zaya (зочин)

good luck^-^.....zarim neg shuumjiig ni sain tusgaj avarai ja goi bljee anhnii ym aldagar duuren ghde dahiad l davtahgu bo, ter jin tom amjilt bkuyu

Зочин

Одоо жаал цаг байнаа ...
сайхан бичиж бас онцгүй ч төгсөж жаахан өөр байсан бол ч ...
"үлгэр жаргалтай төгсдөг
өгүүллэг яаж ч төгсөж болно лд" хэхэ
ер нь бол эхний хэсэг бол гоёо гоё

Anime

2010 оны 03-р сарын 17нд өгүүллэгийн талаар уншчихаад хэлье гэж байсым байна.

Уншлаа. Би ч зөөлөн нь хатууга идэх байх гээл умшаад байлаа, тэгсэн чинь өөдгүй төгсдөг байна шд. Хөөрхий тэр охин онгоноороо явчилаада..

muugii (зочин)

harin tiimee ymar ewgvi togsdog ym bdee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)