Joe's pain : Ямар нэр өгөх вээээ

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Ямар нэр өгөх вээээ

Шилний наана цаана 2 зүрх цохилно

Ширтэх харц минь чамайг энхрийлнэ

Инээх чинь үнэхээр сайхан

Ичингүйрч чи харцаа хааяа буруулна

Харах нүд чинь намайг сандаргаж

Хаашаа ч явах гарцгүй болгоно

Дуу гэдэг яасан агуу юм бэ

Дурлал хагацал баяр гунигийг багтаажээ өөртөө

Чамд зориулсан үг бүхэн

Чамайг санасан сэтгэл минь

Дуугаар дамжин чамд минь

Дурлал хайрын шуудан болон очдог

Алс холоос ирэх шувууд

Алгуурхан нисээд өнгөрөхдөө

Чиний минь үнэрийг надад авчирж өгдөг

Зөөлхөн будрах цас

Зөвхөн намайг чиний өмнөөс үнсдэг

Бодол  сэтгэлээрээ чи бид 2

Холбогдсон байгааг би мэддэг

Учир нь яг одоо энэ бүхнийг мэдэрч байна

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Оранж

чи яг дурлачиж..... дурласан үед шүлэг бичдийн нтр гээдийвэл яахуу? эсүүл ганцаардсан үед....
гэхдээ л би чамайг дурласан гэж тооцлоо.

Undriga (зочин)

өө стоо ганц сайхан өөдрөг шүлэг бичлээ шүү...Гүйэ, чи нээрээ блогт бүр донтжийнаа.

Joe.

oranj- өөр яасан байна хэхэ
ундрига- дандаа гуниг бас юу байхуудээ блог ийн хувьд эхэлж байнаа чи бичлэг хийгээчээ

Оранж

дурлал нээрээ агуу эд юмаа....... дурлачаад блогтоо юм бичмээр санагдчлаа..... ккк.
Нээрээ өөр үү? өөр дурлал нь бүтээсэй гэж л боджий шүү..... Ундрига хүн чамд ийм сайхан шүлэг бичжаахад ойлгочооч.... чамаас болж блогт донтжий шт.....

Joe.

хахаха мөн яривааа oranj aa

Дээс...

энэ бол блог дон.... энэ бол амьд этр

Батси (зочин)

Энэ шүү дээ. Миний яриад бсан бичлэг чинь во!!! Гоё бичжээээ. Чи нээрээ өдөрт хэдэн бичлэг оруулахгаа вээ? Нээрээ л донтсон байна

Joe.

дээспий- яадий цус гэж гар загатнаад байхад чинь би яахийн хэхэ
Батсү- Нээрээ давгүй байна уу шууд шүүмжлэх надад зүгээр байдын

Батси (зочин)

Даж болж. Энэ шүлэг бол нилээд таалагдаж байна. Ашиглачих уу гээл үү :P хахаха

Дээс...

энэ батсу одоо ашигчынбээ яар

Аэро (зочин)

Блог хүнийг яаж ч мэднэшүү :P зай барьж яваарай гэсс

Joe.

batsy- тэгоо тэг хүнд хэрэг болж байвал сайн л байна
дээспи - чи нэг зохиогооч

Joe.

Aero - жа мэдлээ агаа хэхэ

Nyamka (зочин)

iim bsan bol yamar goy ve? Daanch my b.f tiim bgaagui gantsaardaj bn

1988

Ваа Воо үнэн гоя шүлэг байна. үүнийг уншиж байхдаа нэг хүнийг л бодон уншлаа кк..

1988

"Шилийг шууд хагал" гэдэг нэр өгий хаха. зааз тэнэгтэв.

tuguu

сайн уу? Чиний блогоос уншсан хамгын анхны цоглог өөдрөг шүлэг байлаа. Биенээ энхрийлэх харц ч юмуу ийм нэр байвал гоё юм уу? эсвэл Нүд дальдартал зүрх зогстол ч байж болхол юм байна :d

Хүслэн (зочин)

блогоо ч агуу эхлүүлж байгаан байнаа кк харин бүх шүлэг чинь таалагдлаа чамайг хүлээнэ гэсэн нэр өгнөө нтр хэхэ за зохиочоод өөрөө нэр өгчөөчээ нэргүй байлгаж яахнав

Зочин

Zaluu meen. bicheed bgaarai gerel gegeetei goy bna

Tuwshe

Zaluu meen. bicheed bgaarai gerel gegeetei goy bna

Улаан Хатан

Би Тартиног унших дуртай бсан өнөөдрөөс бас чи нэмэгдлээ. :)

Joe.

Re evil- баярлалаа гоя юм бичиж байнаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)