Joe's pain : Энэ уйтгартай ганцаараа байгаа загасыг хэн гэдгийн?

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Хөөх яасан гоё загаснууд вэ

- Энэ ямар загас вэ ?

* Аан энэ хайр гэдэг загас

- Их гоё өнгөтэй юмаа дандаа бусад загаснуудтайгаа ойрхон явах юм

* Харин тиймээ

- Би шилэнд хүрж болох уу

* Мэдээж бололгүй яахав

- Надаас айчвуудаа үргэчлээ

* Зүгээр дээ

- Тэр ямар нэртэй загас вэ

* Наадхыг чинь аз жаргал гэдэг юм

- Аан тийм байхаа их хөдөлгөөнтэй

Загас болгонтой хамт сэлж байна

* Харин тиймээ энэ бол дурлал хөөрхөн байгаа биз

- Тийт  байна

* Харин энэ инээд хөөр гэдэг загас

* Энэ жижигхэн ягаан өнгөтэй загас  бол хүсэл

- Хөөрхөн юмаа харин тэр хар саарал өнгөтэй тэр буланд байгаа гунигтай ч юм шиг ганцаараа сэлж байгаа ямар загас вэ? их өрөмдмөөр юмаа

* Наадхыг чинь мэдэхгүй ээ харин би түүнд нэр өгсөн

- Ямар нэр

* Сонсмоор байна уу

- Тиймээ

* Түүнийг уйтгартай, ганцаардсан , гунигтай хэнтэй нийлдэггүй болохоор нь JOE гээд нэрлсийн

- Нээрээ л их сонин загас юмаа

* За за явж телевиз үзье

Шилэн дээр хуруугаараа товшиж JOE оо жаахан өөдрөг байлдаа гэж хэлээд хосууд зочны өрөөрүү явцгаав

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Оранж

юундаа уйтгарладийн? өдөрт хэдэн бичлэг шахдаг хүүхэд вэ? айн? ӨӨдРӨГ БАЙ Л дАА......

Хүслэн (зочин)

их сайхан биччээд уйтгар луу орж явчдаг тиймхэн юм да

Joe.

Oranj - үгүй би уйтгар гунигийн хаан байна хэхэ
Хүслэн- хэхэ миний загвар юм даа

Оранж

Дурсамжгүйгээр чи уйтгар гунигийн хаан......
за мэдлээ.

АНИРГҮЙ (зочин)

тийм уйтгартай гунигтай хэнтэй ч дуугардаггүй хүн шиг харагдаагүй дээ

Joe.

Аниргүй - өнгөлөн далдлалт байхгүй юу багтайгаа байсийн гэртээ орж ирлээ багаа тайллаа яах ну хаан болох нь байна ш дээ хэхэ

Аанхаа

хаварын синдроооо ч эхэлжийна даа, миний өвлийн синдроо дуусцан

Joe.

Аанхаа - хэзээ эхлүүлхээ мэдэдгүй ээ нтр айр зоргоороо ярихгүй юу хихи

saruul (зочин)

yagaad iim gunigtai bgaan? dursamj bgaag chini medtsen uu?

Коала

би ямар буруу үед зуун жилийн ганцаардлыг эхлүүлчвэээээээээ. Яг хаврын синдромтой тааруулцан байхын кккккккккк

Joe.

Koala- хаврын синдрок эхэлхээр би яаанаа хаашаа орж нуугднаа

Batsy (зочин)

Ner ni bgaa bdlaasaa shal oor yum. Ene zagasiig yagaad loniless gej nerleegui yum boloo gej hajuud ni zogsoj bsan huu ihed bodlogshiron zogsloo. Gehdee huugiin nuurend ineemseglel todroh ni tsaanaa l uchriig ni oilgoson shinjtei :D. Oodrog togsgoldoo. Goy boljee saihan bolj

Undriga (зочин)

нээрээ нээх уйтгар гунигтай юм шиг харагддаггүй ч, бичиж байгаа бичлэгүүд нь ихэнхидээ ганцаардсан, гунихарсан байдаг шүү. Жаахан өөдрөг бай л даа гээд акварумыг чинь нэг товшоод гарлаа шүү.

Joe.

batsy- аз жаргалтай төгсгөлд би дургүй ээ

Дээс...

би л уул нь уйтгар гунигын хаан юмсан

Nyamka (зочин)

Jargaltai bgaarai

Tuwshe

Buh zagasnuudaa sain hoollooroi.

Улаан Хатан

Уйтгар гуниг..... Хүсээд бхаар зүйл бишсэн. Гэхдээ хааяа зүгээр л нам гүм орчинд цонхоор ширтэн зогсох схан. Бас урсгал усыг ширтээд голын дэргэд суух....
Бас жаргалтай төгсгөлд дургүй гэнэ үү.хэхэ. Тоглосон блгүй дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)