Joe's pain : Хэрвээ би ..........Охидууддаа зориулав

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Хэрвээ би ..........Охидууддаа зориулав

Сайн байцгаануу GoGo блогын хөөрхөн ,бондгор, болцгор, ууртай, уужуу өндөр нам, өргөн нарийн   охидуудаа та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн гал халуун баярын мэнд хүрье

Тэгээд нэг шүлэг зохиох гэж оролдлоо зөвхөн та бүгдэд нь  шүү

Хэрвээ би бороо байсан бол ....

Хэний ч биш зөвхөн чиний гаран дээр

Хэнэггүйхэн охины бардам зүрхэн дээр

Хэлэх гэсэн үгээ дуслаар дамжуулж

Зөөлөн намуухан шиврэх байсан

Хэрвээ би цас байсан бол ....

Хэний ч сонсоогүй үлгэрийг чам дээр аваад

Хэнзхэн зүрхэнд чинь хайр болон

Хэмнэл нь сонстох зүрхний цохилт шиг

Хөнгөхөн чам дээр будрах байсан

Хэрвээ би солонго байсан бол....

Хэтэрхий танхил өссөн охины

Хатуу амьдралын нугачаа бүрт

Хайзгай гишгэх  алдаа бүрийг нь

Харж хамгаалж явья гэж

Хаана ч байсан дээгүүр чинь

Хана болон гэрэлтэх байсан

Хэрвээ би салхи байсан бол....

Жиндүү өнгөрсөн өдрүүдийг илээж

Жилээс жилд намба суух охин чиний

Чимэг болсон инээд адил

Чимээгүйхэн чамруу үлээх байсан

 

 

 

 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Undriga (зочин)

Нэгэнт бороо, цас, солонго, салхи бишээс хойш Жое гэсэн бие хүнээрээ яг юу хийх байсан бэ? за за тэр ч яахав. Баярлалаа хө.

дурлагч

Баярлалаа, гоё шүлэг болсон байна.

Хүслэн (зочин)

зохиох гэж үзсэн гээд больсон юм бол уу гэсэн зохиоцон байсийн байна шд гоё л болсон бна шд

Joe.

undriga- мэдэхгүй ээ нтр

дурлагч- баярлалаа

хүслэн- харин тихх одоо хүмүүс уншиж байна даа хэхэ

ariel

баяраллаа гоё шүлэг байна

Оранж

танкс.......

Улаан Хатан

Хөөх надад зориулсан ийм гоё шүлгийг би одоо уншиж бдаг нээрээ муу юмаа.
Надад буруу бхгүээ. Завгүй бсын нтр.хэхэ.
Баярлалаа ёстой гоё шүлэг бна :D

Ну ПОГОДИ

охидын тоог нэгээр нэмчий би :P

uunjii (зочин)

hehe yasan huurhunyiin be deenkuu shde

nergui (зочин)

bi ch gesen ohidiin toog negeer nemlee.goe shuleg bolson bna.

Joe.

ariel, oranj, uunjii - таалагдсан д баяртай байна

Re evil - хэхэ тэгээд хүн хэлээд байхад даа

Заяц- чи эр бишүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)