Joe's pain : Тэнэг ч гэсэн хүү нь танидаа хайртай шүү дээ ЭЭЖЭЭ

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Зул шиг сайхан насаа миний л төлөө шатаасан

Зураг шиг төрсөн миний ижии минь та

Зуурдын энэхэн хорвоод биднийхээ дунд

Зуун зуун  жил мөнхрөөрэй ижии минь та

Сайн байна уу ээж минь та ,танитайгаа өглөө уулзсан ч одоо би энд танидаа захидал бичээд сууж байна. Танидаа ямар их хайртайгаа хэлж чадахгүй 23 жил болж байна их тэнэг хүү юм даа би. Та намайг сайн сайхан амьдруулах гэж өдөр шөнөгүй ажиллаж шөнө орой түргэний дуудлагад явж, халуунд халж хүйтэнд хөрж явахад ,би гэдэг хүн уурлаж мөнгө авчаад юу ч бодолгүй энд тэнд пиво ууж цагийг шал хэрэггүй өнгөрөөж байдаг. Өөртөө олигтойхон хувцас , зүүлт авч чадахгүй мөртлөө намайг бусдын нүдэнд сайхан харагдаг гэж миний хүссэн зүйлийг авч өгдөг та минь. Танийг энийг хий энэ ийм байна тэр тийм байна гэж  үглэхэд би  уурлаж өөрөөгөө  хаагаад юу ч ярихгүй телевиз үзээд, аргадуулж хоолоо идэж албатай юм шиг уурлдаг. Танийг цаашаа хараад юм бодоод сууж байхад би маш их шаналдаг, нэг л өрөвдэлтэй  харагддаг. Танийг ажилдаа гараад явахад чинь би цонхон дээрээсээ араас чинь дандаа харадаг. Танидаа хэлэх маш их зүйл байх юм даан я чадахгүй байна. Сэтгэл доторх зүйлээ танидаа дэлгээд өгөх юмсан.

Хөх тэнгэрийн дор мөр бүтэн яваа

Хүүдээ  та минь мөнхийн бурхан

Өөрийгөө зэмлэн суугаа эрхийн тэнэг үртэйгээ

Өнгөт орчлонгийн нар болж мөнх жаргаарай ээжээ

Танидаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Oogii (зочин)

Tiimee. Uneheer unen bichsen bna. Ene horvoogiin eej buhen az jargaltai amidraasai. Chinii eejid ch sain saihniig husei. Ene bichlegee eejdee zaaval unshuulaarai.Uunees saihan beleg baihgui shuu.

Joe.

oogii - баярлалаа харин уншуулж чадахгүй байхаа харин сэтгэлээрээ мэдрэх байх

Aero (зочин)

"Танийг ажилдаа гараад явахад чинь би цонхон дээрээсээ араас чинь дандаа харадаг." хараадаг гээд уншчлаа

Joe.

мөөнөө - хэхэ айр уншдаг наасан хамаг утга санаа балалхаар муухай үг байна

onja (зочин)

gaihaltai bolson bn ene vneheeer shan chinii eejid ur udaaan nasalj ervvvl enh amidraliig hvsie

HERO

Сайхан захидал байна. Ээж нь тэгээд 8-нд унших биз дээ.

Оранж

одоо л овоо ухаарч дээ энэ хүүхэд..... тээд ууж идээд яваад байв..... ээжид нь баярын мэнд хүргий.. Сайхан баярлуулаарай. Өөрийнхөө амьд бурханыг.

Лео Энэрэл

хэлмээр байгаа ч гэсэн хэлэх гэхээр нэг л сонин. хэл эвлэж өгдөггүймаа. тэрнээс ээждээ хэдэн зуун сая удаа хайртай гэдгээ хэлмээр л байдаг.

joe (зочин)

onja- bayrlalaa ter erool bat orshig

baatar- unshihgvi ee kkk

oranj- uhaarsaan uutla uuhgviee hehe

enerel- yag tiim neg amnaas garj ogdoggvi yumaa

Зочин

Ene ner neg l bishee teneg ch gsen huu n tandaa hairtai shuu eejee= eej mini teneg ch hairtai gj bgam shig sanaggjiin sn unshaad uzdee teneg ch gesen huu n tandaa hairtai shuu eejee ?? Ng l butsen n bishee busdar bol dajgu shu

Хүслэн (зочин)

хайртай хүмүүс нэгнийгээ сэтгэлийнхээ дуудлагаар сонсч байдаг гэдэгт би итгэдийн хэлээгүй ч ээж чинь мэдэрсэн байх өө. сайхан бичиж. гэснээс тээд яаж баярлуулав чадсан уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)