Joe's pain : Микронд надтай хамт

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Микронд надтай хамт

 3 сарын 6 ны өглөө гадаа нэг л бүүдгэр байлаа. Саарал ч юм шиг ажилтай байсан болохоор дургүйхэн босоод гэрээсээ гарлаа. Унаа хүлээгээд буудал дээр бараг 10 минут зогслоо чих хацар даараад тасардгийн даваан дээр нэг юм бөмбөгөр ялалт гэсэн микро ирлээ. Ашгүй дээ бөөн баяр гүйгээл суулаа. Кондуктор нь арагшаа суучих буулгаад өгнөө л гэжийн - би ч за гээл суулаа. Тэгээд явах замдаа хамт байгаа хүмүүсээ ажлаа.-

Урд нь минь суугаа эмээ - улаан хүрэн дээл өмссөн, ойрд уугаагаагүй бололтой өлөн хир дарсан харагдана. Хүүхдүүд ач нарых нь арчаагүйн шинж ч юм шиг, нүүрэнд энэ амьдарлын хатуу ширүүний тэмцэлд илэгдэж борлосон царай  мөн үнэн худал, хар цагаан амьдралын нугачаа адил үй олон үрчлээтэй байх юм. Хааяа нэг 2 тийшээ харна. Буух буудлаа хэтрээд буучихвийдээ гэсэн шиг л - Амьдарсан

Урдаас хараад сууж байгаа залуу - 30 жаахан хэтэрч яваа бололтой, ганц бие ч юм шиг хуруу хумс хиртэй бас архи үнэртэж байлаа, өчигдөр орой найзуудтайгаа, эсвэл энэ амьдралд жаахан сэтгэл дундуур явдагийн болуудаа хөөрхий, нүдэнд нь ямар ч залуу хүний итгэл, гал цог алга. Гэртээ хариж яваа бололтой- Амьдралд бүдэрсэн 

Хажууд минь суугаа охин- 24 хавицаа настай, өглөө их л яаруу сандруу гэрээсээ гарсан бололтой. Нүүрээ хааш яаш будсан харагдана. Бага зэрэг сүрчиг үнэртүүлсэн байна. Бохь зажилаад наашаа цааша хараал, утас нь дуугарлаа, утасны цаанаас эрэгтэй хүний дуу сонстоно. - Юу гэнээ, яах гээд байгаан гээл хэрүүл хийгээд тун л завгүй явж байлаа. - Амьдралд суралцаж байгаа

Баруун талд минь суугаа залуу - 28 хавицаа настай, нүдэнд итгэл хөөр, инээд гялалзсан, магадгүй эхнэр хүүхэдтэй ч байж мэдэхээр, яагаад ч юм эрч хүчээр дүүрэн нэгэн. - Амьдралд тэмүүлж яваа

Харин  хэн нэгний нүдэнд би ч бас нэг иймэрхүү байдлаар төсөөлөгдөж яваа даа .

Хүний амьдралд яг л дүрүүд шигээ эрээнтэй бараантай ядарсан, зовсон гэнэн цайлган байх юм даа. Микро автобусанд амьдралын нэг хэсэг явж  байлаа, микро автобусаар амьдрал руу бид явж байлаа.

 

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Moon's girl

Huuh neeren l tegdeg shv tee. Bi avtobus. micrond yvahdaa hvmvvsiig yg ingej bodood l amidraliig ni tusuuluud l yvdgiin. Zamiin tvgjree, geed l eldev busiin asuudlaas jaahan ch gesen holduulj sonirholtoi bdgiinmaa.

Joe.

Moon's girl - харин тихх хааяа ч бас сонирхолтой шүү автобусаар явах

☺Инээмтгий kkk☺

Хэхэ хөөрхөн бичжээ. Гэхдээ л тэр хүн ямар ч байж болышд. Би лав хэнийг ч гадаад үзэмжээр нь төсөөлж чаддаггүй. бүр тартагтаа тулсныг нь л юу ын гэхээс.

Joe.

kkk - гадаад үзэмжээр нь бишээ зүгээр л амьдралд ийм ийм дүрүүд байдаг байх

Elkhan

Микронд суухдаа ингэж байгаа юм чинь...
Автобусанд суусан бол... Роман бичихнээ...хэ хэ

☺Инээмтгий kkk☺

Харин тэр дүрийн гаргалтууд вол ээр болсөөн. тэрэнтэй маргахгү.

Gee (зочин)

Ch hvni mud ih durtainma

Joe.

elkhan- тэгвэл ч дуусахгүй биз хэхэ

gee- тихх

AXIOM

mikro ertonst uu ...avtobusand suuval makro ertonst boloh ni baina te kk

Joe.

axiom- хэхэ за тэгээд олон талтай ш дээ

зах дээр явуул яана вэ одоо хэхэ

Хүслэн (зочин)

би бас яг тэгж боддийн өчигдөр хүртэл автобусанд хэд хэдэг настныг хараад бодож л явлаа би ээж аавыгаа өөрөө ч хөгширсөн хойноо ийм болохгүй юмсандаа гэж за микронд бол бүүр нүүр тулаад суучнаа янз янз л хүн явна дөө

Joe.

Хүслэн- харин тиймээ хааяа иймэрхүү зүйл бодох сайхан шүү

Иргэн Балбар

сонин сэтгэж шүү. таалагдлаа

Хүслэн (зочин)

тэхх. сая харсан хэд хэдэн гэсэн хэд хэдэг гээд бичсэн байна шүү өршөө настнуудыг хэдэг гээгүйн кккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)