Joe's pain : Айж байна ганцаараа байхаас

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Айж байна ганцаараа байхаас

Яасан их даарна вэ яасан их хүлээнэ вэ

Зүрхэнд цасаар шуурахад гадаа нар ээж байх юм

Зүрхэнд юу яридаж юу байдгийг мэдэхгүй хүмүүс

Зүгээр л инээд алдаад одох юм

Чамруу хараж байх тэр агшин

Нүдээ аниад боддоо

Тэр шувууд тэр дурсамжууд

Намайг уйлаад хоцорход надруу ширтэж байсан чиний нүд

Аймар том харанхуй юм

Цээжин дотор гацацхаад гарахгүй

Бараг хэдэн сар болж билээ

Чамгүйгээр ороо хураах чамгүйгээр цайгаа уух

Яг хоосон сүнс адил мэдрэмж төрж байна

Хурааж байхдаа уурлад дэрээ шидээд толио хагалцан

Чиний аяга байж  л байна өдөр болгон арчдаг

Чиний сойз, дэр халбага бүх юмнууд байдгаараа

Чи л алга

Хамт алхдаг байсан гудмаар салхи навч 2 зугаалж байна

Зүүдэлж сэрээд чамайг байхгүйг хараад маш их ганцаарддаг

Нойр хулжаад айсандаа мал болтол архи ууна

Тамхи миний эмч болсон тархи минь ажилхаа байсан

Өөрөө өөртэйгээ ярьдаг инээдэг уйлдаг галзуу хүн шиг орилдог

Хөрш маань намайг галзуурсан гэж боддог

Мөрөө хавчаад ганцаараа алхдаг

Ганцаара хоол идэж ганцаараа унтаж

Ганцаараа ороо засаж ганцаараа угаалга хийдэг

Чиний нааж өгсөн толин дээрх хүүхэйлдэйн зурагнууд

Хуучирч байна ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

 

 

 

 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Aero (зочин)

Хөөөөе чиний блог руу орохоор явдаг Yiruma - River Flows in You-г чиний блог руу орж сонссоор байгаад дуртай болцон гэээл бодчих :P

Хүслэн (зочин)

айр санаа алдаад гарч одов

Joe.

aero- хэхэ гоя байгааз

хүслэн- би ч гэсэн гэх юу

Улаан Хатан

Өнгөрсөн дурсамж агуу юмаа. Гоё ч юму

Улаан Хатан

Нээрээ яасан гоё дуу вэ. Хааяа уянгалмаар санагдсан үедээ сонсож бмаар...

Aero (зочин)

Би бүр утсандаа хуулцан гээл бодчих :)

Undriga (зочин)

Үхчихсэн хүнд зориулагдсан юм шиг төрөөд байхын, яджаахад энэ зураг нь аймаар юм аа. Гэхдээ гоё шүлэг байна, сэтгэл бачууруулахаар.

cherry (зочин)

chi ene buhniig odoo boltol bodsoor bgaad ene chigeree hatah vii dee ingej bhaar odoo uchirch bgaa hunee hairlaj yavbal deer bishuu?

Нэг_хүү

puu aimar shuleg ve

Хүслэн (зочин)

яджийхад энэ ая айр элэг эмтэрмээр хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)