Joe's pain : Нар жаргаж байхад далайн эрэг дээр

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Нар жаргаж байхад далайн эрэг дээр

Хайрт минь тэрийг хараач тэр цахлайг

Хаана хаана ...салхи намуухан шуугина

Далд модны оройд хааяа нэг найгана

Далдхан зүрх минь хүчтэйхэн цохилно

Цахлай шувууд ганганан нисэлдэнэ

Цаах нь давалгаа хадан цохио мөргөнө

Далайн голд нар тоглоно

Далайн эрэгт чи бид 2 улахнаа

Хөлөө элсэнд шигтгэнэ - тийм сайхан чийглэг

Хөндүүрлэнэ зүрх минь үе үехэн

Үс чинь салхинд намирч

Үнэр чинь далайн эргээр ганцаар зугаална

Хааяахан ус хүчтэй түрж орж ирнэ

Хаа тэртээгээс надад үг хэлэх мэт

-Чи надад хайртай юу

Чимээгүйхэн сууна, нүднээс нь нулимс ...

-Надад хэлэлдээ хонгор минь

Надруу хараад инээмсэглэнэ

Нар далайн голд биш захад нь тоглоно

Надаас бага багаар холдоно -чиний зүйлүүд

Сэтгэл чинь ганцаар хөл нүцгэн гүйнэ эргээр

Сэтгэлгүй бие нь миний хажууд сууна

Гар чинь хүйтэн байна хонгор минь

Нар далайн цаагуур ороход

Нартай  хамт чи жаргаж байна мөн адил

Итгэл минь гэрэл адил унтарч байна

Эндээс би ганцаараа буцах гэж байна

Эрэг даган холдсоор байна

Эрээн алаг болсон зүрх цохилж байна

Эндээс босохдоо чи юу ч мартаагүй юу.....

Хичнээн үзэсгэлэнтэй юм бэ далай, нар, тэнгэр

Энэ өнгө бүхэлдээ миний эсрэг

Би ганцаар гашуудна ганцаар уйлсаар үлдэнэ

Нулимс дусалсан элс - битгий уйл хүү минь

гэж аргадах мэт намайг хучна

 

 

 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Undriga (зочин)

Сайхан шүлэг...

Joe.

ундрига- баярлала яагаад блог оо хаачив

Цоомоо

пай шүлэг бичидгүй надаас өөр алга аа нээрэн

Saraachan

Гоё шүлэг байнаөө

tuguu

Нар далайн голд биш захад нь тоглоно

Надаас бага багаар холдоно -чиний зүйлүүд

Сэтгэл чинь ганцаар хөл нүцгэн гүйнэ эргээр

Сэтгэлгүй бие нь миний хажууд сууна

Гар чинь хүйтэн байна хонгор минь



энэ хэсэг үнхээр таалагдлаа

Joe.

төгөө - thks

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)