Joe's pain : Чамаас үлдсэн зурвас намайг алга болгосон

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Чамаас үлдсэн зурвас намайг алга болгосон

Чиний эзгүйд би зурагтай чинь яридаг

Чиний үгүйд би уйтгар гунигийн хаан болдог

Үнэр чинь ханхалсан өрөөн дотуур ганцаар сэлгүүцнэ

Үнсээд явсан чихмэл тоглоом чинь орны мухарт хэвтэнэ

Цонхны цаана бороо зөөлхөн шиврэнэ

Цохилох зүрхэнд чиний дурсамж аяархан  мөн адил шиврэнэ

Гараа цонхонд хүргэлээ хүйтнийг би мэдэрнэ

Гараа зүрхэн дээрээ тавилаа хоосныг би мэдэрнэ

Лонх асаагуур тамхи зурвас ширээндээр хэвтэнэ

Хажууд нь очоод санаа алдана - зурвасыг хараад

         Хажууд чинь байх хэцүү болжээ

     Харуусаж битгий шаналаарай

     Хамтдаа байхад жаргалтай байсан

     Хайртай гээд хуурч байсанд уучлаарай

     Хагацал чи бид хоёрт хэн хэн хэрэгтэй

Хэдхэн үгийг уншаад хэл ам минь гацаж орхилоо

Хэн ч байхгүй өрөөнд хэн ч байхгүй болов 

Цагийн зүү л дуугарна 

Гартаа барисан аяга газар унана 

Ганцхан амьд л байгаагаа мэдэрч байлаа 

            

 

 

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Attila

үнхэр ийм мэдрэмж байдаг шүү...
гоё шүлэг болжээ... :)

Joe.

баярлалаа аттил

oolhonoo

yaj ingej zohiodog bainaaa goe boljeee.... yum bodogduulaad l....hajuud ni neg namuhan ay egshiglevel ch nice

Joe.

харин тиймээ ая оруулах гээд чадку байнаа яаж оруулдийн

oolhonoo

Joe bi bas medehguiee minii nogoo bloguudad hun guisan chini oruulaad l ugchihsun baisan yaj oruuldagiig ni daanch medehgui

tuguu

уншаад л шүүд нуруугаар хүйт дааж байна шүү. ийм зүйл болоод өнгөр ч байгаа юм шиг төсөөлөгдлөө. аяаяая гоё болсон байна

Оранж

яахаараа чамайг биш чихмэл үнсдэг Ундрига вэ? тэ? Туулайн чихмэл юмуу? нтр........

HERO

дахжгүй гоё шүлэг байна. чи хэдэн өөр фонтоор бичээ бэ, хэ хэ

дурлагч

Гуниг татуулсан сайхн шүлэг болжээ. Чи хүнүүсийг яаж ингэж мундаг шүлэг бичдэг байнаа гээл байсан чи өөрөө ч сайн л бичдэг юм байншд.

HERO

аан тийн гарчигны үг майр таалагдлаа. яая чи гоё бичхиймаа.

Солнце

чи ч одо ямар их зовцорсон хүүхэд вэ. Дараа өөдрөг жаргалдаа ташуурсан шүлэг оруулаарай за :р
уг нь У үсгээр эхэлсэн хүүхэд энэ бдлыг өөрчилж чадна л да гээд биччүүл бас блогоо хаана маана гэдийн бол уу Давка 2ла ингэж сээгийдэж болжийну гүй ёо

Дээс...

та нар энэ хүүхдийг ингэсээр байгаад архичин болгочив...бантаал шууд масс орчды шүү...өчдөр яг гараал явах гэжийлээшд...

Оранж

өнөөдөр л эцсийн удаа ингээд биччий тэхүү? Санбьюти....

Солнце

эцсийн удаа юу, эцсийн уда юу да чи итгэлтэй бн уу Давка :р

Оранж

би ахиж Жой-г ингэж бичкүг хичээнээ нтр..... кккк. гэхдээ л ундрига чи айлын хүүхдийг зовоогоод Хөөрхий Жой
Нарангоо өнөөдрөөр дуусгий нтр/ ккк майр сүртэй юу? /

Zeusy (зочин)

Гоё шүлэг байна. Чамд төрсөн сэтгэгдэлүү эсвэл зүгээр төсөөлж байгаад бичээд байна уу?

Undriga (зочин)

Оранж, Санбьюти 2 болчихээч. Харин шүлэгний хувьд стоо гоё шүлэг байна өө. Чи тэгэж байгаад аягүй өвөрмөц стилиэр бичихиймаа шүлгийг.

Moonoo (зочин)

Ийм сандалны зургийг харахаар яг ганцаардал санаанд буудаг тэ
...бичээд бай хүү минь бичээд бай

Joe.

oolhonoo- харин тиймээ нэг хүнд өгнөө

төгөө- баярлалаа

мандарин- намайг дандаа ингэхийн маа

баатар- харин өөр өөр байгааг одоо л харлаа нтр баярллаа

дурлагч- хэхэ бороо бас бус олон хүний дайтай болох ч хол байна даа

гоо- би харин тийм юм бичиж чаддаггүй маа

прадо- хэхэ өчигдөр ч эвгүйтсэн шүү нээрээ

бэци- аль аль нь байгаа дөө

ундрига- баярлалаа

мөөнөө- харин тихх зэвүүн сандал бичээд байнааааа

Аанхаа

Вааааавв дажгүй шүү, манайхан ео нь блогчдынхоо шүлгээр ном мом гаргуул яасын, эсүүл болор цом гэдэг шиг блог цом нтр гээд айн

Joe.

аанхаа - гоя санаа шүү хэр явах бол

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)