Joe's pain : Би явлаа чамаас

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Би явлаа чамаас

 

Цагаа харан тамхи татна

Цаг зүрх мөн ялгаагүй цохилно хурдан хурдан

Хаалга саваад гарсандаа харамсна гэмшинэ

Хачин их даарна нимгэн хувцастай

Орондоо уйлаад үлдсэн уурлаад гарсан би

Орж чадаагүй тэр чигтээ явахаар шийдлээ

Галт тэрэгний буудал дээрээс

Гайхна хүлээнэ чи орон дотроо намайг

Гадаа зогсоно чичрэнэ даарна

Галт тэрэгний буудал дээр

Хүмүүс бужигнана чимээ нь ойртоно

Хүслээ дарна чамаас би явна

Цонхоор ширтэнэ зам эрээлжлэнэ

Байшин чинь харагдана

Хажуугаар нь өнгөрнө

Тагт руу чинь харлаа

Даавуугаар бие ороосон чи зогсоно

Санаа алдана нулимс урсана

Баяртай хайрт минь гээд цонхноос би холдоно

 

 

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
HERO

би ч бас ингээд л явж байлаа даа,,,, тэндээс.

Joe.

Хэрошима- хаанаас вэ

HERO

Урь хөршийн нэгэн хотоос.

tuguu

тэр нөхөр хэвэвчээ авсан байснуу. Орхисон бол нийлээн удаан гадаа хэцүүл байх юм байна. ядаж байхад нэмэгхэн хувтастай.........

Saraachan

яаяаяа иймар мэдрэмж...иймар зориг байнадаа

Undriga (зочин)

хннн...их л болчимгүй үйлдэл хийж дээ...

Joe.

төгөө- авсаан нтр kkk

сараачин- тихх айр зоригтой нассс

ундрига- хэн би юу гэхгүй юу kkkk

B.bileg (зочин)

Svvld n xaramsaxgvi bol yaxaw de

love (зочин)

uuruu teriigee ingeed orhiod tavsiimuu/

Joe.

лов- хэнийг вэ хэхэ

Attila

сайхан бичсэн байна... :)

Joe.

аттил- баярлалаа

БОРОО

Би явлаа чамаас
Биелэхгүй хүсэл байдаг гэдгийг мэдэрмээр санагдаад
Би чамд нэг л нулимс мянган жаргал бэлэглэх гэсэндээ
Би явлаа

Өөрийгөө биш чамайг бодсондоо
Өнөөдрийг биш маргаашийг бодсондоо
Би явлаа

Joe.

бороо- лайтай хэхэ

Оранж

ммм........ жилийн өмнө явсан 1 хүн санагдчлаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)