Joe's pain : Хаа сайгүй чиний нулимс

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Хаа сайгүй чиний нулимс

Намар Намар аа чамайг би их өрөвдөх боллоо Надтай ярилцаж жаахан саатаач энэ газар Урьд нь чи сайхан үнэр өнгөтэй байсан Харин одоо хатаж шарласан болжээ Учир юу вэ намраа ..... Заа даа энэ чинь гээд намар Урт сахлаа эргүүлэн учирлан надад Ингэж өгүүлсийм... Намайг залуу явахад Надтай гунигтай биш жаргалтай хүмүүс уулздаг байлаа Наргиж цэнгэж яваа залуучууд Намраа намраа ай алтан намар гэж дуулалдаж явсийм Би олон хүмүүст аз жаргал бэлэглэж явлаа шүү хүү минь Харин чамд яагаад ийм их гуниг байна вэ Аан би юу л даа Бороо орж солонго татахад дуртай байлаа Бодож хайрладаг хүнтэй байлаа Уйтгарлан уйлж шаналдаггүй байлаа Удаан ингэж ганцаарддагүй байлаа Одоо бол салхи салхилхад санаа алдаж Бороо ороход бодлогширдог болжээ гэхэд Ха ха ха навчийг миний нулимс гэж боддоо хүү минь Хаа сайгүй хийсэж байна газар сайгүй уйлсан байна Гэсээр цааж холдон одлоо
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
SinГ©ad O'Connor

нэг л их гуниглаж ганцаардсан хүн энд нэг байна.


Зарна. Бонусанд нь Долоо, Болдууш, Мөөнөө, Десп 4-ийн нэгийг нь сонгож авах боломж байна. Таньд хэзээ ч олдохгүй боломж. Захиалгын тоо хязгаартай учир та яараарай.

Joe.

хэхэ реклам гоогоо болжээ баярлалаа хэрэмээ хэхэ

Undriga (зочин)

Удкү өвөлтэй ярилцах байх тэ?

Joe.

ундрига- үгүй ээ хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)