Joe's pain : Харуусал харамсал үзэн ядалт

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Харуусал харамсал үзэн ядалт

Илүү дутуу үг дэмий биз сайнуу бүгдээрээ

Хүн дурлахаа шүлэг бичдэг

Хүн уйтгарлахаараа шүлэг бичдэг

Харин би шаналсан шүлэг бичдэг

Хайрын тухай биш харууслын тухай

Харанхуйд би ганцаараа сууна

Хаа нэгтээгээс надруу

Хачин муухай харц ширтэнэ

Харж чадахгүй хэсэг суулаа

Хахир хүйтэн түүний царай

Харахаас ч айдас хүрмээр юм

Нүдэнд ямар ч гэрэл алга түнэр харанхуй

Нүүрэнд нь итгэл бус үзэн ядалд дүүрсэн

Гар хуруу нь хөшиж

Хатаж хорчийсон биетэй

Их л яадарж дээ зайлуул

Ийм болтлоо юу хийдэг байнаа

Эвий дээ хөөрхий юум хүлээсэн гуйсан янзтай

Ийш тийшээ өнгөлзөх юм хааяа

Хэн бэ чи хэн бэ тэр хаана байна гээд

Урдаас минь ойртлоо

Уурлан би түүнийг түлхэж

Хол бай надаас  гээд чулуу аваад шидтэл

Өмнөх толь хага үсрэв ....

 

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Moonoo (зочин)

Joe шүлэгчин болооюудаа

Оранж

хүн шаналсан гунисан ганцаардсан үедээ л шүлэг бичдэг.........

saraachan (зочин)

Би Оранжийн хэлсэн хүнүүсийн тоонд орхийм шиг байнаа

Оранж

хмм... би өөрөө яг тийм байдаг болохоор мэджаан нтр....кккк

Undriga (зочин)

юу хэлэхэв дээ, санаа алдаад л гаръя. Энэ хүүхдийг ийм шүлэг бичтэл нь шаналгадаг ямар гэцүүтэй хорвоо вээ.

Joe.

мандарин сараачин 3 лаа адил л юум байна

ундрига- харин тихх гээлүү

SinГ©ad O'Connor

шаналах хэрэггүй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)