Joe's pain : Манай байрны урдах хөгшин нарс

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Манай байрны урдах хөгшин нарс

За сайн байцгаануу энэ өдрийн тэндийг хүргие  та нарынхаа хэлснээр жаахан засчихлаа.  

Манай байрны урдах хөгшин нарс мод

Байсаар л байна өнөөх газартаа

Магадгүй одоо хэдэн настайг нь

Манай ах эгч  ч мэдэхгүй ээ

Харахад нэг л эв хавгүй болждээ арга ч үгүй биз

Хатаж гандсан яг л хөгшин хүн шиг

Хар бага наснаас минь энэ л газартаа

Ханхайж л байдаг байсан даа хөөрхий

Урагдаж сэмэрсэн гэр шиг л болж дээ

Урьд цагт гэхдээ ийм байсан гүй ээ

Наршсан хүмүүс доор нь суудаг

Навч нь тийм том байлаа

Салаа олон мөчиртэй

Саглагар том мод байлаа

Жаахан байхдаа доор нь очоод дээш харахад

Нар завсраар нь гялалзаж  шувууд тоглож харагддаг сан

Бороо ороход байрны хүүхдүүд доор нь

Яг л өвөл даараад цугларсан болжмор шиг

Шуугилдан нааш цааш гүйлддэг байж билээ

Орой нь  байрны ах эгч нар доор нь суугаад

Орчлон хорвоогийн хамаг л юмыг хаман ярицгааж

Одод түгэж тэнгэртээ анивчихад

Одоо болсоон гэртээ ороцгооё гэдэг байж билээ

Хичнээн ч амраг хосын гэрч болсоныг бүү мэд

Үдэш оройн цагаар хосууд доор нь сууцгааж

Үнэн сэтгэлийн үгээ хэлдэг байсан байх

Үгэнд нь уяраад бүжиглэж байгаа мэт харагддаг сан

Надтай хамт 23 өвөл, намар, зун, хавар

Нартай цастай бороотой өдрүүдэд

Наршаж даарч норж явсан даа хөөрхий

уншсан та бүхэнд баярлалаа баяртай ( хэн нэгний хэлснээр ингэж оруулав)

одоо амьд байгаа шүү хэхэ

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Болдууш

За сайн байцгаануу энэ өдрийн тэндийг хүргие гэж эхэлдэг шүлэг бас байнааа хохохо...

HERO

за тэр яах уу хүн алдаа л биз. хөөрхөн болсон байна. чи чинь гоё бичдэг юм байна. "Хэчнээн ч амраг хосын гэрч болсныг бүү мэд" гоё санагдчихлаа, аан тийн миний холбоосыг чи HERO хон нтр болгочихолдоо.

Анчин (зочин)

ингэж төгсгөвөл ямар вэ,
Шүлэг уншисанд баярлалаа, баяртай

Аанхаа

Манай байрны урд талын шонгийн мод
Байсаар л байна байх ч болно
Магадгүй аль уулнаас тайрч авчирсаныг
Манай цахилгаанчид мэдэхгүй л дээ
Авирсаар л
Салаа олон мөчиргүй ч
Сайхан ногоон өнгөгүй ч
Сарьж нохой доромжилдогч
Саруул гэрлийг дамжуулдаг юм
Нарийхан утсандаа болжморийн хөл амрааж
Наршиж салхилж гудманд зоогджээ
энээ тэрээ гээд ккккк

Zeusy (зочин)

Хэхэ За сайн байцгаануу энэ өдрийн мэнд гэдгийнхээ фонд хэмжээгий нь өөрчлөхгүй бол шүлэгний эхлэл шиг харагдаж байна

Оранж

хэхэ тэр нь гарчиг нь юмуу? нтр гэссс...... за за тоглосий шүү.....

MES POSTZ

Энэ мод үхчихсэн юм уу? Бадмэ хум мааний. Хөөрхий тэр мод.Нүднээ төсөөлөөд л уншаад байлаа. Зарим нэг мод бас бодолж харван орж ирээд би бултаад энэ тэр кхй кхй

Joe.

хэхэ бөөн шүүмжлэл орж ирлээ шүү хэхэ заслааа одоо

tuguu

гэхдээ жоё ийн тэр эхлэхдээ сайн байцгаан уу? гэж эхэлдэг нь бусдаас өвөрмөц санагдагийн. энэ чинь ямар гүн утгатай шүлэг вэ? Өөр утгын бодож бичвүү эсвэл шууд утгаар нь бич вүү? Гайхалтай болжээ.

Joe.

яг зөв яг модний тухай бишээ харин хэхэ

Болдууш

Өө Анчин яг зөв. Ер нь үүнээс хойш шүлэг чихдээ
Сайн байцгаана уу, энэ өдрийн мэнд
...
За уншсанд баярлалаа, сээгий үлдээхээ мартав, баяртай гэдэг болбол зүгээр юм уу. Тэр шүлэг бичдэг хүмүүс нь...

Undriga (зочин)

модны тухай биш гэвэл энэ аавын чинь тухай шүлэг юм уу...

Saraachan

хэхэ лаг байрныхаа урдах модыг бодоол уншиж эхэллээшд кк.

Joe.

ундрига - бараг л утга нэг гэхдээ аавдаа бишээ хэхэ

сараачан - хэхэ мод гэж бичсэн болохоор тэгсэн байлгүй дээ

Joe.

ундрига - бараг л утга нэг гэхдээ аавдаа бишээ хэхэ

сараачан - хэхэ мод гэж бичсэн болохоор тэгсэн байлгүй дээ

Ну ПОГОДИ

хйицэн шшүү орж хараад таалагдмар бол авчина биз хө

SinГ©ad O'Connor

засаагүй байсан эхний хувилбараар нь санаад үхэтрээ инээлээ шдээ кккк


чи бичсэн байна.

МиМи

кк юун хөөрхөн юм бичдэг бсым пээ... кк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)