Joe's pain : -Төрсөн нь-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Төрсөн нь-

Аль хэдийнэ нэг жил өнгөрч... яг түрүү жилийн энэ өдөр юу хийж байсныг санах ч үгүй байна... тэр бүү хэл хэдхэн өдрүүдийн өмнөх явдлыг орон гаран санах... Бага байхад хүрд мэт цээжилсэн өдөр хоногууд байсансан... 

Өдий хүртэл явсан замаа нэг тайлбарлах гээд оролдвол хүнд ярихаар сайхан зүйл үгүй ч бас бус олон зүйл үлдээжээ...

Хүний санаанд баймгүй тэнэг үйлдэл үг хэллэг тэдгээр хүмүүсийн дунд амь орон савсагнаж ёстой л нөгөө эхээр төрсөн инээлтээрээ инээж ханиаж уйлж дуулж явсан үе олон байсан ажээ...

Тэдгээр бүхнээс хайрыг тэдгээр бүрээс ухаарлыг хүндэлэлийг мөн чиг баримжааг аван алхаж байна...365 хоногт би өөрөө үл өөрчлөгдөн хувирсан шиг... Өнөөх л нүүр дүүрэн инээд сэтгэл дүүрэн хоосролтой ч шиг... Жилээс жилд өөрийн бүхнээсээ холдоод ч байх шиг...

Хэн болж төрөөд хэн гэдгээ мэдэхгүй будилах шиг... Эр хүнд цохиулж зодуулаад унагаагүй нулимсыг айлын охины өмнө бөмбөрүүлэн байсан өдрүүд ч байсан байна... Хүний амьдрал хичнээн богино цаг хугацаа хичнээн хурдан... Би аз жаргалтай амьдрах гэж хүн болсон байлтай... өөрөөр бол үнэхээр чадахгүй...

Магадгүй дараа жил юм бүхэн өөр шинэ болсон байх ч юм билүү... Би магадгүй цаг хугацаагаа хүлээн буй асар их шувуудын цуглаан ч юм билүү... Би энэ амьдралд хайртай дуртай шигээ л..........................хүссэнсэн... 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Сафо

төрсөн өдрий мэндээ

Зочин

Tursun ni , Uchirsan ni , Ukhekh ni...

Оранж (зочин)

Төрсөн өдрийн мэнд.

..wons (зочин)

Жилийн өмнөх яаг энэ өдөр чи тэнд явж байсан...
эзэндээ хүрээгүй бэлэг цүнхэнд үлдсэн.. шургуулганд.. дахиад л цүнхэнд..

H.Ray

yasan hetsuu medremj ve...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)