Joe's pain : -Үг-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Үг-

Үг хутга, мэснээс ч иртэй 

Хатгасан газартаа байж л байх 

Үг эмнээс ч шидтэй

Үхлийн цагт ч тархинд байх

Үг давснаас ч гашуун

Шилэн болороос шингэн түүх урсах 

Үг гал түймэр оч

Үндсээр нь ч нурам болтол шатаах 

Үгэнд хайч бий

Бат бөх ган гинжийг ч таслах

 Үгээр мянган жил чамаас холдох

Үгээр түмэн шөнө чиний бодолд суух

Үгээр өөрийгөө эрэмдэглэн яргалах

Үгээр чамайг үүсгэх ярилцах

Чиний үгсээр хүйтэн шөнө

Нөмөр хийх

Чиний үгсээр захгүй далайд

Сэлүүр хийх 

ЧИ бол үг

Миний үг аль хэдийн чамруу ниссэн....

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Атаархуу Азаа

Тм шуу.эргээд бодоход ч иртэй угийг менч олон зунд зоождээ

Зуугийн сүм

Уйтгартай үнэн энд л байна даа""хорсолтой ч юм уу..?...хорвоо гэж...

katie (зочин)

гоё болжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)