Joe's pain : -s o c o l d -

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-s o c o l d -

Гудамаар ганцаар алхана

Замын гэрлүүд, хогийн сав л хэвтэцгээнэ 

Хүнгүйдсэн гудамж хүйтэн байна

Жиндүү салхийг сөрөн алхахдаа

Чиний гарыг бус

Тамхи хөтөлсөн гар минь хүйтэн байна

Доторх сармагчин маань согтох дуртай болж

Үгүй л гэвэл хашгирч орилж галзуураад

Гашуун дарсаар л дарахгүй бол гэсэхгүй

Дотоод хүн, сэтгэл маань хүйтэн байна

Санасан бодол бүрийн үзүүрт нь

Итгэл гэх гэрэл гялалзан байхыг нь 

Чилтлээ харсан нүд хүйтэн байна

Хүсэл чамруу ямар ихээр ниснэ вэ

Хүрэх хийгээд мэдрэхүйн хязгаарт 

Хүлээж буй залуугийн уруул хүйтэн байна  

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Алимхан

нэг тийм сонин мэдрэмж...

Ялгуун (зочин)

Нүдэнд дүрслэгдчихлээ. Ии

Сафо

бүүр даарав

scorpio

бүүр архичин тамхичин болчоо юу даа л гэмээр хахаха

Zul (зочин)

saihan boljee...tanil medremj bn...

Зуугийн сүм

Тэр хүйтэн...рүү
Тэгээд бас ганцаараа...
Явуулахгүйээ чамайг ёстой
Яаж,ийгээд дулаацуулнаа...гэж.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)