Joe's pain : - l o s t -

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

- l o s t -

Бээрсэн навч 

Хүйтэн мөчир дээр арай хийн тогтоно

 Унахгүй ойчихгүй гэсэндээ

Зуурсаар л байна...

Гэвч сүүлийн хүчтэй салхи салхилахад

Нисэж одсон зүг нь үл мэдэх

Нэг тийм муухай чарлаад хийссэнсэн...

Дөнгөж улалзаж буй цог

Хүйтэн газар дээр арай хийн улалзана

Унтрахгүй бөхөхгүй гэсэндээ

Толгой бие хэсгээсээ шатсан ч уугиж л байна..

Гэвч сүүлийн гэрэл шиг дуу шиг салхи салхилахад

Үнс нурам нь хаашаа сарнисаныг үл мэдэх

Бүхий л биеэрээ уйласч шатаад дуусах үедээ

 Бүхнээс улаан, тод гэрэлтээд унтарсансан....

 Норсон шүүдэр 

Хүйтэн навчин дээр арай хийн тогтоно

 Мултрахгүй салахгүй гэсэндээ 

Нүүрээрээ гар хөлөөрөө уусан бөнжигнөнө...

 Гэвч сүүлийн мөс шиг  салхи салхилахад

Хэвтэж байсан иштэйгээ нүүрээрээ гар хөлөөрөө хамт хөлдөөд

Хэр өндөрөөс доош унахыг үл мэдэх...

Унаад бутарч хагарч эмтэрч байхдаа ширхэг бүр нь гялтагнаж байсансан... 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
SUNShine®

gogo blog ruu dunguj orson chin tanil ner garj irenguut bayarlav shd :)
Blogoo bichij bgaa hun bgaa l yum bna

Ялгуун (зочин)

аан гоё шүлэг байнаа. хамаг юмнаас тасраал амь тавиал.

нтж (зочин)

унаж эмтэрч бхдаа ч ширхэг бүр нь гялтагнаж л бх хэрэгтэй дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)