Joe's pain : -Ай сайхан Баяраа... Аргагүй сайхан Баяраа-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Ай сайхан Баяраа... Аргагүй сайхан Баяраа-

                        Олон жилийн өмнө хэдэн хүмүүс нийлээд хотоос зайдуухан гарч салхи амтлангаа нар салхинд борлон мах шарж идэн хатуу дарсыг хүртэн тойрч суугаад нэгэн гэр бүл болсон хийгээд сэтгэл зүрхээрээ холбогдсон байж... Хожим ямар аз учрал тохиолын бэлгэ тэмдэгээр таарсаныг хэлж мэдэхгүй ч тэр цагаас хойш хамт л байх ёстой мөн байсаар ч байх болно гэдэгээ мэдсэн явдал байлаа...

Бар жилийн нэгэн зун юмдаг... Өдгөөгөөс даруй 3 жилийн өмнө санж... Хүмүүсийн дунд яригддаг түүх болон үлддэг домог мэт тэрхүү үйл явдалд явахаар болсон байв... Залуухан ч байж халуухан ч байж... гэнэн ч байж гэмгүй ч байж...

Нөхөрлөөд удаагүй, зангийн мэдэхгүй хүмүүстэй хээр очиж хоног төөрүүлнэ ч гэж ... дотороо гайхжил байлаа...

Гэхдээ тэр зунаас бүх юм эхэлсэндээ сонирхолтой хөгжилтэй үргэлж шинэ байдаг шиг өдөр хоногууд... урт удаан миний та нартай өнгөрүүлсэн мөчүүд...

Алдсан хийгээд оносон зүйл их боловч алийг нь ч та бүхэнтэй хамт туулж туучиж элээж өнгөрөөжээ.. одоо бодохнээ... Уурлаж уйлж инээд гунихийг минь мэдэхгүй хүн үгүй биз...

Өөрийн дотор оршдог тэр л хүмүүсийг тойрч суугаад жаргалтай байхад би ганцаараа биш бие сэтгэл санаа эд эс минь хүртэл баясаж дагаж хөгждөг гэлтэй...

Домог мэт яриа, хүний санаанаас байтугай энэ дэлхийд баймгүй үг үсгийн холбоог нэг дор сонсож... үүр цайтал дуулж үүрийн гэгээнээр унтаж элгээ хөштөл инээж...

Энэ бүхнээс маш их зүйлийг олжээ... Амьдрал гэж өөрийн хөлөг онгоцонд хамт байх хүмүүсээ олжээ... Анд, нөхөд, амраг хайртай хүн ч байна...

Жил бүрийн зун халуун ам бүлээрээ цуглах том баяр бол ялтачгүй жомбоорой шиг л санагдах юм... За тэгээд маргааш бултаараа бууз хуушуур шиг сайхан наадаж хөгжилдөж дурлалдаж хайрлалдаж сайхан байцгаая даа...

Ай сайхан Баяраа... Аргагүй сайхан Баяраа 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
оранж (зочин)

дараа жил заавал явнаа.

аруунэг (зочин)

хөхүүлэн дэмжвэл зохилтой

РОБИЯНАЧКА

хөхөн дэмжвэл гэж хэлвэл зохилтой :ъ

WheRe DooR (зочин)

Аргагүй сайхан Баярөө

Буруу бичигч (зочин)

Ай сайхаан зун. аргаггүй л нүнжигтэй хүмсүүдээ

Runner

ok

Янзагахан

Ай сайхан Жомбоорой... Аргагүй сайхан Жомбоорой

Зочин (зочин)

дагаад хамт баярлаж байна шүү. Сахйан сэтгэгдлээр дүүрэн байжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)