Joe's pain : -Илүү ихээр-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Илүү ихээр-

Орноосоо яаран бостол

Ондоо зам харгуй угттал 

Хаалгаа түгжээд хүн тогштол

Хаа нэгтээ чимээ гартал

Чийгтэй нүд хуурай болтол

Чиний ядам хуруунд гэрэл үзэгдтэл

Өрөөнд нар орж ирээд

Өдөржин байгаад сартай учиртал

Санаашрал бачимдалаа сарнитал

Сайхан бүгд хуучиртал

Тамхины утаа манан болтол

Тагтан дээр жигүүртэн иртэл

Цонх уйлахаа болитол

Ямар ч үүлгүй тунгалаг болтол

Би өөрөө элэгдтэл

Би өөрөө дуустал

Би өөрөө буцтал

Би өөрөө мод болон ургатал

Би өөрөө өт шороо болон ялзартал

Би өөрөө салхи болон хийстэл

Илүү ихээр...

Аль болох надаас хол, бүр гүн хол руу яваач.... 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Сафо

Жойг хоярдахиа цоолдожийгаа минь нэр төрийн хэрэг цоооо

Алимхан

Сайхан

Найраг

Үнэхээр сайхан.

гахай (зочин)

за

♥♥..hermonie..♥♥

схан2

Urwagch

чамайг өөөр зүйл бичиж эхэлвэл би уншихаа болих бха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)