Joe's pain : -Хаа нэгтээ-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Хаа нэгтээ-

Өглөө дээрээс минь  ширтэх тааз... Өрөөн дахь эд хогшил тавилга... Өлгөөтэй хувцас алчуур малгай... Өчигдрийн уусан архины шил... Өрөөстэй лааз тамхины иш...  Өөрөөс минь өөрцгүй өөр болоогүй аж... Сэтгэл хаа нэгтээ зугтаад Сэмрээд... Үгүй... замхраад одсон шиг Хоёр талаараа модтой зөрөг зам дээр  Хойноосоо урагш төгсгөлгүй харагдах Хорвоогийн хамгийн аниргүй хэсэг дээр Холхин... Бишээ... зогсон  байх шиг... Эсвэл бүр ямар ч хүнгүй асар их Эслэн цөлийн захад нь өөрөөр Эхлэлд нь ч юмуу мэдэхгүй Эргэж яваа юмуу... Үгүй... төөрсөн мэт л Зах хязгаар нь үл харагдах Цахлай шувуу байтугай загас ч үгүй  Асар их ус огт хөдлөхгүй Толь шиг тунгалаг чимээ аниргүй болоход Ахиад давалгаа үүсэхгүй шиг гуниглан хэвтэх шиг... Сэтгэл хаа нэгтээ зугтан одсон шиг... Сэтгэл хаа нэгтээ хийсэн сарнисан шиг... Сэтгэл хаа нэгтээ төөрөн байх шиг... 

   

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Сафо

цоолдож л сууя даа

Алимхан

хайн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)