Joe's pain : -х ҮЛЭЭНЭ-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-х ҮЛЭЭНЭ-

Байрны ганц гэрэл

Бөмбөг тоглох хүүхдүүдийг хүлээн

Байдгаараа талбайруу ширтэнэ...

Бараг л анихгүй биздээ өглөө болтол...

Сандал дээр сайхан хосууд эрхлэнэ

Салан одохыг үл үзэх мэт

Үнсэлдэнэ, тэврэлдэнэ, инээлдэнэ

Сар өдөр жилийн дараа

Сандал дээрх дурсамжууд нь

Салж одхооргүй зовлон нь болох гээд

Сайхан хосын энэ үдшийн болзоог хүлээнэ...

Өт өөрийн уутандаа

Өөр биеээ хүлээн дүүжлэгдэнэ

Өнөөдөр биш ч .. өөр нэг өдөр

Өндөрт тэмүүлэх жигүүрээ хүлээнэ

Өнцөгт нь харин

Өдрийн гэрэл...

Өөрлүү нь ирээд нурам болоод

Өндрөөс доош унахыг нь хүлээнэ... 

Салхины аясаар зугаалах ганц навч

Сайхан ургасан цэцэгрүү мөлхөнө

 Саяхан тэр дээр байсан амьдрал нь

Сарын дараа газарт түүнийг хүлээнэ...

Сар ч биш магадгүй

Маргааш өглөө нь

Маажигнасан нэгэн настны

Махийтал өмссөн гуталны ул

Мартагдаад бүүр хог болтол нь гишгэх гээд

Манай байрны аль нэг коридоорт хүлээнэ...

Хэн нэгэн

Хэн нэгнийг

Хэзээ ч юм нэг өдөр

Хэн ч биш болгох гээд хүлээнэ... 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Сафо

ийм юм хүлээгээд байгаамуу

Турьхан (зочин)

Гоё

атаархуу азаа (зочин)

ммммм ийм зүйл байсым байна шдэ

linzy (зочин)

уншсан тэр мэдрэмжүүд уртаар санаа алдахад хүргэв

zochin (зочин)

neeree tiim yum bn shvv.odoo hen neg ni chmg ..... hvlej l bga bh da. bas namaig

H.Ray (зочин)

хүлээж байгаарай, нэг л өдөр очно гэдэгт (нь) итгээд... :)

Monica

Хамгийн хэрэггүй бас өөдгүй зүйл бол хүлээлт. Би хүлээх дургүй, хүлээдэггүй ш д...

Найраг

Үнэхээр сайн бичжээ.
Сул мөр, үг нэг ч алга, авъяас байна аа.
Баяр бас амжилт хүсье.

***ЛуНа***

ойрд гоогоо шүлэг уншаагүй бсан юм...баярлалаа

zochin (зочин)

oirdoo yagad bichihgui bn andaa.unshmar l bnshd

МиМи

хэн ч биш болгох гээл өдөр хоног тоолоод хүлээгээдээсымуу

зуугийн сүм , (зочин)

лайтай,лайтай...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)