Joe's pain : -Өөр Өөр өө-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Өөр Өөр өө-

Бурханы өмнөх жижигхэн шар тогоонд

Буцалж буй халуун тосны голд

Цагаан нарийнхан бүсгүй

Цаг... түүнээс ч удаан хугацаагаар шатна...

Шатаж, хайлж  дуусах хүртлээ

Шаргалхан бүдэг гэрлийг гаргана

Тэр зүгт харах болгонд

Тэртээд одсон эмээгийн зураг үзэгдэнэ. 

Уртаа нарийнхан хар хүүг

Урдаас нь яг толгойноос нь асаана

Ув улаан цог чад пад хийн

Уг хүртэл нь шуналтайгаар иднэ..

Өөрөөрөө уугих өчүүхэн тэрний үнэрт

Өрөө тэр чигтээ анхилуун бурханы номын өргөө шиг

Яс мах цусных нь гэрч болж

Яг доор нь саарал чандар овоорно...

Дөрвөлжин үсгийг ээлжлэн цохих хүн

Дөтий газарт сэтгэл нь хорогдон шанална

Өөрөөсөө өөр хүнийг олох гээд

Өнгөрсөн бүхнээс ухаж гаргаад

Өмнөө өрж, эвлүүлж хурааж байгаад

Өчсөн зүйл бүрийг нь үгэн дардасаар тэмдэглэнэ

Хэл амгүй мэт хэсэг чимээгүй байснаа

Хэдэн мөрт... түүнээс ч их бадаг авиаг

Ганцаардал цочирдтол санаа алдав

Гараараа нүдээ дарав..

Сэтгэлээс цус гаран хацар даган урсана...

Өөрөөрөө бүхэн урсана...

Өөрөөрөө бүхэн шатна...

Өөрөөрөө бүхэн уугина... 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
zochin (зочин)

Oorooroo bvhniig davna
Oorooroo busdiig hairlana
Oorooroo ooriigoo botid bolgonoo gj kkk

Batsy

:(

Найраг

Сэтгэл хөдөлтөл бичиж байна. Ойрд ийм сайханг уншаагүй мэт. Гоё сэтгэжээ.

зуугийн сүм , (зочин)

янзтай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)