Joe's pain : -Эр Эм дэг-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Эр Эм дэг-

Чи нүдээ сохолсон...өөрийн гараар

Чи чихээ тайрсан...нэг алгаараа

Чи уруулаа урсан...дээд шүдээрээ

Чи хамраа сэтэлсэн...эрхий долоовор хуруугаараа

Ярисан..хэлсэн бүхэн нь

Яг цуурай шиг хоосон 

Нэг байсан махыг 2 хэсэг хуваасан...

Нэг чиг замыг 1 салаа болгосон...

Тэнгэр өөд тэмүүлж буй шувууны далавчийг

Тэвчээр алдан чи хайчилсан

Тэгээд нисвэл нис гээд

Тэртээх нэгэн алсруу эргэж харалгүй алхсан

Нэг байсан хүний сүүдрийг үлдээгээд

Нэгэн хүний сүүдэр болон замхарсан

Цаг хугацааг нийлүүлж байгаад

Цаас адил шатааж орхисон

Орхисон тэр нурам үнснээс нь

Одоо үлдсэн хүн нь төрсөн... 

 Өөр замыг...

Өөр өглөөг...

Өөр ирээдүйг...

Өөр харцыг...

Өөр үнэрийг...

Өөр бүхнийг мэдэрсэн тэр хүн....

Өөрийг минь эрэмдэглээд

Өөрийгөө аваад цааш одсон... 


start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Сафо

яааааааааааая ямар аймар хүн бээ өөрийгөө ч хүнийг ч сэглээд 2,3 хуваагаад хаычдаг

Алимхан

мммм /ингээд хэлэх үг олддоггүй шд нээх сонин/

jemorte (зочин)

bi eremdeg biiiiiishh gedeg kino sanaand orov1

huurhunuu

Iimerhuu shuleg unshihaar uuriin erhgui guniglaad bdiin

Khan-So

gunigiin suuder namaig nomorch
gutarliig ugs tseejind huraldaj
guravhan ug bodoj olchood
gutamshigtaar shulegleh ni ene u

H.Ray

заримдаа өөр замыг өөр харцаар харж өөр өглөөг угтах сайхан ш тээ...

Joe.

H.Ray чи хаагуур юу хийж байна даа удаан таараагүй хүн байх чэн

peace (зочин)

goy bolson bn.Gehdee arai l ...

Batsy

Яг иймэрхүү үед юм ярилгүйгээр хань болоод суух нь дээр байдым лдаа.

Зочин (зочин)

Харин тэхиймөө. Яаж ч ингэж гоё хэлдийн

зуугийн сүм , (зочин)

уншчихаад,бацигийн жмшгээр чив чимээгүй хань болж суув...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)