Joe's pain : -ТӨГСгөлҮҮД-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-ТӨГСгөлҮҮД-

Тархи,сэтгэл, зүрх  гурав

Таалцана, мэтгэлцэнэ, зөрөлдөнө

Махан ууттай нууцын өрөөнд

Магад хэн эзлэн суугааг

Маргалдаж тэр гурав

Маргаашийг хүлээн хариуг нэхнэ...

Цаг минут хором бүрээр нэхэх сэтгэл

Цаашаа одсон эсрэг нэгэн

Үл сөгдөх тархины их уур уцаар

Үлдээд хоцрох зүрхний хоосон орой зай...

Мянга, сая жилийн огтлол төдий учраан

Мятрахгүй нугарахгүй урагдахгүй гэх...тэр эмзэг сэтгэл 

Магадгүй түүнээс өмнө түүнээс цааш гэж үгүй

Маргааш нь сэрэх хүн насаа элээж урагшаа алхах

Харахгүй бодохгүй санахгүй байх тусам

Хар хар санаашралууд

Хашгиралдаад нисээд одчихгүйгээр

Хаа нэгтээ дотор минь нуугдана 

Хачин муухай дуугаралдана...

Хамаг бүхнээрээ уйлалдана...

Зүрхэнд үлдээсэн чиний гэх зүйлүүд

Зүү шиг хатгана... амьсгал авах бүрт

Зүгээр л санаа алдаад чи цааш одоход

Зүлгүүр барин дахин өөрийгөө өвтгөнө...

Бодолд үүрэлсэн сэтгэл бүр

Болох цагаа хүлээн жигүүрээ харан сууцгаана

Хэр өндөр, хэр гүн, хэр хүчтэйг нь үл мэдэвч

Хэлэх гэсэн хүнрүүгээ нисэх гэж яааран тэвдэцгээнэ...

 Тархи үл сөхрөнө...үл мохно...

Тааж мэдэхийн аргагүй нууцлаг харагдана...

Тамхины утаа шиг сарниад одсон нэгнийг

Тайван амгалан чигээр нь хийсгэнэ...

Хаалгаа хаагаад хаа нэгтээ одох

Хаврын нэгэн өдөр айсуй...

Хар гээд цагааныг сонгосон хүнд

Харж байна уу... Гэрэлтэж бас чаддаг юмаа гэж хэлнэ...

Миний гэх чиний хуурамч зүйлийн төгсгөлүүд

Мэдрэгдэж байгаа яг хуучин шигээ

Мэдээж гэхдээ цаг хугацаа зүлгүүрдээд эхэлсэн

Мэдэхгүй юм даа...

Миний, чиний төгсгөл

Миний чиний...... ҮҮД...... 


start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
мэйби (зочин)

Май чи цоор

мэйби (зочин)

Би ч гэсэн ганц сайхан гэрэлтээд үзүүлчихмээр н байгааг

Linzy girl

Зүлгүүр барин дахин өөрийгөө өвтгөнө...

Яахын аргагүй тэгээд байдымаа

Зочин

МАРТАЖ чадах БОЛОВ УУ????

Khan-So

togsgol geed haysan ter negen ehlel
tuuh bolon zamhrah ter negen dursamj
tuuniig geh buhen ugui boloh mochid
ta tuuniig martaj chadna gj u?

Batsy

One doesn't simply. Comment on Joe's poems

Зочин (зочин)

санаа алдав

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)