Joe's pain : -Хуучин-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Хуучин-

Өглөө бүр хуучин ч шиг

Өөрөө хүн нь шинэ ч шиг

Зүүд бүхэн шинэ ч шиг

Зүүдлэгч хүн нь хуучин ч шиг

Бодол сэтгэлийг татагч 

Борхон зүрхэнд хадаастай

Боломж хийгээд өнгөрсөн

Болохгүй гээд түлхсэн

Мөч хором бүр хуучин....

Учирсан цагаас ...улирсан цагууд

Уржигдар...бүүр яг өчигдөр шиг...

Ухаад, сэндийчээд, хусаад үзэхэд

Урьдын адил хуучин хэвээрээ л...

Үйлдэл бүр шинэ... тэс зөрүүд шиг

Үг үсэгнүүд өөр зүгрүү ниссэн шиг л

Үнэндээ үүрэнд минь ирсэн шувууны

Үнэр, харц сэтгэл юу хуучин хэвээрээ л...

 Эвдэрсэн, зэвэрсэн хайрцаганд

Инээд, хайр, итгэлийг барин орж ирээд

Энд би байсаар байна гэсэн хүн

Эргэж харалгүй одсон ч

Эндэх өрөө нь хуучин хэвээрээ л....

Өглөө бүхэн шинэ ч шиг...

Өөрөө хүн нь хуучин хэвээрээ л...

Хуучин уруул, хуучин бие, хуучин үнэр юуг чинь

Худалдаад авах эсвэл солих бүхий зүйлээр хүснэм...

Шинэ рүү одох хуучин хүн....

Шилтэй зүйлэнд гунигаа шивнэнэ...

Огт чимээгүй ч...

Орилох хашгирах хүслийг минь түр дарна... 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Сафо

цоолдож л сууя даа

Атаархуу Азаа

Ooriigoo soijiigaa tgjigad belen bolbol uraldiida

Joe.

юунд сойж байгаа гэж

bodolxon (зочин)

хуучныг хуучинд үлдээгээд
илүү гэрэлтэй шинэрүү алх алх

Хансо (зочин)

Хуучин юм оорчлогдоод шинэ шинэ юм хувираад хуучин

Согтуу цас

Жой.ын шүлэгт сэтгэгдэл бичих гэхээр үг олдохгүй нэг тийм.. дэндүү..
заа мэдкүүээ :P

Batsy

Гоё гэдэг үгийг 2010 оноос хойш байнга хэлж байна даа.

zulaa (зочин)

mundag yum aa. :)

...Shake...

Хуучин шиг шинээс шинэ шиг хуучин байх минь ...

LoveLove

Бэцигийн үгийг би бас байнга хэлжаагаа даа :P

Gorgeous

Мммммии

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)