Joe's pain : -ӨрөөнД-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-ӨрөөнД-

Хар дэвсгэртэй цагаан цаг

Хаашаа ч юм яаран тэнхлэгээ тойрно

Урт Богино Нарийн гурван зүү

Уралдаж буй мэт л эргэнэ

Аяга, түлхүүрүүд, хэтэвч, үзэг

Асаагуур, тамхи, үнсний сав

Юу ч бодолгүй хэвтэнэ...эсвэл зогсоно

Юу ч яриахгүй зүгээр л энд тэнд...

Хана тааз шал...цонхнууд

Хараад байгаа мэт ширтэнэ

Хажууд нь ширээ хэвлэх машин

Хар өнгөтэй жижиг сандалууд

 Хачин жигтэй сууцгаана, хэвтэцгээнэ

Эд юмс намайг л хүлээх мэт аниргүй

Энд харин товчлуур тэдний нэрийг дуугаргана

Санаа амар тэдэн шиг

Сайхан юу ч бодолгүй хэвтэхсэн...

Үзэг, цаас, харандаа болоод ч юмуу

Үгүй ээ зүгээр л хог болоод ч хамаагүй

Зүгээр л хөшөө мэт байхсан

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Атаархуу Азаа

сайхан элийрхийлэл байна
магадгүй хөшө байсанаас хөдөлж байсан нь дэр ч байж магад

Enguun (зочин)

Sarkhikh n bie khun, GUI n Robot...

Уудамын ЭЭЖ

нэг л гунигтай

Gorgeous

залхсан байна шаналсан байна

Batsy

Засал хийх хэрэгтэйм байна гэж мэгээд ;)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)