Joe's pain : -Have Натин-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Have Натин-

Хаалга руу тэгтлээ яарсан хөл

Хаалганы гадна хаачхаа мэдэхгүй  зогсоно

Би алхлаа...

Би холдлоо...

Гэвч дотор минь байгаа зүйл

 Тэндээ л байсан хэвээр

Дулаан зөөлөн нүд

Дурлуулсан чиний аяс

Дуу дуулсан тэр л мөч

Дусал дуслаар газар мөргөн унасан

Балласан цохолсон энэ хайрцагыг

Баллуурдаж өөрөө арилгаж нээчхээд

Бага ч биш.... их ч биш гэрэлт цохыг

Бариж дотор нь хийчхээд

Яаж ассаныг нь

Яаж гэрэлтсэнийг нь мэдрээгүй байж 

Яваад одлоо 

Чи харцаа

Чи үнэрээ

Чи өөрийгөө

Надад үлдээсэнгүй

Цаг хугацаа түүнийг арилгах гэж

Чаг чаг дуугаран

Чамайг элээх гэж тэнхлэгээ тойрон хурдална

Тэгсэн тэндээ л цаг нь гацчихаад 

Тэнхлэгээ тойрохгүй харагдана

Тэр л үед чамайг бодсон хэвээр

Тэгээд нүдээ анитал цаг цохилох сонсогдов

Тэртээх нэгэн өдөр лүү ...... 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Seheeten (зочин)

Tsoortugai

Фашизм...

Unende 3 unshad oilgoloo. ehnii unshilt haltuurniih,2dohi unshilt hulihiniih,3dahi unshilt setgeliih blaa

Аймааар иртэй хутга

ммммммммммм наад мэдрэмж чинь чамайг удаан дагаж байна шүү

Khan-So

er ni oilgoh tolgoi algo dahij orj irj unshinaa

Сафо

юу ч байхгүй

maybe (зочин)

naad tsag chin uhraad yawchih shig bolloo shuu

Золу

мммммммммммммм

Gorgeous

фийлин сөүү садд :(


Хавар болоод хямраадаамуу.

Зочин

Have NothinG...

Мауз

Ямар нэг зүйл байх л ёстой.

H.Ray (зочин)

юу бичихээ мэдсэнгүй ээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)