Joe's pain : -Тaim Machiнэ оф МаinD-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Тaim Machiнэ оф МаinD-

Уушиг дотроос минь 

Утаан үгс сийгнэ

Ухаан бодол минь

Утаан орчинд төөрнө

Хэзээ тэр замаар алхсанаа

Хэр хол эргэж харалгүй явснаа

Хэнтэй...хэзээ ...хэрхэн байснаа

Хэдий олон цаг хугацааг ухрааснаа

Уураг тархины өчүүхэн хэсгээр

Ухрааж, хойшлуулж  бүр гацаагаад

Учирсан тэр бүхнийгээ

Удаан гэгч  нь санах юм

Багахан зайнд үлдсэн

Бараан зүйл бол чинийх

Баллаад, арчаад бүр нуугаад ч

Барагдахгүй цаг хугацааны гацаа бол чинийх

Өнгөрсөн рүү буцаах

Өчүүхэн хэсэг нь ой санамж

Өнөөдөр, өчигдөр ялгаагүй тэр 

Өөрөөс минь л гардаг цаг хугацааны машин

 Харамсах гэж бус хамт байх гэж

Хаа байсан тэр 1000 хоногийн тэртээ рүү

Хамаг бүхнийг мартуулж буцаадаг

Хаана ч юм бэ дотор минь байдаг

Цаг хугацааны машин

Ой санамж,  дурсамж минь 

Онгичоод ч үл олдох 

Онгон зүрхний үүрдийн нууц минь  

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
даварцан DOVE

Цооооооцоцооцо за юу
Гохино этр :ъ

Атаархуу Азаа

гостунтр

Batsy

Чиний бичлэг дээр үнэнийг бичхээр шаа гээд урмын үг нэмхээр худлаа гээд лайк гэхээр гомдоллоод дуугүй уншаад гарахаар тоогоогүйд тооцоод гэцүүмбээ яассс. Гараараа бичээд нийтлээгүйд чинь лайк шүү бас бичлэг бол янзтай болж

LoveLove

Өнөөдөр, өчигдөр ялгаагүй тэр
Өөрөөс минь л гардаг цаг хугацааны машин
Харамсах гэж бус хамт байх гэж
Хаа байсан тэр 2000 хоногийн тэртээ рүү
Хамаг бүхнийг мартуулж буцаадаг
Хаана ч юм бэ дотор минь байдаг
Цаг хугацааны машин...

сайхх хэлжээ

Ицми

күүл.. би чааг шүтэж амьдаряаа :Р

крафти

гоё шүү хө

... shake ... (зочин)

Manidaa tsag hugatsaanii mashaanaasaa ...

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

миний сээгийй хаачуу

killo.z

Энэ шүлгийг гое сайхан гэж зүүрлэхэд тохирохгүй ч юм шиг. Үнэнг илэхэлхийлсэн болохоор тийм ч юм уу мэдэхгү ээ. Тэхдээ ихийг бодогддууллаа. Голд чамд нэвт ээсдүүлэхдээ ч би ийм ихийг модож байсангүй...ккк Урагшаа Бичээд байгаарай

T.Fish (зочин)

goe shuleg baina!!!

Аруунэг

ваав... гоя.. яджаахад энэ дуу чэн юуфээ.. киллинг ми софтли :)

Зочин

Харамсах гэж бус хамт байх гэж
Хаа байсан тэр 1000 хоногийн тэртээ рүү
Хамаг бүхнийг мартуулж буцаадаг
Хаана ч юм бэ дотор минь байдаг

Баллаад, арчаад бүр нуугаад ч
Барагдахгүй цаг хугацааны гацаа бол чинийх...

Зочин

Shine bichveriig n unshikhlaar neg l...Dandaa bichuul bas dandaa l ...

Runner

тэр цаг хугацааны машаан нь эвдэрчүүл амарчимуу

Хулан

уйтай бна....

j.enkhee (зочин)

Өнөөдөр, өчигдөр ялгаагүй тэр
Өөрөөс минь л гардаг цаг хугацааны машин.

мээдкүү, яадаг машаан бэ энэ одоо хүн зовоосон.

H.Ray

уучлаарай, уушиг утаатай байхад дургүй болохоор гүйцэт уншсангүй ээ гэж...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)