
Харсан... харц нь яг түүн шиг
Харамлах хайрлах мянган шалтгаан
Харах тусгалын хязгааргүйн хязгаар нь чиний нүд
Амссан амталсан...амсаад бялуурсан
Амьдралд нэг л байх
Амт бүхний хязгааргүйн хязгаар нь чиний уруул
Мэдрүүлсэн хүсэл дурлал шигээ
Мэдрүүлсэн бас ганцаардал мөн шаналалыг
Мэдэрсэн өвдөлтийн хязгааргүйн хязгаар нь чиний үгс
Олон удаа ухраасан цаг хугацааг
Очиж бүр тэндээ байх болсон
Одоо цагаараа амьдарч чадахгүйн хязгаар нь чиний дурсамж
Тархины эсвэл зүрхний
Аль нэг талд нь чи үүрд нуугдсан гэлтэй
Хором мөч бүрт бодогдоно
Миний хүсэл, шунал, дурлалын
Хязгааргүйн хязгаар нь ...ЧИ
Үл хүрч чадна
Үл уулзаж чадна
Зүүдлэж ..санаж л чадна




23 сэтгэгдэл:
Гайхалтай..
hyzgaargui chi,,,
shan bichjee heleh ug alga mundag shu
nice poem... shn bichsen bn amjilt...hyzgaargui ee gj...
одоо ч би түүний уруулын амтыг мартдаггүй...
одоо ч би түүнтэй яг анхных шигээ догдлон уулздаг...
цаг хугацаагаар шалгарсан энэ сэтгэлд хязгаар нь үгүй мэт ээ...
Харамлах хайрлах мянган шалтгаан
...
Одоо цагаараа амьдарч чадахгүйн хязгаар нь чиний дурсамж
...
Хязгааргүйн хязгаар нь ...ЧИ
...
(Tatalj orkhison ungut bus khar zurag shig l...goy bichjee)
wow, it's wonderful...
goy:)
wonderful...
Хэлэх ч үг алга өө...Хязгааргүйн хязгаар л юм даа...
Гайхаад гарлөө ... Юу ч хэлэхэв дэй ...
омг омг омг омг омг
Gereltuulsen 'Zuil' n dandaa gereltuulj baig...
Уйг минь хуваалцах мэт шүлэгнүүд байх юм.Баярлалаа
Шинэ оны мэнд..新年快乐...bonne annйe...あけましておめでとう....새해 복 많이 받으세요...с новым годом...Happy new year.......
Өө онгойлгочиж ...
.... гэээлл гоя бичээд бдышт :)
энэ аяыг сонсоод уншсан чэн нулимс цийлэгнэжин... чи яаад ийм гояым пээ.. ийм байна гэж ярьсымуудаа.. жой мээээн...
нээрээ энэ аянд их бодогдуулж байна шүү...санаа алдав
Хаагуур зөрж өнгөрсөн болоод энэ шүлгийг одоо уншиж байнаа :P. Тасархай бичиж андаа ;)
инкээл бичдэг байж билээ гэсэн хэхэ
ene durtai blog min yagaad ajillahgui bgaan?
санаа алдам, бас сэтгэл дэнслэм...хязгаарын хязгаарыг давсан тийм их харуусал төрнө...гуниг... аяга дүүрэн...
Еоой Жооой , аймаар гой бичижээ...бас энэ аяа, гэнэт уйлмаар болчихлоо...ммммм гэхдээ нө сорри мая паэн шүү кэкэ, сайхан хайр аа олчихоод , энэнээс гой шүлэг бичиж өгөөрэй... " Миний шунал , хүсэл, дурлалын хязгааргүйн хязгаар нь...Зөвхөн Би этр" гэж томроод явах цаг чинь ирнэ ээ удахгуи :)