Joe's pain : -Bи ChиNii-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Bи ChиNii-

Би чиний хоосноор дүүрсэн хундага

Намайг шил мэт хага шидээч

Ширхэг болон бутрах хэлтэрхий бүрээрээ

Чамд хэлэх үгээ чангаас чанга хагаран хэлье

Би чамайг харуулдах гунигт мануухай

Намайг бай болгон буудаач

Замхран сарних хэсэг бүхнээрээ

Чамд хэлэх үгээ үсэг үсгээр нь шивние

Би чиний намар цагийн гуниг

Намайг навч, мод болгон шатаагаач

Сарнин одох үнс, оч болгоноороо

Чамд хэлэх үгээ хур болтол нь хадгалья

Би чиний цаг хугацааны дэвтэр

Намайг чи ноорог болгон баллаач

Зай завсар үлдээгүй булан болгоны тоогоороо

Чамд хэлэх үгээ зуу зуугаар нь эрээчий

Би чиний гарт баригдах үзэг

Намайг дуустал, элэгдтэл гомдолоо бичээч

Бүдгэрэн сааралтах дусал болгоноороо

Чамд хэлэх үгээ өнгөрсөн, одоо, ирээдүйд өчье


start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Жараад Оны Еврей

цоооо

Joe.

шинэ Жил Оо Еэ

AEЯO

Ойрд шүлэг хараагү гоя шүлэг уншчлаа

Зочин

CHI CHINII MINII MINII...

Хулан

гунигтай хэдий ч дэндүүү сайхан......

Ицми

ёоо үнэхээр күүл... миний уншиж байсан хамгийн лаг шүлэг байна. нүдэнд нулимс цийлэгнэтэл авдаг байшд лайтай

LoveLove

Бас унших гэж зовох нь дээ гэсэн чинь ашгүй сийрүүлчиж :Р

Би чамайг харуулдах гунигт мануухай
Намайг бай болгон буудаач
Замхран сарних хэсэг бүхнээрээ
Чамд хэлэх үгээ үсэг үсгээр нь шивние гэдэг нь хамгийн найс...

Runner

гунигтай шүлгийн маста :р

H.Ray (зочин)

нээрээ Ицмитэй санал нэг байна...үнэхээр лаг илэрхийлжээ

Согтуу цас

гоя.....
...... гэхээр бүүр гоя :D

Gorgeous

2011-9-17

МиМи

сайхан!

Joe.

AEЯO-хммм яг бээз итар
Зочин- чиний чинийх
Хулан- хммм за
Ицми-баярлалаа аниааа ккк
LoveLove- баярлала анинаа
Runner- хахаха болчихээч
H.Ray- хммм чи энд байгаа муу
Согтуу цас- чи хамгийн эхэнд уншааздээ
Gorgeous- яасан
МиМи- кккк за

Gorgeous

дутуу гарснын гүйцээжээн.

Nergui ee (зочин)

Namaig shideech, namaig budaach, namaig shataaagaaach, namaig ballaachl ged baihiin ene ugnuud chini odoo yagaad baigaan.

Мауз

ойрд уншаагүй гоя шүлэгээн.

Batsy (зочин)

Tasarhai

Согтуу цас

Харин тийм гэхээр гоя бгаа бкууюу :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)