Joe's pain : -Амьд RALLY-н Амт-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Амьд RALLY-н Амт-

 Сайн байна уу... шууд л бичээд эхэлчиж болохгүй юм. Заавал мэнд ус мэдэж байж утгатай болох юм шиг санагдаад. Ойрд ажил ихтэй блогоо эргэж тойрч чадахгүй юм. Өнөөдөр жаахан завтай байна. 

РАЛЛИ гэж юу болох талаар та бүхэн мэдэх үү. Би лав сайн мэдэдгүй юм. Ямар ч байсан уралдаан мөнөөсөө мөн.  Ямар нэг төрлийн уралдаан, өртөөлж уралддаг байх тиймүү. . Амьдрал бол миний хувьд  өртөөчилсөн уралдаан гэж боддог. 

Ямар ч дүрэм байхгүй, энэ уралдаанд маш олон хүн оролцдог. Бараг өөрийгөө оролцож байгаа гэдгээ ч мэдэдгүй байх.  Маш олон жилээр уралддаг. Эхний өртөө бол ХҮҮХЭД НАС байлаа. Би түрүүлсэн гэхгүйээ гэхдээ хоцроогүй гэж боддог. Би айлын дундах хүү...бусдын адил л өссөн...энэ үед амьдрал гэх зүйлийг амттай ундаа, шинэхэн бөглөө мортал, бие тамирийн хичээл, үеийн банди нар тай нийлж дэмий тэнэх, сэга, сони гэж бодож өнгөрөөсөндөө... миний гэдэс цатгалан өмсөх хувцас бэлэн... надаас шалтгаалах зүйл ердөөл өглөө ээж ааваараа загнуулалгүй босоод хичээлдээ явах л байсан юм... 

Дараагийн өртөө бол ӨСВӨР НАС. Энэ өртөө бол бас их ширүүхэн...шууд л бөглөө, сэга эдр ээ орхиод залгуулаад шал өөр зүйл сонирхож эхэлсэн мөч юм. Яагаад ч юм цэвэрхэн хувцалж явмаар санагдах, үсээ самнах, бас бус газар үс ургаж... амьдрал гэгч зүйлийг дөнгөж л гадарлаж эхэлсэн үе...амтлаг зүйлс олон ч болсон доо хөөрхий....анхны хайр, анхны үнсэлт, бүтээгүй дурлал, догдлол, нулимс, хаягдаад уйлж байхдаа шазуураа зууж байсан мөч, гэх мэт баялаг мөчөөр дүүрэн өртөө байсан....

Удаах өртөө бол  ээж аавын хяналтаас гарч амьдралын босгыг дөнгөж давахуу болихуу гэж байсан үе...юу гэж нэрлэмээр юм бэ дээ... ЖИНХЭНЭ АЛАЛЦААНЫ гэж нэрлий...учир нь хоолоо олж идэх мэргэжилээ сонгох, хойшдоо ямар хүн болох, яаж амьдрах, анд нөхдийн праакцийг бүрдүүлэх, хэрхэн зөв алхам хийх гээл энэ үед бүх асуудал маш чухал... Энэ үед ард хоцорвол тэгээл ард үлдэнэ...Амьдрал гэж ямар айхтар тулаан болохыг энэ үед л ойлгоно шүү дээ... Мөнгөны үнэ цэнэ, андын үнэнч байдал, эдийн засгийн хөгжил, газрын тос, эрдэс баялаг гээл эдр том том юм бодож эхлэнэ шүү дээ ....сүүлийн хэдэн ишлэл жаахан сүр болчлаа...

Энэ үед л та өөрийгөө хэр уралдаанч болохоо харуулах хэрэгтэй... Ямар аргаар яаж уралдах зарчмаа аль хэдийнээ сонгосон байх нь дараагийн үеийн эрсдэлийг багасгана гэсэн үг юм...

Одоо миний явж байгаа өртөө. Нэрийг нь амьдралын босгыг давчаад алхах гээл байж байгаа гэхүү дээ..тийм нэг урт нэртэй үе шүү дээ.. Энэ үед бол нийгэмд болон өөрийн хүрээндээ байр сууриа олсон байх хэрэгтэй... Олон сайхан хүмүүстэй танилцаж нөхөр болж тэдний дунд байх ч бас л сайхан хэрэг...мөн анхны цалингаа авчаад юу авахуу гээд үрж чадахгүй байх тэр мөч, амтлаг бүхнийг чамд ачаатай машинаар өгч буй мэт тийм л үе...Энэ үед мэдээж том том өөрчлөлтүүдийг хийнэ...гал голомтыг минь сахих эхнэр хүнээ авна..үр удмаа үлдээнэ...гэр орон...ирээдүйн амьдралаа босгоно...энэ хоёр гараараа...бас толгойгоороо...хамгийн амттай үе минь

Дараагийн үе бол...гэхдээ би ороогүй байгаалдаа энэ хэсэг рүү..АХИМАГ НАСНЫ гэхүү...тэрний дараа АХМАД гэх байх...Тэгээд ӨВӨӨ ...тэгээд Диваажин эдр...магадгүй дахиад дэлхий аз тааруул шүү дээ

Амьдрал тэгэхээр уралдаан байгааздээ... чи уралдахгүй л бол хожигдоно...Жинхэнэ амьд РАЛЛИ шүү дээ...амттай гэдэг нь яана... 

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Жооли

цоолсон гар хангалга гэхүү дээ эдр гээд

mouse (зочин)

Bolii Bolii tootsku. Haraal idsen net yumaa.

Мауз

анхны цалингаараа юу авсын гээд хэрэгт дурлачихуу?

Joe.

мартчиж ээ юу ч байлаа даа

bodolxon (зочин)

тиймээ жинхэнэ амьд РАЛЛИ шүү дээ, гоя ралли гэж... сайхан бичлэг байна

Joe.

бодолхон- баярлалаа

Аниргүй (зочин)

анхны цалингиаараа будаа авбал сайн байдаг л гэсэн... би бараг пийб авсан байхөө

...Shake...

Миний сидхтэл хааччуу ...

Амьд РАЛЛИ өөрийн гэсэн замтай ... бас амттай ...

Гэсэн ...

LoveLove

Ямар ч дүрэмгүй, дүрмий нь өөрөө зохиодог Ралли

Elegiya

mmhm bs amidral bol surguuli gj bi oilgodog hehe

Зочин

ралли ингэдэг нь одоо гот-мотын соёлуу

морин уралдаан юм бишүү
яахуу хүнүүс уралдаад байгаагаас л биш :P

LoveLove

Бас нэг моринд дуртай хүн :Р

Зочин

сайхан морьд муухан хүнээс л дээр байна шүү зүэр :D

LoveLove

хахаха нээрээ юу. морь айрр гоя гэдэг дуу ч ортойдог шүү :Р

Үсрэгч

ГОЯ

Зочин

тэр дууг сонсчоол бичжаа санаа нь тэр хүнүүст морь таалагджээшд ээж аав ээмэгтэйгээ дуулдаг байсан одоо морь дуулдаг болжээшд :P

maya

Яасан гоё бээгийвэ,,,би тэр найз нөхдөө олж авах үеийг өнгөрөөгөөд тээд чиний бичсэнээр ард хоцорцон. цөөхөн үнэнч хэдэн л найзтай, тэгтэл хүнүүс аягүү олон найзтай байдийм билээ к

Sora

Би тэгүүл Жое-с 1 үе хойно явжаан бийнаа. ГОЯ БЭЭГИЙ

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

amjilt

Runner

хамгийн жаргалтай үе нь хамгийн түрүүнд хамгийн хурдан дуусах юм даа. хүүхэд насаа гэж..

H.Ray (зочин)

yostoi chin setgeliin bichleg bna sh tee...

Joe.

Жооли- муу мастарбаци эдр
Мауз- боломж өгсөн хахаха
Аниргүй-би час тэгсэн л байх
..Shake...- тихх
LoveLove- бусдын дүрмээр ч явах үе байна
Lidan- мөн мөн
Зочин- хэн мэдэх билээ дээ
Үсрэгч- баярлалаа
maya- цөөхөн ч гэсэн найз гэдэг их чухал юм шигээ
Sora- тэгүл ахын дөө гэж мэгээд хихи
GalaStaR- ум хум болтугай
Runner- минийх дуусаагүй байгаа эдр
H.Ray- тийм байна уу баярлалаа

"Би ба Би" ... (зочин)

зам саадгүй байг

Нэг_хүү

amjilt husii uraldaand chin

Иргэн Балбар

зам нь бартаатай жолооч нь туршлагатай байгээ. сайхан бичлэг

.

би яаж явав гээл бодуулдаг бичлэг олон байхымаа энэ блогт, энэ бичлэг ч бас

Joe.

"Би ба Би" ...- зам ч саадтай байсан даа гояшд
Нэг_хүү- за тэг тэг
Иргэн Балбар- хаха туршлага байнаа байна бас
.-яаж явсийн айн айн эдр

Номин

yaaay goy blson bn :) amjilt jag bishirjin :p

forever smile (зочин)

woow гоё иймаа чи ч намайг бодуул амьдрал гэдэг том ертөнцөд хөлөө олцон юм шиг бна бүүр атаархчлаа

Согтуу цас

аз тааруул дэлхий юу хахахха сайхан бичиж

агаар

би нээрээ анхны цалингаараа юу авсын болоооо нтр.

МиМи

анхны цалиангаа бүгдийн ээж аавдаа өгчиж билээ.

Цэцэг (зочин)

хамаг юм холилдчихсон юм шиг санагдчихлаа. би хэээнь шагайцын бол гээд эргэлзмээрч юм шиг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)