Joe's pain : -Чиний нүдээр өөрийгөө харахсан-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Чиний нүдээр өөрийгөө харахсан-

Үг хэлэх гээд чадаагүй тэр л төрхөө

Үг хэлээд ямар хариулт авахаа мэдсэн тэр л төрхөө

Нүдэнд минь түнэр харанхуй мэдрэгдсэн тэр л мөчийг

Нүдний болорт минь чи өөрөө тусгагдаж

Болорт ойсон дүрс нь чимээгүй зогсож байсныг

Яг чиний нүдээр өөрийнхөө

Яг чамруу

Яаж ...

Хоосноор

Унтарснаар

Сүмийх төдий оч ноцож буй мэт

Харж байсан аа харахсан

Нүүрэнд минь жаргал оршуулгын ажлаа хийж

Нүднээс өнгөрсөн биш ирээдүйн өдрийн айдас урсана

Амьсгал авах гэж багтран сууснийгаа

Ахиад гудамж, байшин, хүмүүс... бүр юу ч үгүй мэт болсон

Яг чиний нүдээр өөрийнхөө

Яг чамруу

Яаж эцсийн удаа бүхэн минь надаас холдох гэж буй

мэт тийм л царайг гаргаж сууснийгаа харахсан

Чиний магтаалч хэл, ам, уруул минь

Чичлүүлж зэмлүүлээд чимээгүй болоход

Зүрхэн дотроос энийг л хэл гэж явуулаад

Аман дотор хэлнүүд давтан давтан хэлэхэд

Уруулнууд тэр үгийг хоёр талаас тас хавчаад 

Ухаан нь балартан суусныгаа

Яг чиний нүдээр өөрийнхөө

Яг чамруу

Чухам юуг хэлэвэл бүхэн минь үлдэх бол гэсэн шиг

Уруул омолзож үгээ залгиж суусныгаа харахсан

Яг чиний нүдээр

Үнэргүй

Далавчгүй

Өнгөгүй

Бүх юмгүй хүнийг харж зогсохсон






start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
"Би ба Би" ... (зочин)

nemj heden ug helehsen

Аймааар иртэй хутга

хармаар л байна,,, ойрд дэндүү давёуу амьдраад ккк зав гаргаад сайхан уншнаа 3 блогоор л хальт шагайлаа ккк

:-!

шүлэгнийхээ хэлбэрийг пснээсээ 30см ийн зайнаас хардаа яг миний бичсэнээр хэлбэрийн дагуулан хараарай

бөөрөнхий толгой нарийхан үнсэж үнгэмээр хүзүү том хөх тэгээд нарийн бэлхүүс өөрөөс нь зугтаацан гэмээр том өгзөг биёонсэ шиг махлаг гуя аягүү өргөн авдар шиг өвдөг яахуудээ л богинодуу шилбэ тэмээн тавхай ийм хэлбэртэй хүүхэн шиг харагджийн
над шиг хаж чаджийнуу миний нүдэээр

Gorgeous

mnn feeling so sad

Lacrimosa

чиний үгээр салхин дундуур хийсэн одно
чиний үгээр уруулаар чинь наадан озно
чиний үсээр салхин дундуур бороо шивэрнэ
чиний л үсээр гарын салаанд нулимс тогтоно
зиак тэгээд 2 уй гунигтай хүмүүс нэг нэгнээ ойлгож юуны магад дээр ярьсанчлан эр хүн эр хүнээрээ хэ хэ

Simple

Хөөөөөөх, ёстой гоё... Сэтгэлд хүрлээ...

Simple

Хөөөөөөх, ёстой гоё... Сэтгэлд хүрлээ...

Баяртай,

Ойрд өөрийн тань блогоор яруу найргыг төсөөлдөг болсон.

Урсогүухидду

Байна аа байна. Өөрийн хэв маягаа хадгалаад зогсохгүй илүү даацтай гүн гүнзгий болгосон мэт санагдлаа.

end dar (зочин)

Joe mongolyn yaruu nairgyn shine ursgalyg undeslegch....

ZEO ^-^

янзтай таалагдсан

AEЯO

Яарр гоя шүлэг фээ ойрд шүлэг уншаагүйг ч хэлэхүү (ааа аймар том том агаа нар шиг шаачвуу :P)

Хүчитхүү

Тэрний л нүдээр өөрийгөө харах юмсан.

Аруунэг

гояяяяяяя.. нэг л уйтгартай болчихлооо хмммм

тэгшзаяа (зочин)

"Нүүрэнд минь жаргал оршуулгын ажлаа хийж

Нүднээс өнгөрсөн биш ирээдүйн өдрийн айдас урсана"

Энэ хэсэг их гоё.
Нээрээ л бүх юм нь байсан хэн нэгэн алдагдахад ирээдүйгээс л айна, цаг хугацааг бараад амьдраад шинэ шинэ өнгөрсөн ардаа бий болгоод байгаа мэт боловч тэр л хүнтэй холбоотой өнгөрсний дурсамжиндаа гацсан мэт, тэр нэг хэсэгт дахиж ирээдүй байхгүй мэт, тийм л.

Shake (зочин)

Andiin seggy.nd LIKE...

Иргэн Балбар

яаяа лайтай

болор

Гунигтай шүлэг байна. Миний сэтгэл хоосроод байна гэж байгаач юм шиг.... Гэхдээ гоё бичжээ

Joe.

"2" BI- юу гэж яваач гээд үү
Аймааар иртэй хутга- хэхэ тэгээрэй
Муухан эрээс дээр охин тэнгэр- чадахгүй байна
Gorgeous- би ч бас
Goodbye blue sky Тунгалаг - тийшд эр хүн хэлсэндээ нтр
Simple- баярлалаа
МЕЛО- хэхэ тэр ч арай дэнднээ
Урсогүухидду- баярлалаа
end dar- хэхэ болилдоо
Ширүүн мөндөр ^-^-баярлалаа
AERO- хэхэ тэнэгтээрэй
Хүчитхүү- ямар сайхан залуу байгаа болоо би гээд нтр хэхэ
Элэвэээн- чи гунигладаг байсан юмуу
тэгшзаяа- харин магадгүй л юм
Shake- би хамт байсан хэхэ
Иргэн Балбур- муу найз минь эргэж тойрж байхиймдаа хэхэ
болор- хоосон хүн шд юу ч хоосрохуу дээ

болор

Хөөе эд мөнгөний хоосон биш шүү сэтгэлийн хоосрол гэдэг утгаар хэлсийн. Гэхдээ сэтгэл хоосон байна гэж хэзээ байдгүйл байхгүй юү

Joe.

болор- харин тихх сэтгэлээрээ хоосроод юу ч гүй болсон хоосроод байх сэтгэлгүй нтр

болор

Өөдрөг бай л даа

Runner

Үнэргүй

Далавчгүй

Өнгөгүй

Бүх юмгүй хүнийг харж зогсохсон

би лав өөрийгөө харахаас айж байна

Бөби

дажгүй ээ хө цааш зөндөө бээгий бичэрэй

Batsy

Би хэлдэг, сүүлийн үед бол бүүр байнга шахуу хэлж байгаа. Би чиний блогын фээн.

Бичлэгний хувьд гэвэл бүх зүйл цикл шиг эргэж байдын, хэрвээ чи хэн нэгэнд ялагдсан бол дараа нь өөр хэн нэгнийг өөрөө ялагдсан шигээ ялагдалд хүргэнэ. Сайхан ч юм шиг, аймшигтай ч юм шиг үнэн. Тэгээд өөр хэн нэгэн шүлэг бичдэггүймаа гэхэд адил утгатай бичлэг бичээл сууж байна даа. Нилээд ойлгомжгүй шахуу сээгий шахчлаа

дархад бөө Т.Эрдэнэ (зочин)

гоё бичсэн байна чамд амжилт

Edelweiss

:-/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)