Joe's pain : -НавчиС-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-НавчиС-

Намрыг уртаа шар хүн гэж

Надад хэн ч билээ нэг нь

Номноос ч билүү

Нэг юмнаас хэлж байсан санагдана

Намар шар биш бараан болж

Навчис шаргал биш саарал болж

Хорин дөрөв дэх намар минь

Холдох тусмаа л бараан руу одно...

Мод угтаа амьдрал

Навч угтаа хүмүүс нь

Тэд саяхан л өсөж өндийгөөд

Тэндээ багтахгүй ногоорч томроод

Мөчир салаа болгон дээр

Иш үе бүхэн дээр

Тэд

Зугаалж...

Тэврэлдэж...

Үнсэлцэж...

Болзож байгаад

Тэгснээ шар .. улаан болж

Тэнгэрийн орноосоо газарлуу унацгаана

Унах бишээ үхэцгээнэ

Үхэхдээ хэн нэгний гутлан доор

Үнсэлцсэн тэврэлдсэн хэвээрээ

Үлдсэн хэсэг нь хийсэн

Үнс шороотой холилдон

Гудмаар үхдэлүүд зугаална

Гаднаас гуталтай мниь цуг орж ирсэн

Гандуухан хөөрхий навч

Үүдний өрөөнд хэвтэнэ

Үхсэн ч үзэсгэлэнтэй харагдана

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Shake...спирт... (зочин)

Аяа намар минь ...

Shake...спирт... (зочин)

Царцаан дуунд би дуртай
Энд тэндгүй үсчих
Царигсан ногоон чимээ ...
Намрын хаягтай амьтан ...

... Мөнх бусын тухай
Гунигтай бодол минь гэхдээ
Мөндөр шиг дарах энэ дуунд л
Гэгэлгэн зоригтой болчихдог ...


Л.Өлзийтөгс "Эрх чөлөөтэй байхын урлаг ..." 2002, 2009., 32 дахь тал ...

Мөрөөдөл (зочин)

вооооооов ёстой гоё зүйрлэж бичсэн байна ёстой найс болсон байна
24тэй залуу юм биздээ

Оранж

24 дэх намар минь.........
нээрээ л ямар хөгшрөө вэ? тэ?

Энд дар (зочин)

Оранж одоо санаагаар унагаад байгаарай , айн.

Runner

юун хөгшрөх вэ.

та нар хөгширчихвөл би одоо яана вэ

Smile (зочин)

Sad joe. Ihenh shvleg chin gunigtai. Gehde umshih durtai

Shake...спирт... (зочин)

Энд дар: Чи Айди.гаа жоеийн пинбоксдээр үлдээчихээч ... Чи эрэлт ихтэй байна ...

Энд дар (зочин)

энэ жое эзгүй байна шд

Оранж

тээд ч хүний пингбокс дээр үлдээнэ гэж юу байсий?

Runner

тэгээ өөрөөр яаж авах уу дэ
тэгүүл хэрэмийх дээр үлдээчих

Энд дар (зочин)

хэрэмд угаасаа байгаа

H.Ray (зочин)

хммм хүний тухай юмуу, навчны тухай юмуу :-). Сүүлийн 4 мөрийг ойлгосонгүй ээ.Мод гэдэг амьдрал, хүн гэдэг навч гэж харин үнэн, бас гоё зүйрлэл ...

AEЯO

Намараааа аа а а ааа а аа а а ааааа а а ааа гэж...

Batsy

Миний найз шүлэг гоё бичдэг шүү. Би шүлэгийг чамаар л төсөөлдөг... ;)

Joe.

Shake- намараа гэж сайхан чимшиг
Мөрөөдөл- тихх чи дүү байгааз дээ надаас
Оранж- чи л тэгдэг шүү дэй
Энд дар- харин тихх би лав залуу
runner- юу болхийн тэ хэхэ
Smile- дуртай байдийн тэрэндээ
H.Ray - аль аль нь адилхан бүгд мандаж сэргэж байдаг гэхдээ үхдэг үхсэнч хэн нэгний хажууд байдаг
Айрр- дуулаад байгаа муу
Batsy- хэхэ нэг л ...........сонсогдоодайн

Batsy

Хүн өөрөө ямар байна бүх зүйлийг яг өөр шигээ хүлээж авдаг гэжаагаашд :P

Edelweiss

хэхэ гоё бичжээ ... Хммм нээрээ хөгшрөөл хөгшрөөл байна аймрымаа хэхэ

мауз (зочин)

бэтси-ийн эхний сээгийг уншаад инээгээд сандалнаасаа унахжийшт. хог гэж...

joni (зочин)

гоё зүйрэлжээ... гоё

Иргэн Балбар

гоё гоё би чиний улааааан фэн байна :Р

Хүчитхүү

Намар намар намар би үнсэлцэж унасан навчин дээр гишгэж дугаргах дуртай
Намар намар намар би ногоон өнгө улаан шараар солигдож навч модноосоо тасарч унахад дуртай
Намар намар намар би цаг хүйтэрч байгааг сануулж байгаад нь дургүй
Намар намар намар би Жое ахын шүлгийг намар уншиж эхэлсэндээ баяртай байна. :)

:-!

iim hogshin ah bsiiimuu haha toglosiimoo

Joe.

Batsy- юугжаган хэхэ
Secret eye- хаа байсийн үхэх гэхдээ үхмээр л байна шүү
мауз-инээдтэй байгаа бол өөр юм унш онигоо биш
joni- сбасибо
Иргэн Балбур- амьд л яваан байна
Хүчитхүү- хэхэ чи бүүр илүү юмаа
мэргэжлийн сэтгэгдэл үлдээгч- тихх ийм жаахан ах байна нтр

Gorgeous

шөнө уншсан болоодчиймуу нээх гунигтай санагдлаа яг л нэг гутарцан хүн шиг блог болсон явдлыг илэрхийлк гэдгийг дунд нь оржээж одоо л би ойлгожаах шигайн

Gorgeous

илэрхийлкүү гэжаан

Тэнгэр

чиний шүлгүүд үргэлж шилдэг нь ккк

***ЛуНа***

аан...тийм...би олчихсон....баярлалаа...ккк
/ аймар ойлгомжгүй сээгий бгааз /

Би буга биш Симбарарарараа (зочин)

вооо бас гоя

ИЩЧЭ

намарт би дуртай

яг л над шиг тийм л улирал болохоор...

навч шаргалтан унасан ч хавар ахиал дэлгэрнэ гэдэгтээ л хамгийн эрхэм бардам байдаг бизээ

Joe.

Gorgeous- хэхэ сайн байна
Тэнгэр- ааая хэхэ баярлалаа
***Луна***- тихх хэхэ
Симбарарарараа- баярлалаа чи сайн хэсжээ
ИЩЧЭ- дахиад байдаг ч ижилгүй байх тэй

FC

Навч байсан ч болоосой амьдрах гэж ингэж тэнэгтэхгүй зүгээр л модноосоо салаад л болооо

HK (зочин)

Гоё зүйрлэж ээ ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)