Joe's pain : -Хуучин цаС-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Хуучин цаС-

Нөхдийн яриа дотор самуурхад

Гадаа цас зөөлөн хаялна

Ер ийм цас үзээгүй мэт

Сэтгэл хөөрөн баясах

Алдаа оноог яг адилхан

Алгуурхан эсвэл зүгээр цацах мэт

Ар араасаа олон цас

Асгарна миний дээрээс

Тэртээд үлдсэн цас мөн л ийм байсан байх

Тэндээ тэгээд хуучин болон үлдэх

Ялгаа нь гэвэл тэнд би жаргалтай байж

Яг үнэндээ энд би догдлохгүй байх

Цас ар араасаа

Нэгэн л хэвийн цуварсаар л

Яг л ийм цас орсон байх

Яг хэдхэн жилийн өмнө

Цас хэвээрээ цагаахан атал

Цаг хугацаа өөр саарал аж

Өнгөрсөнд хаялсан цас

Өнөөдөр над дээр шинээр будрана

Өөрөө би хуучнаараа л байх...

Тэртээд орсон цас өөр байх

Тэгээл би догдлоогүй байх нь....

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Оранж

гэхдээ л өчдөрийн цас гоя байна лээ тэ? цамцтай л байсан болхооос......... нөгөө цэргийн баярыг санагдуулсий шүү алхмаар чимшиг кккк.

Оранж

чи цас орвуу гүй юу хариал биччихиймаа.

Эрхэмцэцэг

сайхан шүлэг байна гэвчиг цас орсээмуу

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

өчдөр шөнө цас орсым чэн...

Тав дугаар сар

Шөнийн цасыг мэдээгүй өнгөрөөсөндөө айр харамсаад л байжийсан чинь өдөр жаахан цас орсон шд. Нээх гоё санагдсаан.





Шүлэгний тухайд бол миний дурсамжид цастай холбоотой сайхан учрал байдаггүй ч уншаад догдолмоор, гунигламаар сайхан бичжээ.

"Би ба Би" ... (зочин)

ungursnuus ungursniig huseh ni yun

Аймааар иртэй хутга

өө өчдөр орсымуу би өнөөдөр л харсышдээ анхны цасыг

FC

Цас анхных байхдаа л гоё хэхэхээ харин бороо бол байнгын гоё гэхдээ энэ шүлэг гоё болжээ би уншаад л шууд цасанд дуртай болчих шиг боллоо хэхэхэ

Joe.

Оранж- цэргийн баяраар ч айхтар гоя оржисан шүү даан ч би тус тас нтр
Эрхэмцэцэг- тэхгү яадээн зөндөө их орсоншд хэхэ
Кена- тихх тэр чэн
Тав дугаар сар- хэхэ айр армаанчиг алхмаар байснуу нтр
BI Lybila Zemfira- гояшд
Аймааар иртэй хутга- тихх орой орсийн
Бяцхан завь- баярлалаа

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

цас гоё, ... цас орохлоор бүтэлтэй бүтэлгүй хайрын дурсамжууд дээрээ алхалж байгаа мэт Романчик сэтгэгдэл заримдаа төрдөг :-р Сонсоод үзээрэй цасны гятнах чимээ яг л пүрэштэй ор найгаж буй мэт...

Мауз

би бороо оржийн гээл зоонтик бариад гарсан чинь цас байсышт. нээх гоя. шүлэг чинь бас гоя вайна.

Оранж

хэхэ. 18 ч гоя өдөр байсий шүү. гэхдээ л би 5 дахийн цасанд даарсан, тануус нээх өөдгйүээ. Таксинд ч суулгаж өгөхгүй байгаан.....

Lacrimosa

таатай шүлэг байна цас орхоор угаасаа ямар нэг зүйл гараад ирэх шиг л болдог

Буруу Бичигч

Нэг залуу төрхийн үүд дээр сууж байна гэнээ. нилээн санаа нь зовоод байж байсан чинь.
Эмч нь гэнэт гарч ирээд хүүхдийн хана руу саваад газар саваад дэвсжээ.
Залуу ухаан алдах шахаад чи ямар хараал идсэн зүйлээ хийчихвээ гэхэд эмч нь
"4р сарын нэгээн тэглээч үхсэн байсан юм өө " гэжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)