Joe's pain : -Тэр зурааЧ-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Тэр зурааЧ-

Тэгэхэд тэр залуухан зураач байсан

Тэнэгхэн бас гэнэн

Харин би зургийн самбар нь..

Хар цаасан зүрхтэй

Дурлаж явсан бололтой

Дураараа зүрхэн дээр минь цэцэг зурсан

Дундаа ороход цэцэгнүүд дэлгэрч

Дуусахгүй мэт зураал байсан..

Тэрний зурганд бас цаасанд дуртайг нь

Тэгэж нэг инээж байгаагаар нь би мэддэг

Тэгснээ хааяа хааяа цэцэг биш

Тэрүүхэн буланд нь хайч зурдаг болсон

Тэр үеэс зөвхөн над дээр

Тиймэрхүү ...

Хаяж явснаас нь хойш

Хамгийн гоя өнгөтэй цэцэгнүүд нь

Хатаж гундаад хар эрээн өнгөтэй болсон

Хайр гэдэг цэцэг нь..эзнээ хүлээх шиг

Гунигтай самбар...гунигтай цэцэгнүүд

Гуйлга гуйх мэт сарвайж үлдээд хоцорсон

Тэр зурахаа болиод ..явсан

Тэнд нь би ганцаараа зураачгүйгээр үлдсэн

Өөр дээр минь байгаа зүйлс  нь

Өнгө өнгийн цэцэг, тасдаж байгаа хайчнууд

Цаг хором бүр өнгөрсөөр л байсан

Цагаан биш хар зүрхэн дээр

Цаашид ч зурах зай үлдээгүйгээр

Цаг хугацаа биш тэр толбоо үлдээсэн

Зүрхэн самбар зураачаа санаж 

Зүү шиг зоогдсон цэцэгнүүдийг нь

Зүгээр хэвээр нь үлдээх гэж

Зүлгэ тасдагч хайчийг нь зүлгүүрдэж орхисон

Харамслаараа..уучлалаараа.. мөн ганцаардлаараа

Одоо тэр зураач

Өөр хэн нэгний зүрхэн дээр

Магадгүй цэцэг, битгий л хайч зураасай...

Минийх дээр байгаа хайч

Цэцэгнүүдээсээ ч их юм

Учир нь одоо хүртэл авч дуусаагүй л байна...



start=-16 , cViewSize=50 , cPageCount=1

34 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
AEЯO

"Тэгснээ хааяа хааяа цэцэг биш

Тэрүүхэн буланд нь хайч зурдаг болсон

Тэр үеэс зөвхөн над дээр

Тиймэрхүү ... " энэ 4 гоё

Оранж

авч дуусгачкээч:

SinГ©ad O'Connor

аяро шал худлаа хахаха шүлэг ойлгоод байгааг нь харахаар инээд хүрээд байхын хахахаха

Ицми

Одоо тэр зураач

Өөр хэн нэгний зүрхэн дээр

Магадгүй цэцэг, битгий л хайч зураасай...ЗУРЖ Л ТААРАА ЭТР :Р

гоя бичжээ. одоо би тээд шүлэг уншдаг хүн болчжаамуу этр :р

БОРОО

muusian zuraachid zgr yashgilain :P

zursaar bgaad buh zaig min duurgesen ch tsag hugatsaa hemeeh balruul nadad bna

Мауз

аеротой санал нэг байнааа. тэр 4 нь гоя. гунигтай ч юм шиг. харамсмаар ч юмшиг.
өөр нэг зураач гарч ирээд цэцэгнүүдийг нь өнгө оруулаад хайчийг нь арилгачаасай билээ.

Ицми

цаг хугацаа гдг баллуур байна яшиг л байна... гоя хэлссс манай Бороо гоя чаассс

Мауз

хэрэмээ чи миний ганц ярьдаг найзыг яажаган бэ? хахахаха

AEЯO

Яаадиймбээээ яадий яадий ээж хүү 2 шүлэг ойлгодог болж болку хорвоо юу? Хөөш ээж нааг өмөөрлдөө этр

AEЯO

Мау-Зи чи ч истой муу хүн юмдаа... хахаха

Ицми

хаха миний хүүг яана ийнэ гэнээ таанууд. Тэр Хэрэм гараа өргө... би бууды этр хаха


миний хүү, бидоёр одоо болоогчин байхаа больж шүлэгчин болжаа таанууд дугай байцгаа... та нар шиг лаг сансарт нисдэггүээ Гүрарагчаануудаа хаха

SinГ©ad O'Connor

заза тоглосымаа. аяро унших нь байтугай бүр бичдийн байна лээ. нээрээ шүү. надад уншиж өгсөн этр

Ицми

өө тио... манай хүүхэд яааад ээждээ уншж өгөөгүйм байжээж айлын хүүхдэд уншиж өгсийн???? кэл кэл... яаг одоо кэл этр

SinГ©ad O'Connor

ханиа би айлын хүүхэд биш аав нь юм бишүү, миний хань дандаа согтуу явхымаа хахахаха

SinГ©ad O'Connor

хүүхэд аавдаа бичсэн шүлгээ уншиж өгч болохгүй хорвоо юу хахахаха

SinГ©ad O'Connor

хүүхэд аавдаа бичсэн шүлгээ уншиж өгч болохгүй хорвоо юу хахахаха

Ицми

өөөөөө....... би нээрээ... над архи өг, би эрүүлжмээрэээн этр

AEЯO

Би эхэлж таньд уншиж өгсийййшдээээ та санаку байгаамуу???
"Хүү нь ээжийгээ согтуу явахыг харлаа..." гэж ирээээл эхэлдэг. Та яг санаку байгаам байналдааааа :(

Ицми

хаххахаахахахахха

SinГ©ad O'Connor

элэгчид :Б

AEЯO

Ээж муухай. Санадгү. :((

Мауз

аеро яюгүйлол гадаадаар шүлэглэдэг дээ. :b

SinГ©ad O'Connor

мауз муу элэгчин

SinГ©ad O'Connor

мауз муу элэгчин

AEЯO

Орчлон хорвоод муу хүмүүс нь яахаараа ийм их байдаг байнааа ц ц ц...

Мауз

ицми та ийм мууундаг хүүгээрээ бахархах хэрэгтэй шүү. блогроно гадаадаар шүлэглэнэ тэрийгээ ээж аавдаа уншиж өгнө.

Аниргүй (зочин)

сөү лонг

заяц (зочин)

баллууртай явжийлдааа таанууд одоооо

Runner

айр гоё шүлэг уншаал доор байгаа сээгийнүүдийг уншихаар л биш болоо явчхымаа. ха ха. бичихжийсэн хамаг юм алга болчихлоо зүэр.

AEЯO

харин тхх Раннер-аа үнэхээр муу хүмүүс олон байгааз

Эрхэмцэцэг (зочин)

ямар сайхан шүлгэв

зүрхэн дээр минь хэн нэгн битгий л хайч зураасай

Аймааар иртэй хутга

харуулдаж хүлээдэг хэрнээ л хоцорч уншчаад байх юм хэхэ.

TigerFish

өөр зүрхтэй болох гэж байгаа удахгүй этр хэхэ

Joe.

ицми- зуржил байгаа байлгүй дээ
лээгий- баллуур чэн би өөрөө байна нтр
runner- баярлалаа
Эрхэмцэцэг- хэхэ гүү байхөө
Аймааар иртэй хутга- хэхэ
TigerFish- тэрийг тээнгэрбиш л мэдээсэй дээ хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)