Joe's pain : - ҮлDсэн хүн -

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

- ҮлDсэн хүн -

Тамхи зуусан залуу

Танимхайрч ирээд мэндлэв

Хэн сэн билээ гэсэн чинь

Хэдэн жилийн өмнөх чи байна гэв

Хаашаа явахнуу гэхэд

Хадмых руугаа гэнэ

Харин чи өөрөө ...

Хариж явнаа хө...

Хачин юмаа чиний нүд..чиний төрх

Нэг л өөр ..нэг л дүүрэн..

Харсан чинь өөрөө нэг л хоосон болжээ..

Хааяа даа ч болов мартаж бай..гэж хэлээд

Мөрөө хавчсан залуу

Мөдхөн алга болов

Дүүрэн залуу дурсамж болон

Хоосон залуу зүүднээсээ сэрэв....

Үнэхээр мартмаар байв чиг

Үлдсэн хүн өнгөрснөөс инээнэ..

Үгүй тэр чинь би...

Тиймээ чи...

Гэхдээ

Одоо бол биш...

Ирээдүйд ч биш...





start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Оранж

тэгж 1 таарахсан....

Аймааар иртэй хутга

сайхан. Авъяасаа гэж

TigerFish

цн цн цн цн цн цн....яасан ч гоё бичдэг юм бэ дээээ

Мауз

ингэж таарах үе ирэх л байхдаа бодуул. тэр үед өнгөрснөөсөө юугаараа өөр байх бол гэдэг л сонин.

Runner

би хөгширмөөргүй байна. энэ амьдралыг арай хурдан туулаад дуусгачихмаар байхын.

Тав дугаар сар

Ингээд л зүүдэлчихдэг бол гоё байхгүй юу. Ирээдүйд ямар хүн болохоо мэдээд л...

Ицми

ёстой гоя бичжээ...

ЭЭЛЭРЭГ (зочин)

гоя бичич.. нэг таараалдмаар санагдчихлааа

хүүхэд (зочин)

хөөе тэр намрын зураг чинь ямар гайхалтай зураг вэээ. зураач нь хэн юм болдооо....

Zeusy (зочин)

Сайхан бичиж

elegiya (зочин)

neg l gunigtai yumaaa

Ногоон ЛОРД (зочин)

Brilliant!!!

Joe.

Оранж- хүн болгон өнгөрснөө санадаг биздээ
Аймааар иртэй хутга- баярлалаа
TigerFish-хэхэ ерөөл бат оршиг
mouse- тэгэх биз
runner- хөгширнө гэхээр нээх сонин шүү
Тав дугаар сар- ирээдүйд сайн муу хүн болох нь одоо хүний чэн асуудал
Ицми- баярлалаа ээж
ЭЭЛЭРЭГ- чи ямар байснаа санахад л таараншд
хүүхэд- леонид афремов байхаа
Мастер Батси- хахаха
elegiya- юу нь
Гүнтэн /Lord/- баярлалаа

Оранж

тийм болохоор би чамд хэлжийсэн үгээ ахиж хэлкүээ. болилоо.

Эрхэмцэцэг (зочин)

үнэхээр гоё шүлэг байна ирээдүйд би нь инээж явахым бол уу уйлж суухым бол уу хэхэ мэдкүмөө

Gorgeous

Зааз мартаад дүүрэн болоорой л гэж ерөөхөөс

elegiya (зочин)

nvdni dvvren zaluu dursamj boljaagaa ni gunigtai sanagdsiin

H.Ray (зочин)

uu ta nar uurteigee taarmaar baival 1 jiliin daraa nad deer hureed ireerei bi uulzuulah argiig n surchihaad baij baiy gesen :-p

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)