Joe's pain : -АүтуМ-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-АүтуМ-

 Миний мэдэх орчлонгийн үхэл

Миний мэдэх  хорин дөрөв  дэх намар

Ногоохон зүсээ алдсан моддоос

Шар нулимас хийсэн унана

Гудмаар..газраар асгарсан нулимас нь

Хосуудын хөлд үрэгдэн орхигдоно

Хааяа нэг нь баясалтай нисэвч..хэн нэгний хөлд

Ширхх..шархх хэмээн хашгична...

Өнгөө алдсан навч..моддыг

Өөр нэг цэцэг хараад дэлбээгээ нээнэ

Өдрийн халуун одны элч нь нэг л бүлээхэн

Өөрөөр энэ цагыг нар буцах гэх

Намар чи чимээгүй ирэх үхэл гэлтэй

Яг л асар хурц симфони

Намуухан дуусах мэт удаахан үргэжлэх

Дайрч давж тулган шаардсан найраглал

Уучлалт гуйн..амандаа үглэх мэт

Бүх зүйл чимээгүй

Нэг л зөөлхөн... нэг л намуухан

Бүх зүйл чамтай нэгдэнэ

Чамайг би орчлонгийн уйтгар 

Чамайг би үл тасалдах нарийхан зураас гэж нэрлэмээр байна

Намар орчлонг мөн

Намайг ч ганцаардуулна...






start=-7 , cViewSize=50 , cPageCount=1

43 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
RainBow

намар ч болжээ болж

Цэнхэр нүдэн

би намарт дургүй,навч унаад цаанаа л гунигтай

Joe.

RainBow- тихх Монголд маань намар ирээд налайж байнадаа
Цэнхэр нүдэн- хааяа дуртай хааяа дургүй

ЭЭЛЭРЭГ (зочин)

би намарт дуртай ч биш дургүй ч биш... дургү байдаа гээд яарр намар болку болох биш

гэснээс чиний мэн синдром эхлээ юу даа хавар нэг хэсэг айхтар их шүлэглэсэн шиг намар бас чиний мэн онгодыг оруулаа юу

Эрхэмцэцэг (зочин)

намраа гэж

Оранж

намар гоя....... гунигтай байдаг болохоор ч юмуу би учиргүй дуртай........

Anirgv (зочин)

Guniglax sindrom gj neriidle dawkag.n ene ujirgv gunigt durladg.g...
Ene modnud jen owol bolxor nutsgeldeg jaaxan t1 amitad yumuda?

Зочин

навчисыг биш өөрийгөө харж гунигладаг болоод 2 дах жилийнхээ нүүрийг үзэж байна даа... Урьд нь намрын өглөө ийм сэрүүхэн байдгийг, нар ээж байсан ч жиндүүхэн байдгийг анзаардаггүй байжээ...

урьд жилүүдийнх шиг дулаахан санагдах налгархан алтан намрыг үгүйлж байна шүү...

H.Ray (зочин)

навчисыг биш өөрийгөө харж гунигладаг болоод 2 дах жилийнхээ нүүрийг үзэж байна даа... Урьд нь намрын өглөө ийм сэрүүхэн байдгийг, нар ээж байсан ч жиндүүхэн байдгийг анзаардаггүй байжээ...

урьд жилүүдийнх шиг дулаахан санагдах налгархан алтан намрыг үгүйлж байна шүү...

Runner

би намарт аймар дуртай. шарласан мод надад хамгийн гоё санагддаг шд. энд бол арай л онцгүй дүрсэлчихэж

Мауз

урд нь намарыг ийм гунигтай гэж мэдээгүймсэн. энэ намар л мэдрэх шинжтэй.

Аймааар иртэй хутга

Уучлалт гуйн..амандаа үглэх мэт

Бүх зүйл чимээгүй

Нэг л зөөлхөн... нэг л намуухан

Бүх зүйл чамтай нэгдэнэ

Чамайг би орчлонгийн уйтгар

Чамайг би үл тасалдах нарийхан зураас гэж нэрлэмээр байна

Намар орчлонг мөн

Намайг ч ганцаардуулна...


энэ хэсэг нь ямар гоёын бээ .гунигтай ч гэсэн намар гоё

Sol@ce

Намар орчлонг мөн
Намайг ч ганцаардуулна...

гэхдээ бүүр нэг ганцаардаал баймаар чимшиг санагддийн, намар гоя гоя

Joe.

ЭЭЛЭРЭГ- яаалаа гэж синдроомджаахын
Эрхэмцэцэг - сонин улирал шүү
H.Ray- ганцаараа байх чэн гоя юм бишүү
runner- гоя л байдаг байх намар миний санахыг хүсдэггүй дурсамжтай
mouse- тэгэх байх
Аймааар иртэй хутга- хэхэ муухай шд
Тайтгарал- хммм ганцааараал байгуул зүгээршд нтр

Тав дугаар сар

Таануус яагаад намар ганцаардаад байдгийг стоо ойлгохгүйм. Хавар л синдромтоод ганцаарддышд. Намар бол хамгийн романтик улирал.

Joe.

Тав дугаар сар- тийшд нтр хэхэ

elegiya (зочин)

yamar goyo bichee we! bi ch gsn setgeldee bgaa vgsiig ingej ilerhiilj surhiimsan.

Gorgeous

Намар гояа шдээ битий танус ганцаардалдаа

Аймааар иртэй хутга

гояоо чи яг одоо дутуу шарласан модыг удаан ажиглаарай ямар үзэсгэлэнтэй гээч. Гэхдээ нанад магадгүй намартай холбоотой дурсамж байдаггүй болхоор сайхан санагддаг байхоо хэхэ

Мауз

намар гуниглаагүйм чинь яахын айн эдр.

ZEO ^-^

Жилийн өмнө бичиж байсан юмуу схн шүлэг

Joe.

тихх өнөөдөр л гэнэт намар болцон бас гэнэт үнэн их уйтгартай байна

Хулан

гадаа гоя л бнаштээээ

Өөнжий

намраа гэж ...

даварцан DOVE

Намрын синдро гээд дуу байна цаа караокед чэн.

Цэцгэн эрхи

Ямар аймр уйтгартай ая вэ. Сонсоод шууд намар гуниг эдэр нэвт үнэртжийнэ.

13

би намарт дуртайшд..

энэ шүлгэнд ч бас лайк

Batsy

Өө сайхан. Намар яг л ийм байдагдаа

Joe.

Хулан-харин гадаа лайтай гоя байна цаг агаарын хувьд би ийм өдөрт илүү дуртай
ӨөнжИй- яааааж байна
тэнүүлч DOVE- байхгүй байнлээшд
Цэцгэн эрхи- намар ч гоя үнэртэй шөө гэж мэгээд
ЦЭНХЭР ШУВУУ-сая жаахан алахж байгаад ирлээ бас АДЭЛ сонсонгоо
Batsy- яг сайхан дурсамж даа тэ ккк

...Shake...

Намрын өнгө өө ...

AEЯO

Айр Гуруу-Ди зурагтай бичлэг вайна кк

=>ТуЗуКи (зочин)

миний блогруу орж үзмой.

Bodolxon

өөө намарааский ирээский юу кк :-P

МиМи

тм нэг дурсамж сэдрээсэн. эвгүй бичлэг бна утга гэж мэгээд хаха

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

Намар надад юу ч бодогдуулж, ямар ч мэдрэмж өгддөггүй. Би тийм мэдрэмжгүй юм болуу. Эсвэл хүн болгон синдромтоод байхаар бүр зөрмөөр санагддаг байхаа. Хавар бүгд дэгдэгнээд л, намар бүгд унжийгаал. Яачаад байгаан Та нар. Зүгээр л сайхан намар болжийход :о хохо нэг иймэрхүү л байшд

Баяртай,

Намар гэнгүүт л шууд уйтгар гуниг гэсэн үгс хамт бодогддог (((

Яджиийхад ямар дотно мэдрэмж төрүүлнэ вэ энэ шүлэг

гоё шүү

H.Ray (зочин)

хуучин бичлэг гэж мэдэлгүй өөрийнхөө нэрийг харангуутаа яанаа ми нэрийг зээлдэгч явж байна, нэвтэрч бичжаах минь гэж бодлоо. бас юун уянгын халилтай нөхрөв гэж бодсон гэжуугаа ккк...

"Би ба Би" ... (зочин)

жоохон даарч эхэлжээн шүү
Аа харин чи одоо даараагүүз

Согтуу цас

Сүүдэрт бээрч наранд халууцах ай намар ааа гэж мэгээл :P

Аниргүй (зочин)

эхэлжаа тэр намрын синдром

Joe.

...Shake...- намрыыыын өнгөөө гээл дуу шиг
AEЯO- бүх зураг нь лайтай юм билээ энэ зураачийн
=>ТуЗуКи- байцаагийн хайр уу эдр
Бодолхон- тэгээский ирээский
мимилоло- хахаха за за
Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн- уучлаарай биднийг эдр
Баяртай,- баярлалаа хө
H.Ray - өөрөө зарласан болохоор оролцож болдгүй харин
"Би ба Би" ...- би дулаан болгох аргатай хүн шүү дээ
Согтуу цас- хммм чи ч муу хүн дээ эдр
Аниргүй- намар сайхан сайхан

=>ТуЗуКи (зочин)

үгүй лдээ. згр л намар гуниг гэж бичлэг хийсийн тэгээд үзээсэй л гэж хэлсийн.. заз нэгэнт өнгөрсөн дэхүү

Уудамын ЭЭЖ

лайк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)