Joe's pain : -Надад, Би, Миний-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Надад, Би, Миний-

Гартаа харандаа бариад ядуухан явахдаа

Ганц үг үсгийг цаасан дээр

Гаргах гэж буулгах гэж суухдаа

Ганган бусдаас ялгаагүй болдог..

Халаас хоосон явсан ч 

Харандаагаар цаасыг сийлж сийлбэрч болдог

Сийлсэн зүйл нь үсэг үгээр холбогдож

Сийрүүлж өөрөөгөө баясгаж суудаг нэгэн

Будаг.. бийр..  гуалин үгүй ч

Бусад шиг зурхыг хүсдэг

Будгаар биш хар үсгээр

Буруу зөв сараачсан зургаа хараад өөрөө догдолдог

Тоосго мэт үг бүрийг

Тоог нь тааруулж тэгшсэн өрөөд

Тоймгүй олон давхар байшин барих

Тоосонд дарагдсан барилгачин болдог

Элдэв үг үсгийг хооронд тэврэлдүүлж

Энэ цаасан дээр ингэж үсэр гэж

Эхнээс нь дуусах хүртэл нь алга ташдаг

Эргэлдэн бүжих бүжигчин болдог...

Амт нь таарсан хоол хийх гэж

Аль сайхан үг бүрийг

Атгаад бас чимхэж бичээд

Амтархан өөрөө иддэг тогооч болдог....




start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Үсрэгч

Мэрэгжил бүхэн сайхаан гэж далийгаад гараад явав хэхэ

Оранж

гуалин гэдэг чэн мод биз дээ? гуаш гэх гэж байсан байх :P

крафти

шүлэг гоё ...

TigerFish

Хугархай харандаагаар ч бүтэн харандаа зурж болноо этр гоё шүлэг байна

Joe.

Үсрэгч- ӨӨ ЯАХУУ
ОРАНЖ- МОД ШД ЧИ МОДОН ДЭЭР ЗУГДАГ Л БАЙХ
КРАФТ-БАЯРЛАВ
ТАЙГАРБИШ- БАЯРЛАЛАА ХӨ

Sol@ce

Будгаар биш хар үсгээр
Буруу зөв сараачсан зургаа хараад өөрөө догдолдог

юун хөөрхөниeн. заримдаа ч өөрийхөө бичлэгүүдийг уншаад суух ч гоя шүү кк

AXIOM

goy ... bas goy aylguu baina

Gorgeous

Чи юун олон юм чаддээн надаа бүжигнээсээ зааж өгөөрэй :р

Хасар

Жое гоё этр
Шүлэг бас гоё этр
Би ч бас гояа этр хээх.

Аймааар иртэй хутга

Хасар та 2 гоё нтр эхэхэ

AEЯO

Энэ шүлгийг ЖОЕ гэж нэрийдяаааа

Joe.

Тайтгарал- яахуу яахуу өөр чадах зүйлгүймчэн хэхэ
AXIOM- гоя нтр
Gorgeous- ямар аэробик үү хэвтээ нтр
Хасар- чаа чаа хаха
Аймааар иртэй хутга- 3 уулаа гоя
Aerous Legstrong- гүү аэро гэе

Lacrimosa

их таалагдлаа

Мауз

энэ чинь харин гоя юм байна.

Runner

энэ эрэгтэй хүмүүс бие биенээ гоя гэхээ болий тэх үү. би өчигдөр бөгтөр уул үзцийн. хэ хэ

Буруу Бичигч

гайхалтай үнэхээр содон сайхан

Joe.

Тунгалаг- танкюү
mouse- сэтгэл санаагаар унасан байв нтр
runner- үнэнг хэлсэн хүнийг яаахнуу нтр хэхэ
Буруу Бичигч- баярлалаа хө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)