Joe's pain : -Тольны цаанааС-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Тольны цаанааС-

ТОЛЬ

Хүрэн араамтай дөрвөлжин толинд

Хүндэт Бие маань хэдийнээ оржээ

Уг хүн нь жинхэнэ хүн ч

Урдаас харах минь би биш

Угаасаа би ийм царайтай бишээ

Учирсан хүмүүс минь мэднэ намайг

Хэн юм чи гээд харахад

Хэнэгчгүй өөдөөс хэн юм чи гэнэ

Харц нь хүйтэн гүн атал

Харах нь тийм сонин зөөлхөн

Болор цөцгий нь цохилох нь

Бодлоос түг түг хийж сонстоно...

Надруу  ширтэнэ өөр хүн ..

Толины цаанаас...

Надтай адилхан ч дотор нь тэс ондоо

Толины наана би байхад

Толины цаана хэн байна вэ

Би инээж байхад ...

Түүний дуу огт сонсогддоггүй

Би уйлж байхад ...

Түүний хацар дээр нулимс урсдаг

Миний зүрх халуун байхад

Тэрний амнаас уур гарж байдаг

Би тэрнийг харахаас айдаг

Тэр надаас ч илүү намайг ширтдэг

Зүүн гараараа зүүн нүдээ хаахад

Тэр хүн ...

Баруун гараараа баруун нүдээ нуудаг

Би бол ийм хүн биш...миний дотор өөр хүн буй

Би бол толинд тусах тусгал биш...

Чи чухамдаа хэн юм бэ..

Би хэн юм бэ гэж үү...Мэдэхгүй ээ

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Цоомоо

тэр хүн чинь би байна

Joe.

өөрийгөө ертөнцийн "Төв" гэдэгт итгэсэн-би өөрөө л байна даа Харин чи тольруу хараад үз Тэгээд яг чи мөн үү өөрөө нтр

Үсрэгч

Айчлаа гэснээс та 2 унтаачээ хэхэ

Үсрэгч

Толинд харж байгаал эргээл харсан чинь тусгал нь хөдлөхгүй хараад зогсоод байгуул яахуу

≡ Панда ≡

нээрээ үсрэгчийн хэлдэг бол байвал яахуу??? би лав айснаасаа болоод шууд клаб маань хаагдах байхдаа

Оранж

юун аймар аймшигийн юм бэ?

болор

Чи бишээ хүн хэзээ ч өөрийн төрхөөрөө байдгүй гэсэн. Тольнд харагдаж байгаа дүрс бол зүгээр л чиний гадна төрх

Мауз

миний дотор хоёр өөр хүн байна гэсэн санаа юмдагуу даа? би лав ингэж л ойлоо. үсрэгчийн хэлдэгээр болуул шууд ухаан алддын байгааддэ.

Хүслэн (зочин)

ойрд орж ирээгүй энэ дууг ч сонсоогүй удсийн байна шд. төсөөлж бодлоо асуулаа хэхэ

Sol@ce

уулаасаа толинд өөрийгөө хараал байхаар шааал өөр хүн өөдөөс хараадаага юм шиг нээх сонин санагдаададийшд кк

Sol@ce

гэснээс энэ Пикассо агаа яаж ингэж сэтгэж зурсан байнаа

***ЛуНа***

Би бас мэдэхгүй...
Толь гээд аймшгийн кино бдийшд тэ...
Тэрэн дээр тэр тусгал нь тусаж үлдчихээд хөдлөхгүй....хүн алаал...

ЭЭЛЭРЭГ (зочин)

хамаг биений үс босчихлооо... толь тэхдээ их л эвгү эд шүүү

TigerFish

нээрээ
Чи чухамдаа хэн юм бэ.. гэсэн чинь өөдөөс

Би хэн юм бэ гэж үү...Мэдэхгүй ээ гэвэл яанаааааа

:-!

keyboard ewdertsen setgegdel uldeeh gj zuderjiin

Аанхаа

Аймаар шүлэг байна шөөө, I m so happy cos today I found my friends there in my head I m so ugly that s ok cos so are you broke our mirrors ... гэж Нирванагийн дуу байдаг даа, хүнд заримдаа өөрөөсөө ч ичмээр өөртөө л ганцхан хэлмээр тийм нууцууд тийм адын бодлууд байдаг болуу, тэр үед сэтгэлээ нээж чадах ганц хүн нь өөрөө

MES POSTZ

Толь руу харлаа Би энэ хүн бишээ
Би ийм царай муутай байх учиргүй... Өглөө миний бодсон бодол этр :Ъ

Элээ эрэг ийн хамаг үс нь боссон гэхийм. Аймаарым Гар мараа хагас өргөөстэй, хөл мөрний хэмжээтэй этэр болдог байхдаа :Ъ

Joe.

Үсрэгч-ухаа алдаад шууд л үхэх байхдаа
Зулмөнх- гэхдээ нээрээ өөр хүн байдаг ч юм билүү яаж мэдлээ нтр
Оранж- хэхэ яахуудээ
болор-гадна доторх биш
mouse- аан магадгүй эээ
Хүслэн- сайнуу ямар сонин хүн бэ
Ace of Base-хэхэ зэвүүн зураг байгааздээ
luna- хүн алах зүйл бишээ...зүгээр л чи өөрийгөө сайн хараарай шал өөр хүн шиг байгаа юм шиг
ээлэрэГ- юу нь эвгүй нь
TigerFish- өөрийгөө сайн мэдкүл хүнд тэгэж хариулах байхдаа
мэргэжлийн сэтгэгдэл үлдээгч-үлдээсэн л байна даа
Аанхаа- тиймээ яг л чиний бодсон зүйлийг бодож байлаа
Мэс - ха ха тэгдэг болж таарах нь

Zeusy (зочин)

Ухаалаг хүнтэй ярилцмаар санагдахаараа л толь руу харахымдаа ккк. Толь бол чиний сэтгэлийг илүү дутуугүй, ний нуугүй, ил гаргадаг ид шидийн гэмээр эд юмуу даа

***ЛуНа***

би үсрэгчийн сээгийнд л хандсийм....ккк...

Хариука

заримдаа өөртөө ч итгэхгүү үе байхын энэ одоо тольны буруун болуу өөртөө итгэхгүү байснаас толинд итгэхгүү байсан дээр ч юмшиг...

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

заримдаа ч нээрээ толинд харахаар би чинь ийм билүү гэж бодогдох үе байдий шүү

Joe.

Батси- өөрийгөө магтах нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэсэн нтр хэхэ тоглоом шүү гомдочваа
луна-аан тиймүү зааза
Хаируука- өөртэй итгэлтэй хүн тольруу хараад өөрөөрөө бахархдаг байх
ванлий- харин тихх би тэгэж бодоол

Хүслэн (зочин)

сайн сайн уу мартсанаас мал мэнд үү гэгч л боллоо хэхэ. гоё бичсэн байлээ хааяаа нээрээ яг тийм үе гардийн болохоор би өөртөө л лав ойлгосон хэхэ

Gorgeous

Everything id never as it seems гээд дуу бээшдээ цаад Owl city-д чинь

Gorgeous

Everything is never as it seems гэжуан шүү

Хариука

би ууган өөртөө итгэлгүй хүн ч бишлдээ миний ч, тольны ч биш ханиадны буруу л байсан бээшд хэхэ одоо бол толиудад хараал баймаар байгаашүү энэ тусгал бол би миний бодол яаг мөн байна эдр кк

Joe.

Хүслэн-юу хийгээд байна даа
Gorgeous- юугжаган
Хаируука- аан сэтгэл санаа сайн байгаа муу

Gorgeous

Юм бүхэн харагджаагаа шигээ бээдгүү гэжаанмаа. Fireflies гэж дуун дээр нь тэгдээн http://www.youtube.com/watch?v=ytBR7ET_6uU

Хариука

хэлэх ч юм биш ханиад туучийнаас нэг мөсөн салцан сайхан л байна тэр дээрх сэтгэгдэлийг ханиаданд дарлуулжийхдаа бичсэн бололтой зөндөө гоё бичжээ гэж хэлэх ёстой байх.

Runner

нөхөж уншиж байнөө

Шувуухай

setgegdelee uldesend bayarlalaa. Dongoj ochigdor neesen bolhoor medehgui yum zondoo bnoo hehe. Tsaashdaa blogoo unencheer hotlono. Orj garch baigaarai ho /chinii hajud bi buur jijig hun yumoo kk/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)