Joe's pain : -ЛадраацнаГ-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-ЛадраацнаГ-

Утаа салхи хүйтэн

Цонхон дээр суух

Гэрэл машин хүмүүс

Унтахгүй холхилдох

Санаа алдах толинд харах

Утсаа оролдох дугаар үл үзэгдэх

Хана тааз буйданруу ширтэх

Өнгөрсөн сээкс сайхан хүүхэн

Өмнө минь байгаа хундага ус

Бал харандаа хэдэн шүлгийн номнууд

Ганцаар байх эл хуль өрөө

Орцонд сонстох хөлийн чимээнүүд

Чамайг бодох санаа алдах

Цонх нээх тамхи асаах

Хүчтэй сорох зөөлөн амьсгалах

Бодох бодлоосоо чамайг хайх

Унтах гэж оролдох

Босох цонх нээх

Тамхи асаах гэрэл унтарсан

Ганцаар хэвтэх зүүдлэх гэж хичээх

Ганцаараа л ганцаараа л

Ганц ганц ганц ганц тоолсоор л

Унтсан байх...

 

 

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
:-!

3ди шүлэг үү нүдний өмнө харагдаж үзэгдтэл ,босож иртэл бичхиймаа

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

Хэхэ их өвөрмөц шүлэг бна шоо

Цоомоо

энэ хүний сэтгэлийг баяр хөөрөөр дүүргээд аль бурхан мэээн амэээн

Runner

аймар хэцүү шүлэг бичхиймаа.

≡ Панда ≡

Бөөн бөөн гуниг... өвөрмөц гоя шүлэг байнаа

Иргэн Балбар

2 уул адил болжээээ
Аййй хорвоооооо :((((

Sunbeauty (зочин)

гадуур гар

Ну ПОГОДИ

ганц хундага
гарт янжуур
гадаа зэврүүн
гар хүйтэн
гансрах дотор
ганц нэг бодол.... хөврөн хөвөрсөөр
нар шингэж
намуухан өнгө
надад шивнэх үг
бүү гунь маргааш бүгд сайхан болно.. Зиак

Цэнхэр нүдэн

истооо -ЛадраацнаГ- байнадаа

Зочин

гоё

ЭЭЛЭРЭГ (зочин)

дэргэд зөндөө хүн байсан ч ганцаардан гэж гай байхынмаа бас...

Мауз

http://mousehan.blog.gogo.mn/read/entry145625
миний хувьд ганцаардал нэг иймэрхүү.

Joe.

мэргэжлийн сэтгэгдэл үлдээгч- гүэ яахуу мэдкүл юм
Ажирахгүй Гэгээхэн Bb- шүлэг ч гэж дээ
өөрийгөө ертөнцийн "Төв" гэдэгт итгэсэн- тэгэж яаахнуу аан
runner- хэхэ яг ямар
Зулмөнх- нойр хүркүүл
Иргэн Балбар- хохь чинэээээ хэхэ
Sunbeauty - хэнтэй нтр
Заяц- баярлалаа найзаа
Цэнхэр нүдэн- тийм байна уу
Зочин- баярлалаа
ээлэрэГ- байнаа байна бас хихи
mouse- аан тэгээ юүү

Sol@ce

таанууд яагаад ташраараа ганцаардаадайгаан

Янзагахан

Энэ нэг 2 ганцаардсан хүмүүс нэг нэгнийгээ олж харан бие биенээ инээмсэглэл, баяр хөөрөөр дүүрэн болгож хайрла бурхааааааан. Ум маний бадни хум...

Joe.

Ace of Base- чи амид юмуу хихи
Янзагахан- сайхан маазраа байна би бол угаасаа харку нийлкү гүү л дээ

Gorgeous

айр ганцаардал мэдрээд гарав.

Lacrimosa

яаху ганцаардах ч ер нь сайхан даа ганцаардахгүй бол дара нь бүр шанална ш дээ

Joe.

Gorgeous- яанаа одоо нтр
Тунгалаг- гоя шд тэ

~Freedom writer~

хаха...хэн ч бсан нийлзүмүү??? Яагаав нөгө хэн шдээ....

H.Ray (зочин)

їнэнээ л хэлье, энэ шїлгийг чинь хэдэн єдєр харлаа гэхдээ нэг л ойлгохгїй юмаа.

за за мэдэж л байна ш тээ, иодоо идэх л гэж байна даг :-)

Аймааар иртэй хутга

сайхан шүлэг. Өнөөдөр яг ийм өдөр байна

Joe.

~Freedom writer~-юу гэнээ ойлгосонгүй
H.Ray- хэхэ би өөрөөч ойлгодгүй ийн
Аймааар иртэй хутга- тиймээ бүх юм байрандаа...Надаас өөр юм бүхэн байрандаа би тэднүүсийн голд нь байгаа нтр

Блогийн нийтлэгчийн нэр

энэ шүлгииг уншаад энэ аяыг сонсоод аймар эвгүй боллоо үдэш орж ирмээргүй юм бна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)