Joe's pain : -Чиний явсан өдөр-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Чиний явсан өдөр-

Уурлан хашгичсан...тэр л өдөр 

Утсаар ярин.. уйлагнан суусан

Миний хайртай охин

Миний далавчтай бүсгүй

Хаалга саваад гараад одоход нь

Харанхуйлж орхисон бүх л зүйл минь

Чиний явсан өдөр ...миний зүрхэн дээр

Чимээгүй нам гүнээр гуниг хаялсан

Хаялсан уйтгар нь доош унахдаа

Хатуу иртэй сум болон зоогдсон

Хаврын сүүлийн сар хүйтэн жихүүн

Хачин их даарч ганцаардсан өнчин...бие

Хаалганы цаана чи алхсаар одоход

Хаалганы наана миний ертөнцийн үүд хаагдсан

Хаагдсан тэр л харанхуйдаа

Хаачхаа мэдэхгүй бүдчин тэмдчин алхсан

Чиний явсан өдөр ...надаас

Миний бүх юм явсан....

Бүх хайр..бүх инээд..бүх үнэр чинь...

Чинийх гэх бүгд ...

Харин чамайг яваад өгөхөд чинь

Хаалганы наана дурсамж чинь намайг зовоохоор үлдсэн

Надруу хараад эхлэл хэсгээс нь

Төгсгөл хүртэл нь бод гэж

Тархи бие сэтгэл дотроос

Дурсамж чинь инээж байсан

Чиний явсан өдөр ... амьсгаа минь л үл мэдэгдэх сонстож байлаа

 

 

 

 

 

 

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Ицми

миний далавчтай бүсгүй??? юм нь ирцэн байсымуу :р

Эрхэмцэцэг (зочин)

яаж ингэж бичдийм бэээээээээээ

Ицми

за болий энэ эбалайрал хэтэрлээ... Жой хүү минь ижийнхээ коментыг устгаж хайрла

Оранж

хмм...... би час тэр хүнийг явахад дурсамжтай үлдсэн маань санагдчлаа.

Edelweiss

үнэхээр сайн шүлэг болжэээ

AEЯO

Хэн далавчтай нь сайн гээд хэлцийм бээээ!?! :P

Runner

айр гоё шүлэг уншаал доошоо сээгий рүү орохоор л биш болгочихымаа таануус. больчихээч

Урсогүухидду

Гунигтай бичлэг, Хөгжилтэй сэтгэгдэл... Ай хорвоо чи үнэхээр алаг эрээн юмаа

jinchin (зочин)

yaag iim medremj teer jiliiiin tergvvn sariiin siniiin hedend bilee torj baisansan gej...

***ЛуНа***

ХЭХЭ ...гоё бичжээ...
Ицми эгчийн сээгийг ээ....татаж унах гэж бна шд...ажилтаймсан гарах унчуул баларлаа шд....кккк

H.Ray (зочин)

Би дурсамжинд дуртай чи мэднэ, гэвч
Бодол норгох єнгєрсєнд дургїй гэж... :-)

Гоё болжээ, уншаад л баймаар...

Мауз

Надруу хараад эхлэл хэсгээс нь
Төгсгөл хүртэл нь бод гэж
Тархи бие сэтгэл дотроос
Дурсамж чинь инээж байсан
Энэ нь айр зэвүүн санагдчлаа. Цаанаа л нэг зэвүүн

Joe.

Ицми - миний тампонтой бүсгүй эдяр хахаха
Эрхэмцэцэг- бичнэ ч гэж дээ миний
Ицми- таны хэлсэн шүүхийн өмнө эсрэг болж ашиглагдана нтр
Оранж- яасан олон дурсамжтай ийн нтр хихи
secret eye- баярлалаа
"Хайнга" Aero- чи дандаа хэрэглэдэг биздээ
runner- хэхэ тэгэж л байг эднүүс нтр
Сатанист- тиймийн байншд нээрээ чи яаж олж харваа
jinchin- цагаан сараар уу даа
luna- татаж унаад эмнэлэг явавдаа
H.Ray- баярлалаа
mouse- зэвүүн байх яэн гояшд нтр

Egeldino (зочин)

их хайртай байжээ.Цаг хугацаа л сэтгэлийн шархыг эмчилэхээс хойш одоо яалтай билээ.Сэтгэлээр битгий унаарай өөдрөг байгаарай

Оранж

олон биший штээ..... чинийхээс бага байх кккк

Мауз

би уул нь бас гоя гэдэг утгаар нь хэлсиймдаа гэж

Борооны дусал ^-^

lag lag shuleg bichhiinmaa

Борооны дусал ^-^

lag lag shuleg bichhiinmaa

Joe.

Egeldino- шүлэг шүү дээ хихи
Оранж- хаха би ямар гэнээ
mouse-аан тэгээюүү нтр
Boroonii dusal- яахуу чадкуу хүний тэмдэглэл юмшүдээ

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

Чиний явсан өдөр ...надаас

Миний бүх юм явсан....

Бүх хайр..бүх инээд..бүх үнэр чинь...

Чинийх гэх бүгд ... гоя гоя.....

Аймааар иртэй хутга

чиний шүлэгнүүд глс хүлээжийгаад уншдаг

Joe.

Кена- баярлалаа
Аймааар иртэй хутга- харагдаагүй удсан хүн байх чэн хэхэ

Аймааар иртэй хутга

гоё л гэх гэсий хэхэ

TigerFish

нээрээ яасан ч гоёын, хямраагаад хаячхиймаа, сэтгэл төлж өг

Joe.

Аймааар иртэй хутга- баярлалаа
TigerFish- хэхэ ийм үе байдаг шүү би угаасаа дандаа л ийм байдийн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)